Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хаянхярваа: ОУВС-гийн хөтөлбөрт орохоор нэг мөр шийдсэн гэж ойлгож болно

УИХ-ын Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдах хуваарьтай байсан. Гэвч МАН-ын бүлэг хуралдаж байгаатай холбогдуулан байнгын хороодын хуралдаан хойшлогджээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар ОУВС-гийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцжээ.

ОУВС-гийн захирлуудын зөвлөл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг хойшлуулсан билээ. Энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг батлахдаа УИХ-аас гаргасан 29 дүгээр тогтоолын 11 зүйлд Оюутолгой гэх мэт томоохон компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар дамжуулах тухай заасан байжээ.

Өнөөдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн заалтыг эргэн харж, өөрчлөхөөр болсон байна. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулга авлаа.

МАН-ын бүлэг өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хуралдсан. Ямар шийдэлд хүрсэн бэ?

-Өчигдрөөс хойш энэ асуудлаар бүлэг хуралдаж, ярилцлаа. Бүлгийн гишүүд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Монгол Улс цааш явах боломжгүй гэдэг дээр санал нийлсэн. Тийм учраас ОУВС-гийн холбогдох хүмүүстэй дахин уулзаж, төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын тогтоолын төслийн маргаантай байгаа заалтыг дахин эргэж харахаар боллоо. Үндсэндээ ОУВС-гийн хөтөлбөрт орохоор нэг мөр шийдэж, улс төрийн шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал дахин хэзээ болох вэ?

-Тавдугаар сарын 21, 22-нд хуралдах мэдээлэл байна. Түүнээс өмнө ч Монгол Улсын асуудлыг авч хэлэлцэж магадгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *