Categories
мэдээ спорт

Чингис хааны мэндэлсний 855 жил, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно

Энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жил, Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно. Барилдааныг үзүүштэй байлгах үүднээс улсын цолтой чансаа өндөр 22 бөхөд урилга явуулсан байна.

Энэ барилдаан 2012 оноос хойш болж байгаа бөгөөд эхний жил Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, 2013 онд Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Х.Мөнхбаатар, Б.Бат-Орших, 2014 онд Ө.Бат-Орших, С.Мөнхбат, Ц.Содномдорж, Б.Гончигдамба, 2015 онд П.Бүрэнтөгс, Л.Цэрэнтогтох, Ч.Хөхчирэнгэр, Б.Батмөнх, 2016 онд Р.Пүрэвдагва, Э.Даш, Э.Энхбат, Б.Гончигдамба нар шөвгийн дөрөвт шалгарч байв. Өмнөх жилүүдийн тус барилдаанд их шөвөгт шалгарсан дээрх бөхчүүдээс отгон аварга Ч.Санжаадамба бэртлийн улмаас зодоглох боломжгүйгээ мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *