Categories
мэдээ нийгэм

Өчигдөр найман байршилд гал гарчээ

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өчигдөр найман байршилд гал түймэр бүртгэгджээ.

Тухайлбал, Нийслэлийн Багануур дүүргийн тав дугаар хороо, Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаадугаар баг, Замын-Үүд сумын гуравдугаар баг, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул баг, Налайх дүүргийн гуравдугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Булган аймгийн Булган сумын Булган багт тус тус гал гарчээ. Галын улмаас автобус, нэг байшин шатсан ч золоор хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *