Categories
мэдээ нийгэм

Дани улс Бээжингийн олимпод албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй

2022 оны хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпыг “дипломатаар бойкотлох” хоригт Голланд болон Дани улсын эрх баригчид нэгдэхээр шийдвэр гаргасан талаар Европын хэвлэлүүд мэдээллээ.

БНХАУ өвлийн олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэр гаргасан учир Голланд улс Засгийн газрын төлөөлөгчдийг олимпын наадамд илгээхгүй юм. Харин тус улс тамирчид болон дасгалжуулагчдын багийг олимпод оролцуулна гэж мэдэгдсэн.

Голланд улсын хувьд АНУ, мөн барууны улс орнуудын нэгэн адил БНХАУ-ын эрх баригчдыг хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг нь эсэргүүцэн ийм алхам хийх болсон гэдгээ мэдэгдсэн юм.

Өмнө нь, Бээжингийн өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлох адилшийдвэрийг АНУ, Япон, Их Британи, Канад улс албан ёсоор зарласан.

“Дипломат бойкот” гэдэг нь тухайн улс өөрийн өндөр албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг тэмцээн, хурал, аливаа арга хэмжээнд оролцуулахгүй байхыг хэлдэг.

Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ-д энэ мэтээр дипломат бойкотоор дарамт шахалт үзүүлэх нь тийм ч зохистой алхам биш гэж барууны зарим нэг улс орны тэргүүнүүд үздэг. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ийм бойкот нь онцын үр дүнгүй гэж мэдэгдэж байсан. Тэрбээр хэлэхдээ, “Энэ сэдвийг хэт улстөржүүлж болохгүй гэж бодож байна” гэсэн юм.

2022 оны Бээжингийн өвлийн олимп Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *