Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдана

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадам өчигдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдсан. Энэ өдөр олимпийн наадмын боксын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болсон юм. Тодруулбал боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.

Олимпийн хүрэл медалийн болзол хангасан Д.Отгондалай шөвгийн наймд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0 харицаагаар илүүрхэн хожлоо.

Манай тамирчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин, шөвгийн наймд үлдээд байсан юм. Түүний хувьд наймдугаар сарын 14-ний өдөр Францын Софьян Умиатай мөнгөн медалийн төлөө тоглоно. Энэ жинд нийт 28 боксчин багтан тулалдаж байгаа аж. Д.Отгондалайгийн тоглолтыг өнөөдөр “Рио-2016”-д ирсэн Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Х.Болдбаатар, С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд, хүндийн өргөлт, усанд сэлэлтийн тамирчид, Монголын багийн бусад гишүүд ирж дэмжлээ.

“Рио-2016” олимпод эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын шинэ залуу багш нар болон зөвлөх багш гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага зургаан боксчин хүчээ сорьж байгаагаас дөрөв нь тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Доржнямбуу Отгондалай нь 1988-01-28-нд Дорнод аймагт төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа тамирчин аж. 2014 онд Азийн наадмаас алтан медаль, 2015 ондАзийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2016 онд олимпийн эрх олгох тэмцээнээс алтан медаль авч байсан тамирчин юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *