Categories
мэдээ улс-төр

Д.ЭРДЭНЭБАТ: Улстөрийн албан тушаалтнуудыг сонгууль бүрээр сольдог л байх хэрэгтэй

Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар яг одоо хэлэлцэж байна. Хуралдаанаар гишүүд нэр дэвшиж байгаа зөвлөлийн гишүүдээс асуулт тавьж үгээ хэлэв. Ардчилсан нам энэ удаад цөөнх болсон бөгөөд Д.Эрдэнэбат гишүүн дараахь үгийг хэлэв.

“Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийг түрүүний парламентад өргөн барьсан. Нөгөө талаар цөөнх байхад МАН-аас Су.Батболд гишүүн өргөн барьсан байгаа. Энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй. Нэг тийш нь болгох хэрэгтэй. Энэ бүрэн эрх цөөнхөд биш үнэмлэхгүй олонхи болсон та нарт оччихсон байгаа. Цөөнх гомдлоо яривал олон юм ярина л даа. Тийм учраас 65 хүнтэй үнэмлэхүй олонх Үндсэн хуулийг ч хүртэл өөрчлөх бүрэн бяртай болсон. Тийм учраас үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ерөөсөө төрийн мэргэшсэн албаас зааглаад төрийн нийгмийн үйлчилгээний алба гэдгийг заагаад өгчих цаг болсон. Сонгууль болгоны дараа төрийн албанд халаа сэлгээ хийж олон түмний бай болж бие биенээ муулж байдгаа болих хэрэгтэй. Тийм учраас улстөрийн албан тушаал гэдэг бол хэлтсийн даргаас эхлээд газрын дарга гээд дээшээ явж байгаа хүмүүсийг сонгуулиар ямар нам ялна дагаад сольдог л байх ёстой. Мэргэшлийн албан хаагчид бол ямар ч бүтэц нь өөрчлөгддөггүй хаашаа ч хөндөгддөггүй техник технологийнхоо ажлыг хийдэг л байх хэрэгтэй.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *