Categories
мэдээ нийгэм

Даралт ихсэх болон архины хордлогын дуудлага их байна

яаралтай түргэн тусламж зурган илэрцүүдШинийн нэгэнд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд 850 дуудлага ирсэн байна.

Үүний ихэнхийг даралт ихсэх болон архины хордлогын дуудлага эзэлсэн талаар ээлжийн ахлагч Д.Мөнхцэцэг мэдээлэв. Тэрбээр, “Архины хордлого авсан иргэдийг нэн даруй эмнэлэгт хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Жил жилийн цагаан сараар хоолны хордлогын дуудлага их байдаг. Гэхдээ энэ жил ийм төрлийн дуудлага ирсэнгүй. Дуудлагын тоо ч энгийн өдрүүдтэй ижил байна. Өнөөдөр, маргаашдаа дуудлагын тоо нэмэгдэх магадлалтай. Өчигдөр нийт 20 төрөх дуудлага ирсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *