Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын сайхан бичигтэн” тодорно

Уран зургийн галлерейд маргааш “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тэргүүн байруудад шалгарсан оролцогчдод Ерөнхий сайд шагнал гардуулахаар болжээ. Уралдаан 1-11-р анги, төгсөх анги, насанд хүрэгчид, мэргэжлийн багш нар, уран бичлэг гэсэн таван ангилалаар болсон байна. Дээрх ангилалд шалгарсан эхний гурван байрт шагнал гардуулах юм байна.

Төгсөх ангийн сурагчдын эхний гурван байрт шалгарсан сурагчдад улсын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгоно. Харин насанд хүрэгчдэд гадаадад аялах эрх өгөх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн театрын тайзнаа 44 жил амилсан “Дон Кихот”

“Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор” гэгчээр бүжгэн жүжиг, дуурь, кино, драмын жүжиг зэрэг төрлөөр дэлхийн үзэгчдийн мэлмийг баясгасан Мигель Де Сервантасын “Дон Кихот” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа амралтын өдрүүдэд толилуулахаар болжээ.

Тус бүтээлийг Л.Минкусын хөгжим, М.Петипагийн дэглэлтээр анх 1869 онд Москвагийн Их театрт тавьж байжээ. Дөрвөн бүлэг, найман үзэгдэлт уг бүжгэн жүжиг Оросын театраас дэлхий дахинаа түгсэн байна. Энэхүү алдарт бүтээлийг Монголын тайзнаа анх 1971 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва дэглэн тавьж байсан аж.

1917 оны хувьсгалаас хойш Зөвлөлтөд олон дуурь, бүжгэн жүжгийг тоглохыг хориглосон ч “Дон Кихот” бүжгэн жүжиг Их театрт хамгийн удаан амьдарсан нь юм байна.

“Дон Кихот”-ыг 1940 онд Монте Карлогийн наадамд тоглосноос хойш дэлхийн олон орны театрууд шинэчлэн дэглэж, тавьдаг болжээ.

Энэ удаад толилуулах Л.Минкусын “Дон кихот” бүжгэн жүжгийн гол дүрд Дон Кихотод Х.Чойжилсүрэн, Санчо Пансод Д.Чинбат, Лоренцод Н.Баяраа нар тоглох гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан өд-2014” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлийн 86 жилийн ойн хүрээнд Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2014” наадам өчигдөр(01.09) Улсын филармонийн их танхимд боллоо. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд 70 гаруй бүтээл ирүүлсэнээс дараах байдлаар шалгаруулжээ.

2014 оны утга зохиолын оны шилдэг бүтээлийн төрөлд

1. Яруу найраг- М.Саруулдалай “Хунгийн дэвэлт шиг хаварын үдэш”

2. Хүүхдийн зохиол- Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”

3. Утга зохиолын орчуулга- Ж.Оюунцэцэг “Хөршүүд”

4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- М.Уянсүх “Айшхи”

5. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Ж.Заяабаатар “Омог босоо хавт Хасар”

6. Жүжиг, киноны зохиол- Н.Сүхдорж-“Галдан Бошгот хаан”

7. Баримтат уран зохиол- Б.Цогнэмэх- Цагаан морины домог

8. Утга зохиолын судлал- М.Чимидцэеэ “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон”

9. Утга зохиолын шүүмж- Г.Батсуурь “Мета утга” зэрэг бүтээлүүд шалгарсан байна.

Харин МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэлийн “Ганнибал”, Б.Баясгалангийн “Зөнгийн нүд”, С.Бүрнээгийн”Савдагт Алтайн дууль”, Д.Бямбацэндийн”Хатан сэрэл”, Ж.Гун-Аасүрэнгийн “Сэргэлэн одод чуулсан шөнө”, Т.Дашбалдангийн “Сэтгэлийн шувуу” Я.Мөнхжаргалын “Тэвчээр”, М.Отгонбаярын “Сураггүй хаврыг хүлээхүй”, Б.Хүрэлтогоогийн “Илчлэлт” гэх зэрэг бүтээлүүд хүртсэн бол залуу яруу найрагч, уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нар хүртжээ. Энэ үеэр зохиолч яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо болж, Монголын зохиолчдын эвлэлд элссэн яруу найрагч П.Цоожчулуунцэцэг, Б.Алтанхуяг зэрэг уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Д.Ганцэцэг дарга болжээ

Өнгөрсөн намар Улсын драмын эрдмийн театраас хоёр ч сайхан бүсгүй гарсан нь олныг багагүй шуугиулсан. Тэдний нэг болох жүжигчин Т.Хулан кино урлагт хүч сорингоо эрүүл мэнддээ анхаарч байгаа.

Тэгвэл “Аравт”, “Өдөр өдрийн нар” киногоороо олонд танигдсан жүжигчин Д.Ганцэцэг “Эмэгтэйчүүдийн түүчээ” хэмээх нэвтрүүлэг хөтөлж, олон газраар аялаад амжсан. Тэгвэл жүжигчин бүсгүй Монголын урлагийн залуучуудын холбоонд Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хэдхэн хоногийн өмнө хүлээн авчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

ДБЭТ-ын дуучид Улаан-Үүдэд тоглож байна

Манай уран бүтээлчид Буриадын Улаан-Үүд хотноо жил бүр болдог “Байкальский рождество” хөгжмийн наадамд оролцож байна. Үнэн алдартнуудын зул сарын баяр нэгдүгээр сарын 6-нд болдог бөгөөд тус наадмыг энэхүү баярын өдөрт зориулан зохион байгуулдаг юм байна. ДБЭТ-ын найрал дуучид өчигдрийн тоглолтод оролцож П.И.Чайковскийн уран бүтээлээс толилуулсан байна. “Консонас”, “Ю Пера” хамтлагийнхан бямба гарагт тоглолтоо зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан өд” оны шилдэг бүтээлийг тодруулна

Монголын зохиолчдын эвлэлийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын 9-нд Улсын филармонийн их танхимд болох гэж байна. Оны шилдэг бүтээл шалгаруулах наадмын хүрээнд нэгдүгээр сарын 9-ний 15.00 цагаас зохиолч, яруу найрагчдын ном, бүтээлийн үзэсгэлэн гаргаж, гарын үсэгтэй номын худалдаа солилцоо явуулах бол “Алтан өд 2014” хүндэтгэлийн арга хэмжээ 17.00 цагт эхлэх юм байна.

Оны шилдэг бүтээлийн эзэд тодорход хоёр өдөр үлдлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Намрын хонгор салхи” үзэсгэлэн нээгдэнэ

МУЭ-ийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн багш, зураач Ц.Нарангэрэлийн “Намрын хонгор салхи” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Үзэсгэлэнд зураачийн сүүлийн хоёр жилд шинээр зурж бүтээсэн тосон будгийн 70 гаруй бүтээл, судалбар зургуудыг тавих юм.

Бүтээлийн олонх Монгол орны байгалийн үзэмжийг баялаг өнгөөр илэрхийлэн гаргаснаас гадна зураач Европын орноор аялан тэмдэглэсэн шинэлэг бүтээлээсээ дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 17-ны өдрийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болох аж.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

Шон Пэнн, Шарлиз Терон нар хуримлана гэлээ

US Weekly сэтгүүл шинэ дугаартаа ингэж бичсэн байх юм. Холливудын супер одууд 2013 оны сүүл үеэс эхлэн сэм, сэм уулзаж болзож байгаад өнгөрөгч оны дунд үеэс эхлэн олон нийтийн өмнө хамтдаа байж харагдах болсон нь үнэн. Дуучин Мадоннагаас эхлүүлээд олон ч бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулж явсан 54-н настай Шон Пэнн энэ удаа Өмнөд Африкийн ганц од үзэсгэлэнт Шарлиз Теронтой хэр удаан ханилан амьдрахаар шийдсэн юм бол. Өдгөө 39 нас хүрч байгаа Шарлиз 2014 оны 11-р сард Парист байхдаа Шоноос сүй тавьсан саналыг авсан хэмээн дээрх сэтгүүлд бичжээ.

Ц.Булган

Categories
мэдээ соёл-урлаг

Рок попынхон шинэ жилээ тэмдэглэнэ

Рок, попынхон өнөөдөр шинэ жилээ тэмдэглэх гэж байна. Арванхоёрдугаар сарын туршбайгууллагуудын шинэ жилийг дуугаараа баясгадаг урлагийнхан нэгдүгээр сарын 2-ндбаяраа тэмдэглэдэг нь уламжлал болсон билээ. Тэд шинэ жилээ хэвлэлийнхний хараанд өртөхгүйгээр”нууцаар” тэмдэглэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй”-г тайзнаа амилуулахад 400 гаруй хүн ажиллажээ

“Бостон балет” компанийн бүжигчин, гавьяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг “Цөмөөхэй” балетыгшинэчлэн найруулж, ДБЭТ-ийн тайзнаа тавьсан. Тэрээр “Цөмөөхэй” балетын талаарАмерикийн “Бостон балет”-аас хувцас, тайзны чимэглэл зэргийг авчирлаа. 40 тоннын таван чингэлэг ачаа ирсэн. Японоос 12 балетчин урьж “Цөмөөхэй”-д бүжиглүүллээ. Мөн Дуурийн театрын бүжигчид, хөгжимчид, тайз гэрэлтүүлэг, зохион байгуулалт хариуцсан ажилчид гээд 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Цөмөөхэй”-д ажиллалаа. Бид цаашид өрсөлдөөн дунд явах ёстой. “Цөмөөхэй”-г шинэчлэн найруулах зохион байгуулалтын бүхий л ажлыг “Монголын балетын хөгжил сан” хариуцсан. Ашиг олно гэж анхнаасаа тооцоолоогүй. Учир нь “Цөмөөхэй”-н хувцас, тайз заслын хэрэглэлийг 150 мянган доллараар худалдаж авсан. Үүнийгээ Монгол руу ачуулахад 40 мянган доллар, энд ирээд гаальд 41 сая төгрөг төлж авч байна. Ийм их хэмжээний зардал гарч байхад хэдхэн тоглолтоор зардлаа нөхөх боломжгүй. Билетийн орлого тоглолтын зохион байгуулалтын зардлыг нөхөж чадахгүй ч нэмэр болсон” хэмээн ярьжээ.