Categories
мэдээ спорт

Ч.Нарантуяа 16-р байрт бичигджээ

Азербайжаны Габала хотод буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна.

Өнөөдөр явагдсан 50 метрт гурван байдлаас буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт 55 тамирчин буудсанаас ОУХМ Ч.Нарантуяа 582 оноогоор 16-р байр эзэллээ. ОУХМ О.Янжинлхамын хувьд 581 оноогоор 21, ОУХМ Г.Нандинзаяа 580 оноогоор 25-р байрт тус тус бичигджээ.


Тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзул 6-р байр эзлэн, РИО-2016 олимпийн эрхээ өвөртлөөд байгаа. Бусад тамирчдын тухайд, 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд 56 тамирчин буудсанаас ОУХМ Э.Даваахүү 549 оноогоор 37-р байранд оржээ. Харин 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд 85 тамирчин буудаж, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 578 оноогоор 20-р байранд, ОУХМ Ө.Өлзийням 559 оноогоор 73-р байранд тус тус бичигдсэн.

Мөн тэмцээний хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд 110 тамирчин буудсанаас ОУХМ Х.Бямбабаатар, Н.Баяраа, Б.Бишрэл нар 76-99-р байрт шалгарсан. Хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 112 тамирчин буудсанаас ОУХМ Ч.Нарантуяа,О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар 32-61-р байр эзэлсэн байгаа.

Дэлхийн цомын хувьд энэ удаагийн цуврал олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн нь бол Ази тивийн тамирчдад ирэх арваннэгдүгээр сард Кувейтэд болох тивийн аварга шалгаруулах тэмцээнээс “РИО 2016” олимпийн наадмын эрх олгоно.

Сануулахад, Монголын буудлагын тамирчдаас ийнхүү Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул нарын гурван тамирчин 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *