УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өнгөрсөн Баасан гаригт болж, шинэ долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтаар лхагва гаригт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.
Өмнөх УИХ-аар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг баталж, энэ хичээлийн жилээс мөрдөж эхэлсэн ч стандарт орчин нөхцөл хангахгүй нөхцөлд хүүхэд харах үйлчилгээг эрхлэгчид цөөнгүй байгаагаас үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг холбогдох яам нь гаргасан. Хуулиараа энэ асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамаарч буй. Тиймээс Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийх аж.
Салбарын сайдын хувьд Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх байр суурийг яам барьж байгаа. Гол нь стандарт нөхцөл хангахгүй орчинд хүүхэд хүлээн авах нь аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа тул хууль эрх зүйн орчинг сайжруулахаас эхлээд олон зүйлийг засаж залруулж сайжруулах шаардлага үүссэн гэдгийг мэдэгдсэн. УИХ уг үйлчилгээг шинэ онд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр болох 5.8 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгаж өгөөд байгаа юм.
Хэлэлцэх асуудлын хуваарийг тодруулж харна уу.
Арваннэгдүгээр сарын 07-ны Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Арваннэгдүгээр сарын 07-ны Даваа гарагт:
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
Арваннэгдүгээр сарын 08-ны Мягмар гарагт:
- “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, Хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Арваннэгдүгээр сарын 09-ний Лхагва гарагт:
- Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Арваннэгдүгээр сарын 08-ны Мягмар гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
Арваннэгдүгээр сарын 09-ний Лхагва гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл;
- Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
Арваннэгдүгээр сарын 10-ны Пүрэв гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Арваннэгдүгээр сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагваас “Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.