Categories
мэдээ цаг-үе

Дорнодын замд осол гарч 7 хүн амиа алджээ

Дорнод аймгийн замд энэ сарын 23-нд зам тээврийн осол гарч, 7 хүн амиа алджээ. Тодруулбал, Ланд 200 маркийн автомашин Ford маркийн машинтай мөргөлдсөн байна.
Ослын талаар цагдаагийн байгууллага “2024 оны 11 сарын 23-ны өдрийн 21:10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт 2 машин мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл ирснн. Мэдээллийн дагуу осол болсон газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад “Mitsubishi l-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь “Ford F 150” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар “Ford F 150″ маркийн тээврийн хэрэгсэл шатсан. Ослын улмаас тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан 7 хүн нас барсан, 1 хүн эмнэлгийн байгууллагын тусламж авч эмчлүүлж байна. Одоогоор нас барсан 4 иргэний хэн болохыг тогтоохоор харьяа цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна” гэх мэдээлэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *