Их эзэн Чингис хааны дүрийг товойлгон сийлсэн, зураг дүрийг нь байршуулсан үнсний сав худалдаж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа тухай мэдээллийг хэвлэлийнхэн дэлгэсэн. Тэрхүү үнсний сав улсдаа тэргүүлэгч “Номин” их дэлгүүрт худалдаалж байгаа нь зөв эсэхийг шалгаж өгөхийг иргэд хүсэх болсон. Үүнийг ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболд болон тус газрын улсын байцаагч нар шалгаж үзжээ.
Үндэсний бахархалт хүний дүрслэл бүхий тамхины үнсний савны зориулалттай бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-д “Монгол улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон”, 7.4.6-д “хүнлэг ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэж үзэж улсын байцаагчийн албан шаардлага өгч худалдаанд гаргахыг хориглолоо.
“Номин” их дэлгүүрийн зүгээс ШӨХТГ-ын албан шаардлагыг хүлээн авч, уг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан аваад байгаа ажээ. Хойшдоо энэ мэт алдаа гаргахгүй байхыг ШӨХТГ-аас бусад худалдаа наймаа эрхлэгч, үйлдвэрлэгч нарт сануулж байна.
One reply on “Чингис хааны зурагтай үнсний сав зарахыг хориглолоо”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru