Categories
мэдээ нийгэм

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн холч байдал гэдэг хамгийн чухал

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт албан ёсоор хүчин  төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ үеэр хуульч Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, гавьяат хуульч, доктор, профессор УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр “Өнөөдөр их сайхан үйл явдал тохиолоо. 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн шинжилгээний ном нь бид бүхний ширээний ном болж байна. Өөрөөр хэлбэл аль нэг тийшээ туйлшраагүй, үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны онол арга зүйн үүднээс хандаж уг судалгааг хийсэн. Олон жилийн туршлагатай профессор Ч.Энхбаатар энэ ажлыг удирдсан. Мөн тэрбээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрдэмтдийн багийг ахалсан юм.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хувь заяа Ч.Энхбаатар профессортой салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. 1990 оны аравдугаар сард бид ерөнхийлөгч П.Очирбатад Монгол Улсын тулгар цааз нэртэй бичиг өргөн барьж, их цааз нэртэйгээр дараа нь хэлэлцэгдэж, шүүмжлэл дагуулж, дараа нь Үндсэн хууль нэртэй гарахад мэтгэлцээний үндсийг тавьж байлаа.

М.Батчимэг агсныг мөн дурдахыг хүсэж байна. Энэ хүн бол төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийн талаар олон жил судалж, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тогтворжуулах чиглэлийн судалгааг сайн хийсэн, Б.Чимид багшийн шавь байлаа. Үндсэн хуулийн холч байдал гэдэг бол хамгийн чухал. 1992 оны Үндсэн хууль 30 жилийн ойтойгоо золголоо. Цаашид 30, 60, 100 жилээр үргэлжлэх нь судалгаагаар нотлогдсон” гэлээ.

Хуульч Б.Чимидийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *