Энэ жил дэргэдээ цэцэрлэг байгуулах албан байгууллагын хүсэлтийг гуравдугаар сарын 1-ний дотор хүлээж авна.Сүүлийн хоёр жилийн дотор томоохон албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлтийг Нийслэлийн боловсролын газарт багагүй ирүүлэх болжээ. Цэцэрлэг байгуулах хүсэлтийг Нийслэлийн боловсролын газраас гуравдугаар сарын 1-ний дотор хүлээж аваад, судалгаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар томоохон их дээд сургууль, худалдаа үйлчилгээний сүлжээ компаниуд дэргэдээ цэцэрлэг байгуулан ажилчдынхаа хүүхдүүдийг авч байгаа юм.