Categories
гадаад мэдээ

​“ЧВК Вагнер” гадаадын террорист байгууллага болно DNN.mn


АНУ-ын улс төрийн хоёр гол намын сенаторууд хөлсний цэргийн“ЧВК Вагнер” гэх Оросын хувийн компанийг “гадаадын террорист байгууллага”-ын жагсаалтад оруулах хуулийн төслийг АНУ-ын Конгресст өргөн барив. Уг хуулийн төслийг Бүгд найрамдах намын Рожер Уикер, Ардчилсан намын Бен Кардин нар хамтран санаачилсан байна.

Сенатор Кардин, “ЧВК Вагнер” нь Украин, Сири, Африк тивд тоо томшгүй олон харгислал үйлдсэн гэжээ. Харин сенатор Уикер өөрийн цахим хуудсанд “Вагнерууд бол 2014 оноос хойш Украин, Мали, Судан болон Төв Африкийн Бүгд Найрамдах улсад террорист ажиллагаа явуулсан Владимир Путины хувийн хөлсний цэргүүд” гээд цааш нь “Вагнер групп мөн сэтгүүлчдийг хөнөөж, заналхийлж, хүүхдүүд хулгайлж, энгийн иргэдийн эсрэг олон улсад хориотой хорт бодис хэрэглэж, тэднийг эрүүдэн шүүж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийлж, хүний наймаа хийсэн” гэж мэдэгдсэн байна.

Өргөн баридсан уг хуулиар “ЧВК Вагнер”-ыг гадаадын террорист байгууллага гэж зарласнаар юу өөрчлөгдөх талаар “BBC”-ийн тусгай сурвалжлагч Илья Барабанов тайлбарлан бичжээ. АНУ-ын Конгресс Оросын “ЧВК Вагнер” компанийг террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолдөнгөц харахад Оросын хөлсний цэргүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Тийм ээ, Евгений Пригожин болон түүнтэй холбоотой ихэнхэтгээдүүдэд АНУ янз бүрийн хориг арга хэмжээ авч байсан бөгөөд вагнерчуудын дэглэм нь америкчуудтай хамтран ажилладаггүй улсуудад ажиллагаа явуулдаг учир тэдэнд шууд нөлөөлдөггүй. Харин цаашид энэ шийдвэр нь хэн нэгний гэм буруутайг нотлохгүйгээр, “ЧВК Вагнер”-ын хөлсний цэргүүдтэй хамтран ажилласан аливаа этгээдийг шууд баривчлан яллах боломжтой болгох юм. Энэ нь хөлсний цэргүүд хэн нэгний толгойг лантуугаар бяц цохисон уу, энгийн иргэдийг алсан уу, гэдгийг мөрдөх, батлах шаардлагагүйболж тэд АНУ-ын санаачлагаар олон улсын хувьд шууд л гэмт хэрэгтэнгүүдболж байна гэсэн үг юм. Вагнерт харьяалагдах нь Орост хориотой Исламын улс бүлэглэлийн гишүүнчлэлтэй адил зүйл болно гэсэн үг. Тавдугаар сараас хойш Украины Бахмут хот руу довтолсоор байгаа “ЧВК Вагнер”-ын хөлсний цэргүүдэд Америкийн конгрессын шийдвэр ямар ч байдлаар нөлөөлөхгүй нь мэдээж. Гэхдээ Пригожиний зарим командлагч Европоос хол Азийн зарим улсуудад амралтаа өнгөрөөж байсан. Иймээс тэдний хэн нэг нь ойрын ирээдүйд Тунис, Тайланд эсвэл Филиппинд амралтаа өнгөрөөх гэвэл тухайн улсын хууль сахиулах байгууллагууд тэднийг гэмт хэрэгтэн хэмээн баривчлах нөхцөл бүрдэж байна гэсэн байна.

Харин ОХУ-ыг барууны улсууд террорист улс гэж хууль ёсоор зарласны дараа Оросын төр, засгийнхны дипломат эрх цуцлагдан гэмт хэрэгтэнгүүдийн эгнээнд шилжиж, улсаасаа гарсан хэн ч байсан шууд баривчлагдан ял үүрэх нөхцөл бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *