Нээлтээ хийгээд удаагүй ч өдгөө 10 сая гаруй хэрэглэгчтэй “Clubhouse” хэмээх сүүлийн үед дэлхий нийтэд хурдацтай тархаад буй аудио-чат сошиал хэрэглүүр нь зөвхөн Iphone утсан дээр ашиглах боломжтой байсан бол андройд хувилбараа гаргах эхний алхмаа хийжээ.
Тодруулбал тус аппликейшнийг эзэмшигч “Alpha Exploration Co” компани Мопева Огундипе хэмээх андройд үйлдлийн систем дээр хөгжүүлэлт хийдэг инженер ажилд авчээ.
Мопева Огундипе өчигдөр (2021.02.23) твиттер хуудастаа “Өнөөдөр “Clubhouse”-т нэгдсэн анхны өдөр маань байлаа. Хэрэв та бүхэн намайг мэддэг бол надад IOS хэрэглүүрүүдийг Андройд дээр гарах санаа бий. Энэ гайхалтай багт нэгдэж, үдэшлэгт Андройдуудыг урих болсондоо баяртай байна” хэмээн жиргэжээ.
2020 онд байгуулагдсан “Alpha Exploration Co” старт-ап компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая ам.доллар байсан бол өдгөө нэг тэрбум ам.долларт хүрчээ .”Clubhouse” нь өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд өдгөө Цахиурын хөндийн хамгийн өсөлттэй компаниудын нэг болоод байна.