Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолыг хэлэлцэв DNN.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төсөлд сумын ЗДТГ-т ажилладаг төрийн захиргааны албан хаагчдад 5 жил тутамд мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг тусгасан байна.

Аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т нийт 2,487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байгаа аж.

Үргэлжлүүлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж, гишүүдийн олон хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлт хүргүүлжээ.

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *