Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Дотоодын цэргийн байгууллагаас хоёр “Хурандаа” цолтон (2025.03.17) төрөн гарлаа.
Дотоодын цэргийн штабын Цэргийн алба, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа О.Одонбаатар, мөн штабын Сургалт, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Наранбаатар нарт “Хурандаа” цол олголоо.