Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Манай улсад коронавирусийн 31 дэх тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “2020 оны IV сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. “Алтанбулаг” боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан тээврийн жолооч 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Эмчлэгдэж гарсан таван хүний биеийн ийлдэст эсрэг бие илэрсэн. Тиймээс үргэлжлүүлэн тандан хянаж байна. ХӨСҮТ-д 245 хүн эмчилгээ тандалт үргэлжилж байна. Сонгдо эмнэлгийн хоёр иргэнээс эсрэг биет илрээгүй. Эсрэг бие гэдэг бол хүний биед гадны биет орж ирэхэд үүсдэг. Эсрэг бие үүссэн байхад вирус арилсан ч хүний биед үлддэг. Энэ бол вирус биш дархлалын системд байдаг армийн нэг хэсэг гэсэн үг. Энэ эсрэг биетийг бид хянаж байдаг. Эсрэг бие бол вирус биш. Тухайн вирусийг таньдаг эсрэг биет гэсэн үг. Харин ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ” гэв. Мөн ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Дэлхий нийтээр коронавирусийн халдвараар ихэвчлэн 18-35 насныхан өвчлөх хандлагатай байна. Монгол Улсын хувьд улсын хэмжээнд эмнэлгийн ажиглалтад 1669 хүн байгаа бөгөөд тусгаарлах байранд буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа. Иргэдийн зүгээс гэр хорооллын иргэд амны хаалт зүүхгүй байна гэх гомдол мэдээллийг ирүүлжээ. Иймд амны хаалтыг тогтмол зүүхийг дахин зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *