Яг одоо Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн зам хүчтэй цасан шуургатай байна. Тээврийн мэргэжилтэн БИ ТЭЭВЭРЧИН @Enkhbataa твиттерт мэдээлсэнээр “Одоо Сэлэнгэ аймгийн Хетел сумын нутаг дэвсгэрт цас орж 20-д машин цасанд боогджээ. Дархан-Уул хотоор цас орж, Төв аймгийн Баянчандмань сумаас цааш цасан шуургатай, цасны түвшин гэхээсээ илүү салхины хурд 18-24м/с хүртэл шуурна. Тэгэхээр хүндхэн нөхцөл үүссэн гэсэн үг.Анхаарал болгоомжтой яваарай» хэмээн сануулж байна.
Х.Бат