Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх ба өмгөөллийн фирм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Шүүхийнхэн Ерөнхий сайдыг огцруулна гээд ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулж явахын оронд авлигачидтайгаа тэмц. Бүх зүйл шүүх дээр л гацаж байна. Шүүгчид нь авлигач юм чинь яаж авлигатай тэмцэх юм” гээтэхлээ. Үнэн л дээ.

Шүүхийн ялзрал Дээд шүүхийн зарим шүүгчээс ил тод анзаарагддаг нь нууц биш. Хуулийн нэрийн өмнөөс үнэнийг худал болгох авлигажсан ажиллагаагаа тэд дангаараа гүйцэтгэдэггүй.

Сайн гэгддэг өмгөөллийн фирмээр дамжиж будлианаа хутгадаг башир аргатай. Шуудхан хэлэхэд ажлаа яв цав хийдэг, ажилласан хэрэг бүртээ ялалт байгуулдаг өмгөөллийн фирм тэдний булхайгаа далдлах өнгөлөг хөшиг болдог. Эцэст нь “Тэр хэрэг дээр маш сайн өмгөөлийн фирм ажилласан учраас ялчихлаа л даа” гэсэншүү яриа өрнөөд дууссан хэрэг өчнөөн бий.

“Дээд шүүх ба өмгөөллийн фирм” гэсэн төгс хуйвалдааны өмнө шүүх ариун тунгалаг байсан уу гэвэл үгүй. Болхидуу хувилбарыг нь монголчууд андахгүй. Үүний хамгийн тод кейс нь Б.Баасанцогт гэдэг өмгөөлөгчийн хэрэг. Мань эрийн компьютерээс олны анхаарал татсан шүүх хурлуудтай холбоотой урьдчилсан зураглал гарч ирсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн гаргах шийдвэрүүдийг урьдчилан төлөвлөж схемчилсэн баримт жирийн л нэг өмгөөлөгчийн компьютерээс олдож олныг ангайлгаж байв. Тухайн үед “Монголын шүүх улстөрчийн гар хөл болсон ойворгон өмгөөлөгчийн халаасанд орчихжээ” гэж дээр дооргүй шуугицгааж байлаа.

Б.Баасанцогтын дараагийн хувилбар “Монгол өмгөөлөл” хуулийн фирмийнхэн үү?!

Шилдэг хуулийн фирмээр өнгөлөн далдаж хамаг булхайгаа зуурдаг шүүгчдийн талаар салбарынхан нь жиг жуг хийгээд эхэлжээ. Дээд шүүхийн Захиргааны хэргийн гол шүүгч нар бол Соёл-Эрдэнэ, Батцэрэн, Мөнхтуяа, Банзрагч, Батбаатар нар байдаг.

Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүгч нар бултаараа МУИС төгссөн, нэг сургууль төгссөн ах дүүс гэж аминчирхаж хуйвалдахдаа гаргууд, архины ширээний ард хувь, хувсгалын асуудлаа шийддэг, сайн ах дүүгийн ёсоор хэн хэнээ өөд нь татаж амьжиргаагаа дээшлүүлцгээдэг гэх мэт хов жив ч дуулддаг. Мөн л үнэн худал нь яг таг нотлогдоогүй жиг жуг. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух” гэсэн сүрхий үг бий.

Ерөнхий сайд хүртэл шүүгчдийг “авлигачид” гэж ил шулуун зарласныг бодоход Дээд шүүх рүү хандсан энэ хардлагыг шууд үгүйсгэхэд бас хэцүү.

Хэрэв өмгөөллийн фирм болон Захиргааны хэргийн шүүгч нарын мафи бий болсон байгаа бол хууль хүчнийхэн анхааралдаа авах нь зүйтэй.

Энэ бол дуугүй хараад суух зүйл биш. Тийм ч учраас Ерөнхий сайд шүүх ялзарсан талаар тод чанга дуугарсан хэрэг.

За энэ дэл сул үг ч яахав, өмгөөлөгч нараар шүүхийн нэр хүнд, үнэ цэнийг будлиулдаг нь үнэн бол, өмгөөлөгчид ба шүүгчдийн хосолсон луйвар өндөр шатанд хүрч хөгжсөн бол эцсийн дүнд шүүхээр амь, амьдралаа шийдүүлж яваа энгийн иргэд л хохирно.

14 replies on “Дээд шүүх ба өмгөөллийн фирм”

ЕРӨНХИЙ САЙД ГАШУУН ҮНЭНИЙГ ИЛ ЦАГААН ХЭЛЛЭЭ.

Соёл-Эрдэнэ, Батцэрэн, Мөнхтуяа, Банзрагч, Батбаатар нарыг зайлуулж бодооггүй дархан эрхтэй юмуу? бүх насаар нь томилоо юу? энэ талаар хэдэн 10 жил дахиад ярьсаар байх уу? ………….

МУИС төгссөн бол бүгд хоорондоо яриа хийж архиддаг гэсэн логик уу. Харин ч бүх салбарын тэргүүлэгчид энэ сургуулиас гардаг, сайн шүүгчдийн магнат ч энэ л сургуулийн бүтээгдэхүүн байдаг шүү. МУИС ч бас буянтай шүү, МУИС-ын нэрээр андуурагдаж нилээд олон хүүхэд МҮИС-д элсэж ороод дараа нь андуурснаа ойлгосон байдаг гэсэн хаха. Хэдэн шүүгчээ МУИС, өмгөөлөгч нартай нь онилж байгаад бичүүлж байхаар бодоход нилээн айдастай амьтны захиалга бололтой

Аягүү аймар нэг талыг барьсан мэдээ вэ тэ энэ шүүхүүдэд чинь МУИС төгссөн хар мянган хүн байхад заавал энэ 5 шүүгчийн нэрийг бичдэг нь яадаг ч учиртайн ?

МҮИС sambar oron nutgaas hotruu orj ireh zam deer bjiidagsan, heden muu oyutnuud nuguuh МУИС bn gj anduuraad hamgaa shavhsan daa

Болхидууу нийтлэл болжээ, хуулийн фирмийг хэрхэн яагаад хаацаалаад бгаа гэсэн нь ойлгомжгүй бхын. Дээд шүүх гэлтгүй бүх л шүүхийн шүүгчидsays:

МУИС-аар нь холбож ирээд бичиж байгааг бодоход хаанаас захиалгатай л болдоо. Шүүгч нар нь өмгөөллийн фирмтэй хамтраад явдаг ч гэж юу байхав дээ. ядруухан хүнд л төрөх бодол байна даа

-Ямар ч төрлийн “НИЙТЛЭЛ” бичиж болно. Гэхдээ нийтлэл гэдэг бол чухамдаа үндэслэлтэй, нотолгоотой, эх сурвалжтай байх зэрэг шалгууруудыг хангаж байж уншигчдад хүрэх нь гарцаагүй юм!!!
-Гэтэл дээрх нийтлэл үнэхээр муу нийтлэл болсон байна!!!
-Монгол улсад суралцаж буй оюутнуудын ихэнх хувь нь МУИС-д суралцдаг гээд хэлэхэд буруудахгүй байх. Тус сургуулийн оюутнуудаа бэлдэх арга зүй, ур чадвар, систем бол аргагүй сайн билээ, үүндээ ч оюутнуудын хичээл зүтгэл маш сайн байдаг.
-ХҮН БҮРИЙГ ТӨГССӨН СУРГУУЛИАР нь ХОЛБОЖ, ЦААШЛААД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА бол МОНГОЛ УЛСЫН ДИЙЛЭНХ АРД ИРГЭД чинь БҮГД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ болж таарлаа даа ?

“Монголын үндэсний их сургууль” НҮТББ нь ард түмэн алхаж салиханд гардаг Зайсангийн аманд 25.5 га газрыг аялал жуулчлал болон эко сургуулийн зориулалтаар ашигладаг юм байна. Дээд шүүх дээр энэ асуудлаар маргаан болоход хуучны Баянгол дүүргийн засаг дарга одоогийн Байгаль орчны сайд С.Одонтуяа “Монголын үндэсний их сургууль”-ийн Мөнхбатад бууж өгч нийтийн эрх ашгийг хөсөрдүүлжээ. МУИС-ийг бас тэгэх л боловуу.

Тамин ээ Тэр Монголын Үндэсний их сургуулийн нөхөр чинь улсын хамгийн том даргын нэрийг барьж үй олон ажил амжуулсан хүн дээ. Одоо бас тэр аргаа хэрэглэж байгаа билээ.

Айхтар хүн гэж үнэн үг юмаа
2 сарын 3-ны даваа гарагт Монголын үндэсний их сургуулийн нэхэмжлэлтэй шүүх хурал дээд шүүх дээр болох юм байна. Тэр нь 80 гаруй жилийн түүхтэй Монгол Улсын Их сургуулийн эсрэг юм байна. Шүүх хуралд энд нэр нь дурдагдсан шүүгчид орох юм байна. Тэгээд нь л манай Оюутнуудыг багш нартаа захиалга өгч унагаад дахин шалгалт авч мөнгө авдаг хөлждөг МҮИС-ийн Мөнхбат овсгоотой, самбаатай, санаачлагатай, гарц гаргаж, сурсан мэхээ хийж байгаа юм байна. Амжилт хүсье дээ.

odo bur yum l bol shuuh shuugchee harluulah ymu? notolgootoi barimttai zuil niitleeche zahialgatai holsoor bichseer btal setguul zuin salbar yvhaa bailaa neg l ih sensats uusgej esergeeree shuuhdee nuluulchih gsn sanaatai yumnud

Umguulgch nariig mergejil tugssun surguuliar n doromjilj.Niigmiig turhirah n hend ashigtaive. Ene firmtei ajillaj chadaagui hergiin nuguu taliinh n arga yadsn ajil bhda.setguulch ta nar ingej shantaach hiij bhaar zueer amaa tataad gudamjind hog tseverlevel niigemd iluu tustai bolchihson bnshu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *