Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох асуудлыг шийднэ гэсэн яриа ч бий. Гэхдээ албан ёсоор төлөвлөгдсөн асуудлууд гэвэл иТөрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл зэрэг асуудал байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “..Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудал нийгэмд хүлээлт үүсгээд буй. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэх нь засгийн ажлыг цалгардуулахгүй байх чухал ач холбогдолтой” гэж онцоллоо.Чуулганы нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцов.
One reply on “Чуулганы нээлтээр Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг хөндөв”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru