Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн.
Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан гэх мэдээллийг “News channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг анх олон нийтэд ил болгосон. УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм.
Өнөөдөр болсон шүүх хурал шүүгдэгч Д.Майцэцэг шүүх болон прокуороос татгалзах хүсэлт гаргасан учраас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь шүүгчдэгч Д.Майцэцэгийн гаргасан хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм байна.