Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сүнжид: Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна DNN.mn

Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “52 хүүхэд мориноос унаж нас барсан тоо бий. Хурдан морины уралдааныг дагаж, хүүхдийн эрүүл мэнд, амь насаас гадна хөгжих, боловсрох эрх алдагдаж байна. Өвөл хаврын уралдаан бол түүхэн уламжлал биш. Сүүлийн жилүүдэд л зохион байгуулагдаж ирсэн. Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол энэ салбарт гарсан томоохон ахиц дэвшил байсан. Тиймээс Засгийн газрыг нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрээ эргэн харна гэж итгэж байна.

Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд мориноос унаж нас барсан. Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг.

Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *