Categories
мэдээ соёл-урлаг

Лимбэ, босоо ятгын тоглолт өнөөдөр болно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 19.00 цагаас “Harmony of Flute and Harp” тоглолт болно. Энэхүү тоглолтын эзэд бол АНУ-ын флейта (лимбэ) хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар юм. Мөн тус тоглолтод зочин хөгжимчид, УДБЭТ-ын хөгжимчид болон оюутан сурагчид оролцож, эдгээр хөгжмийн зэмсгүүдийн өвөрмөц сонин бүтээлүүдээс тоглох аж.

УДБЭТ-т АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Harmony of Flute and Harp” төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд дэлхийн олон оронд тоглолтоо сонирхуулж байсан флейта хөгжимчин Жэфри Кохан, босоо ятгачин Тина Зердин нар манай улсад ирээд байна. Тэд Монголын хөгжмийн сургуулийн оюутан, сурагчдад флейта хөгжмийн сургалтыг хоёр хоногт (03.17-18) явуулжээ. Харин өнөө орой болох тоглолтын өмнө мэргэжлийн урлагийн байгууллагуудын флейта болон лимбэ хөгжимчидтэй уулзалт хийх аж.

“Harmony of Flute and Harp” тоглолт өнөөдөр 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдох бөгөөд тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна. Билетийн үнэ 8000,10000,15000 буюу үндсэн үнээр худалдаалагдана.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын 500 алдартан оролцсон “Цагаан эсгийн ёслол” өнөөдөр болно

Монголын соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, улс төр, нийгэм олон нийтийн нэрт зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500 гаруй зочид төлөөлөгчид оролцсон “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагааг ҮДБЭЧуулгын хамт олон энэ сарын 2015 оны 3 сарын 18-нд буюу өнөөдөр 17:00 цагаас театрын өмнө талбайд зохион байгуулагдана.

Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Төрийн соёрхолт МУСГЗ Д.Төрбат нарын цомнол “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн нээлтийн үйл ажиллагаанд зориулан зохион байгуулагдаж буй уламжлалт ёс заншилаа эрхэмлэн цав цагаан эсгий дээгүүр эрхэм зочид нь алхаж, цагаан идээгээр хүндэт зочдоо дайлж угтах тус арга хэмжээний үеэр ҮДБЭЧуулга, Монголын урчуудын эвлэл, Улаанбаатар хотын музей нарын хамтарсан уран зураг, фото зургийн үзэсгэлэн дэлгэгдэх ажээ.
“Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох эрхэм зочдын нэрсийг танилцуулъя.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
Богд хааны дүрд МУАЖ Д.Самбуу
Дондогдулам хатан МУГЖ.Д.Ширмэнтуяа
Сүндэряа дүр: МУГЖ.С.Эрдэнэцэцэг
Дархан Барайшир дүрд: дуучин Э.Чинчулуун
Уран бүтээлийн багийн төлөөллүүд :
Цомнолыг бичсэн Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарчзохиолыг бичсэн
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат
Хөгжмийн зохиолч МУСТА М.Бирваа ,
ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч, ерөнхий зураач Д.Ганболд,
Төрийн захиргааны байгууллагуудын төлөөллүүд
МУ-Ерөнхийлөгчийн тамгийн газар дарга П.Цагаан
МУ-н Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
Хууль зүйн сайд Дорлигжав
Театр, урлагийн байгууллагуудын дарга нар
ҮДБЭЧуулгын дарга Г.Цоггэрэл
УДЭТ- захирал УГЗ.Д.Цэрэнсамбуу
УДБЭТ-н захирал Н.Мөнхзул
ЦДБЭЧуулгын захирал Хурандаа УГЗ. Гансүх
Циркийн захирал Х.Пүрэвбадам
МУАЖ. П.Зангад
МУГЖ. Тунгалаг
Түүхийн эрдэмтэн судлаачид, хамтран ажилласан байгууллагууддын төлөөлөл
Эрдэм шинжилгээний ажилчид ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор,профессор О.Батсайхан
Монгол улсын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Борын Пунсалдулам ,
МУИС-н Монголын түүхийн тэнхим багш, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангуа
Улаанбаатар музейн захирал С.Цацралт
Урчуудын эвлэлийн хорооны дарга Төмөрбаатар
“Улаанбаатар” их сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, СГЗ.Д.Цэдэв
Драмын урлагийн төлөөлөл
МУАЖ. П.Цэрэндавга,
МУАЖ. Б.Мэндбаяр
МУАЖ. Н.Сувд
МУАЖ. Мягмарнаран
МУАЖ.Сарантуяа
Дуурийн урлагийн төлөөлөл
МУАЖ. А.Долгор
МУАЖ. Б.Жавзандулам
МУАЖ. Г.Хайдав.
Хөгжмийн зохиолчдын төлөөлөл
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга УГЗ. Б.Бямбабаяр
МУ –н Төрийн хошой шагналт, Н.Жанцанноров
МУ-н Төрийн шагналт УГЗ-н Б.Шарав
МУ-н Төрийн шагналт Бирваагийн Мөнхболд
Кино урлагийн төлөөлөл
МУГЖ.Г.Уранчимэг
Жүжигчин P.Анхням
Жүжигчин Б.Амарсайхан
Найруулагч нарын төлөөлөл
МУАЖ Б.Мөнхдорж
Төрийн соёрхолт Н.Наранбаатар
УГЗ. Б.Баатар
УГЗ. Доктор,проф Н.Ганхуяг
Найруулагч СТА. Түвшин
Рок попын төлөөлөл
Зууны манлай эстрадын дуучин МУГЖ. С.Сарантуяа
Улаанбаатар телевизийн ерөнхий захирал, УГЗ. Л.Балхжав
Төрийн соёрхолт Д.Сосорбарам
Чингис хаан хамтлагД. Жаргалсайхан
Харанга Х.Лхагвасүрэн
Номинталс Т.Дэлгэрмөрөн
Харсарнай хамтлагийн С.Амармандах
Мисс болоод топ моделиудын төлөөллүүд
Топ модел Э.Одгэрэл
Топ модель Бадамгэрэл
Мисс Т. Батцэцэг
Мисс Ч.Содтуяа
Хошин урлагийн төлөөлөл
Мөрөөдлийн театрын Г.Эрхэмбаяр
Маск продакшн Мөнхсайхан
Х түц МУГЖ. И.Одончимэг
Эрхэм элч С.Лхагвасүрэн
Бизнесийн төлөөллүүд
Алтай констракшн захирал Р.Бат-Эрдэнэ
МСS захирал групын захирал Ж.Оджаргал
Номин холдинг групын ерөнхийлөгч Ш.Баярсайхан
Жигүүр гранд группын ерөнхийлөгч Д. Баттөр
Макс групын ерөнхийлөгч Д.Ганбаатар
МАК захирал захирал Б.Нямтайшир
Мобиком группын захирал захирал Дэвид Холидэй
Скайкел компаний захирал Д.Болор
Жич: “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчид, сурвалжлагчид та бүхэн зохион байгуулах комиссын 88023954, 89070887, 89076064 дугааруудад холбогдож мандатаа аваарай.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Дэлгэрмөрөн Европын орнуудад аялан тоглолт хийнэ

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Европын орнуудад амьдарч байгаа монголчууддаа зориулан, аялан тоглолт хийхээр тус тивийг зорьжээ.

Тэрээр амьд хөгжмийн HEAVEN хамтлагтай хамтран тоглох юм байна. Тоглолт энэ сарын 13-нд буюу өнөөдөр Германы Берлин хотод, 15-нд Швейцарийн Женевт, 18-нд Испанийн Сан-Себистяан хотод, 20-нд Францын Rennes-д, 21-нд Белгийн Antwerpen-д, 28-нд Шведийн Стокгольмд, ирэх дөрөвдүгээр сарын 4-нд Туркийн Истамбул хотод тус тус болох ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дорнын аялгуу” зургаа дахь удаагаа боллоо

“Дорнын аялгуу” хятад дуу дуулаачдын улсын уралдаан зургаа дахь удаагаа боллоо. БНХАУ-ын Олон улсын радио, “Үй цай” бүрэн дунд сургууль хамтарсан Күнзийн танхимаас жил бүр уг наадмыг зохиодог. Хятад хэл судалдаг сургуулиудын дунд болдог уг наадамд 18 сургууль оролцлоо. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс нийт 75 сурагч “Хүүхдийн ордон”-ы тайзан дээр авьяас ур чадвараа сорьсон юм. Наадамд оролцож буй Л.Ундрам “Үй цай” сургуулийн зургадугаар ангийн сурагч. Тэрбээр ярихдаа “Би нутгийн охины тухай дуугаар оролцож байгаа. Удаан бэлтгэсэн. Тайзан дээр гурав дахь удаагаа гарч байгаа болохоор гайгүй. Нэгэнт уралдаанд оролцож байгаа болохоор хамгийн дээд байрыг нь авахыг хүсч байна. Том болоод эмч болохыг хүсдэг” гэсэн юм.

Наадам үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Танхимд суусан фэнүүд ч оролцогчоо маш хүчтэй дэмжиж байсан юм.

Наадмын дүн гарахад “Үй Цай” сургууль дөрвөн насны ангилалаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл авсан байв. “Чин хур” сургууль алт, мөнгө, “Гэгээрэл” сургууль нэг хүрэл, гурван тусгай байр, Эрдэнэт “Цайхун Гэгээ” сургууль нэг хүрэл, нэг тусгай, “Дархан Цай хун” сургууль хоёр мөнгө, гурван тусгай, 105 дугаар сургууль нэг хүрэл, нэг тусгай байр эзэлжээ.

6-8 насны нэгдүгээр байрт “Чин хур” сургуулийн сурагч Б.Буян-Ундрах, 9-11 ангилалд “Үй Цай” сургууль Энх-Үжин, 12-14 насны ангилал “Үй Цай” сургууль 7а ангийн сурагч Б.Энэрэл, 15-17 насны ангилал “Үй Цай” сургуулийн сурагч Б.Мөнхзул нар тэргүүн байрт оржээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Австри улсын хөгжимчид УДБЭТ-ын тайзнаа тоглоно

АНУ-ын флейта хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монголд ирж УДБЭТ-т сургалт явуулан, хамтарсан тоглолт зохион байгуулахаар болжээ. УДБЭТ нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Harmony of Flute and Harp” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд флейтa болон арфа хөгжимчдийн тоглолтыг УДБЭТ-ын тайзнаа дээр эгшиглүүлнэ. Тоглолт энэ сарын 19-нд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Явуу багш” номын нээлт боллоо

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэн өдрийг утга зохиолын салбарынхан “Явуугийн өдөр” хэмээн тэмдэглэдэг. Энэ сарын 15-нд болох 86 насных нь ойг тохиолдуулан найрагчид зориулсан нэгэн ном уншигчдын гар дээр очих гэж байна. СГЗ, яруу найрагч, зураач Ж.Саруулбуянгийн “Явуу багш” номын нээлт өнөөдөр нийслэлийн 23 дугаар сургууль дээр боллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Дэлгэрмөрөн Европын орнуудад тоглоно

СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн Европын орнуудад амьдарч байгаа Монголчууддаа зориулан айлчлан тоглолт хийхээр хилийн дээс алхжээ.

Тэрээр амьд хөгжмийн HEAVEN хамтлагтай хамтран тоглох аж. Тоглолт энэ сарын 13-нд Германы Берлин хотод, 15-нд Швейцарийн Женевт, 18-нд Испанийн Сан-Себистяан хотод, 20-нд Францын Rennes-д, 21-нд Белгийн Antwerpen-д, 28-нд Шведийн Стокгольмд, ирэх сарын 4-нд Туркийн Истамбул хотод тус тус болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Залуу Хайдавын дүрд таван настай хүүг шалгаруулна

“Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар хэсэгт тоглох монгол жүжигчдийг маргаашаас эхлэн хоёр өдрийн турш МҮОНРТ-ийн байранд сонгон шалгаруулахаар болжээ. Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюсер М.Оргилын ярьснаар кинонд гол дүрийн дөрвөн жүжигчин шалгаруулах гэнэ. Тодруулбал, Сорхугтани хатны дүрд 40 настай эмэгтэй, Жаххамбууд 60 настай эрэгтэй, залуу хувилгаан ноёны дүрд 12 настаи хүү, залуу Хайдав хүүгийн дүрд таван настай хүү зэрэг дөрвөн гол дүрийн жүжигчнийг сонгон шалгаруулах аж. Мөн олны хэсэгт тоглох 50-70 хүн, орлон тоглогч 20 гаруй жүжигчинг сонгох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Никитон хамтлаг тоглолтоо хийнэ

“Никитон”-ыхон одоогоос яг гурван жилийн өмнө буюу 2012 оны гуравдугаар сард “Нандин шүтээн” тоглолтоороо фэнүүдтэйгээ уулзаж байсан тэд гурван жилийн дараа дахин үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Тодруулбал удтал хүлээлгэсэн шинэ тоглолтоо “Никитон” хамтлаг “Үүлэн үст” дууныхаа нэрээр нэрлэж Цэрэг эрсийн баярыг угтан гуравдугаар сарын 18-ны өдөр хийхээр болжээ. Тоглолт “Crocus” Event Hall-д болох юм байна. Даширамд сонирхуулахад тоглолтын тасалбар 100 мянга болон 1 сая төгрөг гэсэн хоёр төрлийн үнийн сонголттойгоор худалдаалагдах гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Балетчин Д.Алтанхуяг Соёлын элч боллоо

4t21g91kpeaho5iclt5ijg86pgГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн МУГЖ, балетчин Д.Алтанхуягт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө

Тэрбээр уг гэрчилгээг ХБНГУ-ын Берлин хотноо болсон “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр уг өгчээ.

Ёслолын арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу бүжигчин таныг Монгол Улсын Соёлын элчээр ийнхүү өргөмжилж байна. Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гээд уран бүтээлийн арвин амжилтыг хүсэн ерөөв.

Балетчин Д.Алтанхуяг нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон 3 дахь иргэн болж байгаа юм.