Categories
мэдээ спорт

​Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэллээ. Өнөөдрийн барилдаан 11.00 цагаас эхэлж, хэсгийн барилдаанууд үргэлжлэн явагдаж байна. Дэлхийн оюутны аварга ОУХМ Т.Түвшинтулга эхний барилдаанд спортын мастер Ц.Чинзоригт ялагдлаа. Барилдаан 3:3 онооны харьцаагаар өндөрлөсөн ч Ц.Чинзоригт цаг дуусахаас өмнө оноо авснаар ялалт байгуулжээ.

Улсын хоёр удаагийн аварга Т.Түвшинтулга эхний тойрогт ялагдсан ч цааш дагах барилдаан хийх боломжтой. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, спортын мастер Ц.Чинзориг, Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ нар эхний барилдаандаа ялалт байгуулсан байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Шигшээ барилдаан 18.30 цагаас эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *