Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин Чиндаогийн гран прид түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны сүүлийн Гран При ангиллын тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээн нь 2009 оноос эхлэн 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Ирэх жилээс эхлэн Хөх хотод зохион байгуулагдахаар төлөвлөжээ. Тэмцээний эхний өдөр манай гурван бөх хүч үзсэнээс хоёр нь медалийн төлөө барилдахаар болсон.

Дөнгөж сая, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин алт медалийн төлөө ОХУ-ын тамирчин Яшуевтэй барилдаж ялалт байгууллаа.

Мөн 66 кг-д ОУХМ Довдонгийн Алтансүх хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Тэрбээр А хэсгийг эзэн орны бөхийг ялснаар тэргүүлсэн бол хагас шигшээд ОХУ-ын Абдула Абдулзалиловт иппон бууснаар хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Чин Дагатай учраа таарсан юм. Харин манай ОУХМ Адъяагийн Батсуурь эхний тойрогтоо Японы бөхөд ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *