Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгч “Дижитал” хамтлаг байгуулагдсаны 15-н жилийн ой энэ онд тохиож байгаа.
Үүнд зориулсан тоглолт есдүгээр сарын 3-нд “Улаанбаатар палас”-ын задгай талбайд зохион байгуулагдахаар болжээ. Тоглолтод шилдэг 20 дуугаа дуулах аж.
“Дижитал”-ын тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Е” студи ажиллаж байна.
Тус хамтлаг 1993 оны аравдугаар сарын 3-нд байгуулагдсан. Ойн тоглолтод хип хоп урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлаг дуучид оролцох аж. Тус хамтлаг энэ онд “Дижитал” хэмээх цомог гаргахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд “Монголжингоо”, “Харьд” дуундаа клип хийх юм байна.