Categories
мэдээ спорт

Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно

128 бөхийн барилдаан болно зурган илэрцүүд

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөрт энэ 19-нд тохиож буй. Тус өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм.

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *