Categories
мэдээ нийгэм

Д.Ганхуягийг Японы Засгийн газраас “Мандах нар” одонгоор шагнахаар болжээ

11 дүгээр сарын 3-ны өдөр Япон улсын Засгийн газраас 2016 оны Гадаад иргэнд олгодог “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоо Монгол-Японы Парламентын бүлгийн дарга асан Д.Ганхуягт шагнах болсноо мэдэгджээ. Энэ нь Япон улс, Монгол улсын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд түүний оруулсан томоохон хувь нэмрийг өндрөөр үнэлж буй хэрэг юм. Уг одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдөр Япон улсын Эзэн Хааны ордонд болно.

Д.Ганхуяг нь Монгол-Японы Парламентын бүлгийн даргын албыг (2004-2010 он, 2014-2016 он) удаа дараа хашиж байсан. Энэ хугацаандаа хоёр орны харилцааг нягтруулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн байна. Мөн тэрбээр Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийг үүсгэн байгуулахад гар бие оролцож 2004 оноос уг нийгэмлэгийн тэргүүний хувьд Японд сургууль төгсөгчид, суралцагсдын харилцааг нэмэгдүүлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *