Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Эдийн засгаа аврах Засаг уу, эсвэл сүйрүүлэх Засгийн газар уу

Д.Эрдэнэбат зурган илэрцүүдУИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 2-нд 15:30 цагаас хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлаар хэлэлцэх юм.

Яг одоо 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гишүүд асуулт асууж үг хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Гудамжинд явж байгаа хүмүүс нэг зүйл асууж байна. Энэ “хүндэрсэн эдийн засгийг гэрчлэх Засгийн газар уу, эсвэл эдийн засгаа сүйрүүлэх гэсэн Засгийн газар юм уу” гэж асууж байна. Гэрчлэж болно. Хариуцлага тооцож болно. Гэхдээ ингэж ажиллаж байх цаг хугацаа алга байна. Одоо урагшаагаа харж ажлаа хийе. Хариуцлага тооцох газар нь шийдвэрлээд л явъя. Энэ улс төржсөн шийдвэр чинь алдаа болж байна. Бид сонгуульд гарахдаа амлалт өгсөн шүү дээ. Одоо юу нь болохоо болчихоод байгаам. Сүүлийн хорь хоногийн дотор нийгмийн бухимдал улам л өсөөд байна. Ард түмний хийж бүтээх, хөдөлмөрлөх итгэл, сэтгэл цаг цагаар байхгүй болж байна. Энэ улс орон чинь зөвхөн төсвөөс хамааралтай, төсвийн хямралаар эдийн засаг нь сүйрсэн орон болсон мэт харагдах боллоо. Та нарын арга барил зөв юм уу гэж асуумаар байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:Татвар нэмэхээр орлого нэмэгддэг хаанахын туршлага байна вэ? Татвараа нэмэхээр далд эдийн засаг бий болно. Төрийн албан хаагчдын цалинд, цэргийн салбарын орлогод халдсан, хүүхдийн мөнгийг танасан нь Засгийн газрын зөв бодлого уу?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Татварын өөрчлөлтөд 14 мянган хүн хамрагдах тооцоотой байгаа. Түүнээс 400 мянган хүн хамрагдахгүй. Эдийн засгийн өөрчлөлт явж байна. Орлого бууруулж, зарлага нэмэх арга хэмжээ авахаар 500 тэрбум орчим төгрөгөөр төсвийн тэнцэл сайжруулахыг зорьсон. Эдийн засгийг дахин сэргээх асуудал манай намын мөрийн хөтөлбөрт байгаа. Эдийн засгийг сэргээхийн тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *