61 настай Оззи дэлхийн хамгийн хөгшин эр горилла гэгдэж, олны анхаарал, хайрыг татаж байв. Гэвч Оззи горилла өчигдөр /2022.1.25/ Атланта хотын амьтны хүрээлэнд үхсэнийг олжээ. Амьтны хүрээлэнгийн албаныхны мэдээлснээр уг горилла өнгөрсөн оны есдүгээр сард цар тахлын халдвараар оношлогдсон бөгөөд үхлийн шалтгаан нь Covid-19 гэж таамаглаж байна. Өнгөрсөн онд тус амьтны хүрээлэнгийн есөн горилла халдвар авч, хүнтэй ижил шинж тэмдэг илэрч байв. Тухайлбал, хамраас нь нус гоожих, найтаах, ханиах шинж тэмдэг илэрсэн аж. Гэсэн ч гориллагийн үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийх гэнэ.
Амьтны хүрээлэнгийн захирал Реймонд Б.Кинг хэлэхдээ “Бид энэ өдөр ирэхийг мэдэж байсан ч домгоо алдсандаа маш их харамсч байна” гэж мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Оззигийн хоолны дуршил нь буурч байгаа нь ажигласан амьтны хүрээлэнгийн ажилчид түүнд илүү анхаарал хандуулж, хооллож ундлах бүхий л аргыг хэрэглэсэн гэнэ.
Оззи 1988 онд Атланта хотод ирсэн бөгөөд гориллагийн цусны даралтыг унших туршилтын хүрээнд авчирсан анхны эрэгчин байв. Оззи амьтны хүрээлэнд ирснээсээ хойш гурван эр, нэг эм төлтэй болсон ба тэд нь үржсээр “өвөг эцэг” болжээ. Түүний үр төлүүд АНУ, Канад улсын амьтны