Categories
гадаад мэдээ

Далайн дундаас аварга том нүхийг илрүүлжээ

Дэлхий дээрх хамгийн гүн “цэнхэр нүх”-ийг Хятад улсаас илрүүлжээ. Далайн голд байрлах “Луун нүх” нэртэй цэнхэр нүх нь эгц доошоо 300 гаруй метр гүн бөгөөд өмнө нь олдсон хамгийн гүн нүх нь 91 метр байжээ. “Луун нүх”-ний гүнийг биет зүйлтэй харьцуулбал Эйфелийн цамхгаас өндөр аж. БНХАУ-ын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, эрдэмтэд энэ нүхэнд 20 гаруй төрлийн загас байгааг тогтоожээ. Цэнхэр нүх гэдэг нь далай дунд олдсон аварга том нүх бөгөөд далайн гадаргаас эгц доошоо үүссэн нүх нь гүн цэнхэр өнгийг үүсгэдэг ажээ. Энэхүү гайхамшигтай бүтцийг Хятадын өмнөд хэсгийн шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн судалж байгаа юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *