Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор Киргизийн нийслэл Бишкекийг нэрлэжээ

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотыг нэрлэжээ. Энэ жагсаалтыг Киргизийн нийслэл Бишкек хот тэргүүлсэн аж.

Энэ сарын 8-ны байдлаар Бишкек хотын агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 294 микрограмм буюу олон улсын хэм хэмжээнээс 10 дахин их байна.

Бишкек хотын дараа Энэтхэгийн Дели хот нэрлэгджээ. Делигийн агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцрын агууламж нэг шоо метр тутамд 261 микрограмм байжээ. Харин гуравдугаарт Пакистаны Лахор хот орсон байна. Жагсаалт Энэтхэгийн Колката, Мумбай хотууд аар үргэлжилсэн бол ОХУ-ын нийслэл Москва хот энэ үнэлгээний 42 дугаарт эрэмбэлэгджээ. Москвад агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцрын агууламж нэг куб метрт 55 микрограмм байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *