Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Одоогоор 2566 хүн ажиглалтад байна

Д.Нарангэрэл: Гадны оронд манай улсын 30 хүн халдвар авч, 13 нь ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрээр, “Covid-19” халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 918 мянган хүн халдвар авч, 645 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 9.8 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 284 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барлаа. Энэ нь шинэ тохиолдол хамгийн өндөр байгаа хоёр дахь өдөр байлаа. Эрдэмтэд халдвар буурахгүй байгааг хөл хориог огцом сулруулсантай холбоотой гэж үзэж байна. Мөн буруу ташаа мэдээлэлд автах, залуучуудын хайхрамжгүй байдал зэрэг нь халдвар буурахгүй байгаад нөлөөлж байгаа гэж үзэж байна. Германы мах боловсруулах үйлдвэрт хийсэн судалгаагаар хүйтэн, сэрүүн, агааргүй үед “Covid-19″ нь найман метрт халдвар тархаах эрсдэлтэй гэж үзжээ. ДЭМБ-аас дархлаажуулалт зэрэг бусад эрүүл мэндийн үйлчилгээг орхигдуулж болохгүй гэж үзэж байна. Монгол Улсад энэ сарын 25-ны байдлаар 210 хүн ажиглалтад орж, 218 хүн ажиглалтаас гарлаа. Одоогоор 2566 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсаар 124 хүн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авлаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *