Categories
гадаад мэдээ

“China Telecom” компанийн захирлыг шалгаж эхэлжээ

Хятадын төрийн өмчит үүрэн телефоны оператор “China Telecom” компанийн захирлыг авлигын хэргээр мөрдөн шалгаж эхэлжээ. Хятадын хамгийн том гар утасны оператор компанийн захирал Чан Сяобин сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн Синьхуа агентлагт мэдээлсэн байна. Өдгөө 48 настай Чан Сяобин өнгөрсөн наймдугаар сард “China Telecom” компанийн захирал болсон юм. Өмнө нь тэрбээр өрсөлдөгч “China Unicom” компанийн захирлаар 11 жил ажилсан аж. Хятадын тэргүүлэх гар утасны оператор энэ хоёр өрсөлдөгч компанийг нэгтгэх тухай 2015 оны эхнээс засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн байв.

Хятадын дарга Си Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд 2014 онд төрийн өмчид компаниудын 70 гаруй өндөр албан тушаалтан холбогдон мөрдөн шалгагдаж байна. Тухайлбал, энэ арванхоёрдугаар сарын эхээр Хятадын хамгийн том хувийн конгломерат “Fosun International”-ийн захирлуудын нэг Гуа Гуанчаныг баривчлан мөрдөн шалгаж эхэлсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *