Франц, Финланд хоёр улсын санаачилгаар “Сургуулийн хоолны эвсэл” байгуулагдсан байдаг.
Өнөөдрийн байдлаар тус эвсэлд 87 улс нэгдсэн бөгөөд манай улс энэ оны аравдугаар сард “Сургуулийн хоолны эвсэл”-д гишүүнээр элсжээ.
Дэлхийн хэмжээнд 153 сая хүүхэд хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдардаг. Энэхүү эрсдэлийг бууруулахад сургуулийн хоол чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.
Энэ бол Парис хотод үйл ажиллагаа явуулдаг улсын сургуулийн гаднах мэдээллийн самбар. Самбар дээр сурагчдад өгдөг сургуулийн хоолны талаарх мэдээллийг сар бүр шинэчилж байршуулдаг. Тодруулбал
- Хоолны цэс өдөр өдөр
- Тухайн хоолны орц найрлага, шим тэжээлийн тооцоолол
- Ашигласан хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл
- Харшламтгай шинэ чанар гэх мэтчилэн дэлгэрэнгүй мэдээллийг самбарт байршуулжээ.
Францад цэцэрлэг, сургуулийн сурагчдын хоолны зардлын тодорхой хувийг эцэг эх, асран хамгаалагч нь төлдөг аж. Ингэхдээ
- Тухайн өрхийн орлого
- Ам бүлийн тоо
- Хэдэн хүүхэд нь сурдаг зэргээс хамааран айл бүр харилцан адилгүй хувь хэмжээгээр хоолны мөнгө төлдөг.
Самбарын мэдээлэл нь илүү аюулгүй, нээлттэй, ил тод байдлыг эцэг эх, асран хамгаалагчдад мэдрүүлдэг гэж тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд ярьсан. Энэ нь Монгол Улсын сургуулиудад ч нэвтрүүлэх боломжтой санаачилга юм.
Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам