Categories
мэдээ спорт

“Чимээгүй олимп”-оос анх удаа алтан медаль авсан өдөр

“Чимээгүй
олимп” буюу “Дифлимп” нэрээр танигдсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны
олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртсэн түүхэн өдөр өнөөдөр билээ.
Өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2009 оны есдүгээр сарын 10-ны өдөр Тайваньд
болсон олимпод манай 16 тамирчин байт харваа, сонгомол бөх, чөлөөт бөх,
жүдогийн төрлөөр хүч сорьсноос жүдогийн 81 кг-ын жинд барилдсан Дамдины Очбадрал
алтан медаль хүртэж хүртэж байсан түүхтэй. Ингэж Дифлимпийн анхны аварга гэх
эрхэм алдрыг Монгол Улсын гавьяат тамирчин Д.Очбадрал авч ирж байсан юм. 2009
оны Тайваньд болсон уг наадмаас жүдогийн 73 кг-д Б.Мөнх-Оргил, 60 кг-д
Б.Наваанжамц нар тус тус хүрэл медаль хүртэж байсан. Сонсголын бэрхшээлтэй
иргэдийн зуны олимп 1924 оноос, өвлийн олимп нь 1949 оноос эхэлсэн түүхтэй.
Дифлимпд манай тамирчид 1997 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд оролцох бүрдээ
медаль хүртэж байжээ. Тодруулбал, 1997 он, 2001 онуудад чөлөөт бөхөөр
Б.Отгонбаяр хошой хүрэл медаль, 2001 онд Ганбат мөнгөн медаль, 2001 он, 2005
онуудад Ш.Батбаатар тус тус хүрэл медаль хүртэж байжээ.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *