Categories
мэдээ соёл-урлаг

МУСТА С.Зоригийн “Хань минь” хандивын тоглолт өнөөдөр болно

Олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдын танил болсон МУСТА С.Зориг ханийнхаа эмчилгээний зардалд зориулж “Хань минь” уран бүтээлийн хандивын тоглолтоо хийхээр зорьж байгаа юм. Тус тоглолтонд нийтийн дууны урлагийн төлөөллүүд болох МУГЖ Батбаяр, МУГЖ Батсүх, ЦДБЭЧ Баттулга, МУГЖ Чаминчулуун, СТА Ганцог, болон ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Хүрэлбаатар, “Сэтгэлийн уянга” хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн цирк Монголд хаалтын тоглолт үргэлжилж байна

Циркийн асар үдэш бүр үзэгчдээр дүүрэн хүүхэд багачуудын дуу хуур, баяр баяслаар хөглөгдөн байгаа билээ. Учир нь эдгээр өдрүүдэд “Дэлхийн цирк Монголд” тоглолт Үндэсний циркийн манежнаа болж байгаа юм. Аварга матар амьтан сургагчтайгаа зочлон, тэнгэрт Ардчилсан Солонгосын циркчид дүүлэн нисч, 10 метрын өндөртэй эргэлддэг дугуйн дээр БНХАУ-ын циркчид нүдээ боон алхаж, Испанийн илбэчин будааг ус болгон бүсгүйгээ галтай жороор сүлбэн алга болгож, Английн жонглёрчин рок аянд хурдлан жонглёрдож, Канад, Вьетнамын жүжигчид хамгаалалтын бүсгүй агаарт нисэж, Америкийн алиалагч ирсэн зочдод инээд бэлэглэн уйдах завгүй гурван цагийн тоглолт нисэн одно.

Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг хоёр дахь удаагаа ийнхүү амжилттай үргэлжлүүлж байгаа юм. Хэдийгээр тоглолтын товыг долоо хоног хэмээн зарласан ч үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа учраас тэдний хүсэлтээр тоглолтын өдрүүдээ сунгасан юм.

“Дэлхийн цирк Монголд” хаалтын тоглолтууд энэ амралтын өдөр 11.00, 15.00, 19.00 цагт тус тус тоглон өндөрлөнө.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн Муза 12” наадамд нэр дэвшигчид

Драмын урлагийн хөгжил, уран бүтээлчдийн бүтээлч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдаж ирсэн “Гэгээн Муза” наадам тавдугаар сарын 23-нд Улсын драмын эрдмийн театрт болно.

Ингээд энэ жилийн “Гэгээн Муза”-д нэр дэвшиж буй бүтээл, уран бүтээлчдийг танилцуулж байна.

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
• “Чөлөөт хос” /УДЭТеатр/
• “Галдан бошигт хаан” /Ховд аймгийн ХДТеатр/
• “Хар торгон хамжаар” /БНХАУ-ын ӨМӨЗОроны “Хаан титэм” соёлын компани/
• “Өнгөрсөн цагийн салхи” /ОХ-ны Буриад улс Хоц. Намсраевын нэрэмжит ДУАТеатр /

Шилдэг жүжгийн зохиолч
• Н.Сүхдорж “Галдан бошигт хаан” жүжгээр
• Н.Ган “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг найруулагч
• Н.Найдандорж “Чөлөөт хос” жүжгээр
• Б.Мөнхдорж “Галдан бошигт хаан” жүжгээр
• Г.Дорж “Хар торгон хамжаар” жүжгээр
• Саян Жамбалов “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• н.Мягмарсүрэн “Чөлөөт хос” жүжгээр
• Ц.Энхтуяа “Галдан бошигт хаан” жүжгээр
• Д.Хуяг “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч
• н.Энхбаяр “Чөлөөт хос” жүжгээр
• Б.Мөнхболд “Галдан бошигт хаан” жүжгээр
• Д.Батмөнх “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
• Э.Тодгэрэл “Чөлөөт хос” жүжгийн Мамбретогийн дүрээр
• Б.Цэнд-Аюуш “Галдан бошигт хаан” жүжгийн Галдан хааны дүрээр
• У.Хүлэгдэй “Хар торгон хамжаар” жүжгээр
• Үржин Гармаев “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Чингис “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр
• Ц.Баясгалан “Чөлөөт хос” жүжгийн Антониягийн дүрээр
• С.Лхамхүү “Галдан бошигт хаан” жүжгийн Ану хатны дүрээр
• Б.Сарантунгалаг “Хар торгон хамжаар” жүжгээр
• Дарима “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Ольга “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр
• Должин “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:
• “Хүний дуу хоолой” /Монгол/
• “Ялаа” /Монгол/
• “Хайрт минь би чамайг хүлээж байна” /Монгол/
• “Ашгүй бүх юм дууслаа” /Монгол/
• “Танихгүй эмэгтэй захидал” /Монгол/
• “Улаан дэнлүүт асар” /Монгол/
• “Амок” /Косова/
• “Гараа надад өгөөч” /Орос/
• “Ганцаараа” /Эстон/
• “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” /Швейцарь/

Шилдэг найруулагч

• Н.Наранбаатар “Танихүй эмэгтэй захидал” жүжгээр
• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
• Л.Эрдэнэ-очир “Ялаа” жүжгээр
• Б.Бат-Өлзий “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Н.Төмөрбат “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр
• Nura “Амок” жүжгээр
• Meosmart “Ганцаараа” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• Н.Батбилэг “Танихгүй эмэгтэй захидал” жүжгээр
• М.Боролдой “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгүүдээр
• З.Ёндон “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Л.Цэрэндулам “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин
• н.Оюунзул “Хүний дуу хоолой” жүжгээр
• Б.Одончимэг “Танихгүй эмэгтэй захидал” жүжгээр
• Б.Энхжаргал “Хайрт минь би чамайг хүлээж байна” жүжгээр
• Б.Туяа “Улаан дэнлүүт асар” жүжгээр
• Castrillo Mariacristina “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин
• Л.Баасанжаргал “Ялаа” жүжгээр
• Я.Билгүүнсар “Ашгүй бүх юм дууслаа” жүжгээр
• Mentor Zymberaj “Амок” жүжгээр
• Hendrik Toompere “Ганцаараа” жүжгээр
• Nicolai Gorokhov “Гараа надад өгөөч”

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛД:

• “Арван хоёр сар” /УХТеатр/
• “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” /Орхон аймгийн ХЗТеатр/
• “Алладины шидэт дэндлүү” /”Шилдэг өнгө” продакшн/
• “… Дараа” /Солонгос улсын “Мөрөөдлийн байшин” театр/

Шилдэг жүжгийн найруулагч

• М.Ариунтуяа “Арван хоёр сар” жүжгээр
• Ё.Баярмагнай “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээр
• Ц.Хүсэлбаатар “Алладины шидэт дэнлүү” жүжгээр
• Ким Со Неон “…. Дараа” жүжгээр

Шилдэг тайзны зураач
• В.Энх-Амгалан “Арван хоёр сар” жүжгээр
• Б.Сайханбаяр “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
• н.Эрдэнэпүрэв “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Бэлтрэгийн дүрээр
• н.Мөнхбаатар “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Алладины дүрээр
• Кан Жу Сеон “…Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр
• С.Оюунболд “Арван хоёр сар” жүжгийн Дагавар охин дүрээр
• Т.Мөнхсайхан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Тооройн дүрээр
• О.Золзаяа “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” жүжгийн Бүжингийн дүрээр
• Х.Баярмаа “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Жасмины дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр
• Г.Золбоот “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Бирдийн дүрээр
• Жан Се Хюн “… Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй туслах дүр
• Э.Ганчимэг “Арван хоёр сар” жүжгийн Охины дүрээр
• Х.Батмөнх “Арван хоёр сар” жүжгийн Хойд эхийн дүрээр
• Ким Со Неон “… Дараа” жүжгээр тус тус өрсөлдөж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“The Lemons” өнөөдөр шинэ цомгийн өдөрлөгөө хийнэ

“The Lemons хамтлагийнхан өнөөдөр “III” нэртэй шинэ цомгийн өдөрлөгөө хийх гэж байна. Тус хамтлагийн гурав дахь цомгийн өдөрлөг 14.00-16:00 цагийн хооронд “Hi-Fi Records”-ын төв салбар дээр болох юм.
Цомгийн өдөрлөгт хүрэлцэн ирснээр “The Lemons” хамтлагийнхантай гэрэл зургаа авхуулж, шинэ цомог дээр нь тэднээр гарын үсэг зуруулах боломжтой юм байна.
Түүнчлэн цомгийн баярт ирсэн эхний 10 хүн “III” цомгийг постерын хамт үнэгүй авах бол, дараагийн 50 хүн “III” цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр, постерын хамт, дараагийн 50 хүн “III” цомгийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр, постерын хамт авах нь ээ.
Мөн “Unitel” ийн хэрэглэгч нар 200 GG оноогоор, “Jet – School of English”-ийн оюутнууд The Lemons “III” цомгыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой аж.
Өмнө нь цомог авсан хүмүүс өнөөдөр 12:00-14:00 цагын хооронд цомгоо авч ирээд постер авч болно шүү!
“The Lemons хамтлагийнхан шинэ цомгийг “Hi-Fi.MN” сайтаас татаж авахад 18 мянган төгрөг бөгөөд “Hi-Fi records”- тус цомгийг 19,500 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза”-д УДЭТ таван жүжгээр өрсөлдөж байна

“Гэгээн муза” академиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион явуулдаг драмын шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах олон улсын театрын наадмыг тавдугаар 17-23-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Арванхоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус наадмыг шүүгчээр гадаад хүн ажиллахаар болсон байна. Наадамд өрсөлдөх бүтээлийг бүртгэж авсны дараа өрсөлдөх жүжгийн төрөл, уран бүтээлчдийг тодруулж нийтэд зарлах гэнэ. Номинацид нэр дэвшсэн уран бүтээл, уран бүтээлчдийг үзэгчид болон шүүгчдийн хамтаар тавдугаар 17-23 хооронд нэгдсэн үзлэгт хамруулж, шилдгүүдийг тодруулах гэнэ. Улсын драмын эрдмийн театраас таван жүжгээр “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа юм байна. Эдгээр таван жүжгийг танд сонирхуулъя.

УДЭТ- ийн Гэгээн муза-д өрсөлдөж байгаа сонгодог жүжгүүд

1. Зохиолч У. Шекспир
Найруулагч Н.Наранбаатар
Төрийн соёрхолт зураач Т. Ганхуяг СТА
Жүжгийн нэр “ Гамлет”

2. Зохиолч Софокл
Найруулагч Р. Түвшин СТА
Зураач А. Одонцэцэг
Жүжгийн нэр “ Эдип”

3. Зохиолч В. Хюго
Найруулагч Н. Наран баатар
Зураач Т. Ганхуяг СТА
Жүжгийн нэр “ Парисын дарь эхийн сүм”

4. Зохиолч М. Сервантес
Найруулагч Б. Баатар УГЗ
Зураач Ариунболд СТА
Жүжгийн нэр “ Кихот Ноён”

5. Зохиолч У. Шекспир
Найруулагч Ч. Найдандорж
Зураач Т. Аянга СТА
Жүжгийн нэр “Нора”

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза”-д таван жүжгээр өрсөлдөж байна

“Гэгээн муза” наадмыг тавдугаар 17-23-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Арванхоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус наадмыг шүүгчээр гадаад хүн ажиллахаар болсон байна. Наадамд өрсөлдөх бүтээлийг бүртгэж авсны дараа өрсөлдөх жүжгийн төрөл, уран бүтээлчдийг тодруулж нийтэд зарлах аж. Улсын драмын эрдмийн театраас “ Гамлет”, “ Эдип”, “ Парисын дарь эхийн сүм”, “Кихот Ноён”, “Нора” гэсэн таван жүжгээр “Гэгээн муза”-д өрсөлдөж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Драмын театрын тайзнаа амилсан “дэлхийн сонгодог жүжгүүдийн түүх”

Сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн бүтээлүүд Монголын драмын урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг билээ.

Хамгийн анх дэлхийн сонгодогуудыг эхлэл болгон У.Шекспирийн “Отелло” жүжгийг тайзнаа амилуулж түмэн олондоо толилуулж байсан түүхтэй. Энэ гайхалтай жүжгийг өдгөө үзээгүй, зохиолыг нь уншаагүй хүн үгүй биз. Уг жүжгийг тайзнаа амилуулсанаар Монголын театрын уран бүтээлчдийн ур чадвар ихээхэн хөгжсөн гэдэг. Дахин тайзнаа 1978 онд шинэчлэн тавигдсан юм.

Үүний дараагаар “Лир ван” 1964 онд Э.Оюун орчуулан найруулж, зураачаар ардын зураач Ц.Доржпалам ажиллаж байсан. Гол дүрд Г.Гомбосүрэн, том охин Гонерильяд гавьяат жүжигчин Лха.Долгор, дунд охин Реганад жүжигчин Ж.Жигжиддулам, бага охин Корделд Д.Цээнямбуу, Глостерт ардын жүжигчин Н.Цэгмид, Кентэд ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, алиа салбадайд гавьяат жүжигчин Д.Бат-Очир нар тоглосон.

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн 1831 онд бичсэн “Парисын эх дагинаны сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй амьд хэвээр оршин байж, аугаа их хайр дурлалын мөнхийн дуулал болсоор байна.

Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай “Олон жил хаан ширээнд сууж, жаргалын дээдийг эдэлсэн Лир ван нас ахиснаа ухаарч улс гүрэн, газар нутгаа үр хүүхдүүддээ хуваан өгч, бие амар амгалан байхыг хүссэн ч хар санаатны хорт явуулга, тэдний өрсөлдөөн тэмцэлд өртдөг. Э.Оюун жүжгийг найруулан тавихдаа эрх ямба, эд хөрөнгө бол мөнхөд орших зүйл биш, энэ орчлонд хүний ариун сэтгэлийг орлох үнэт баялаг байхгүй гэдэг санааг илүүтэй гаргахыг зорьжээ. Лир ван насны эцэст төрсөн охид байтугай өөртэйгээ эвлэрч чадахаа болиод сэтгэлийн хүнд цохилтод орж, ухааран гэмшиж байгааг жүжгийн гол нэвтрэн гарах шугам болгон тавьсан юм. “Жүжигчин хүний хувьд хүчтэй, техниктэй байж, дуу хоолой, дотоод хүчээ хөгж үүлэхэд Шекспирийн жүжг үүд надад нөлөөлсөн” гэж нэгэнтээ дурсан ярьжээ.

“Ромео Жульетта” 1966 онд тайзнаа тавигдсан юм. Жүжгийн гол дүр Ромеод гавьяат жүжигчин Ц.Готов, жүжигчин Л.Лхасүрэн, Жульеттад гавьяат жүжигчин Л.Энхтуяа, Меркуциод Сумьяа, Тебальтэд А.Очирбат нар уран чадварын өндөр түвшинд дүрээ бүтээжээ хэмээн сонины хуудаснаа тодхон бичигдэн үлджээ.

Ийнхүү алдарт зохиолч У.Шекспирийн сор болсон бүтээлүүд манай улсын драмын тайзнаа амжилттай тавигдсаар үзэгчдээс болон мэргэжлийн шүүмжлэгч нараас чамгүй өндөр үнэлгээг авч байлаа. 1979 онд эмгэнэлт таван бүтээлийн нэг“Гамлет”-ийг гавьяат жүжигчин С.Галсанжавын найруулгаар тавьсан юм. Гамлетийн дүр дэлхийн шилдэг олон жүжигчний авьяасыг сорьсон бүтээл. Английн Гар рик, Эдмунд Кин, Францын Гольма, Италийн Сальвини Росси, Германы Дев риент, Кайнц нарын олон уран бүтээлч Гамлетийн дүрийг тал бүрээс нь дүрслэн гаргасан түүхтэй.

Энэ жүжгийг тавьснаар Улсын драмын театр нь “Эрдмийн театр”-ын болзлыг хангаж, манай жүжигчдийн уран чадвар дэлхийн жишигт хүрснийг илтгэсэн тод жишээ болж чадсан. Үүнээс хойш 1991 онд Ц.Майжаргалын орчуулгаар Эстоны найруулагч Э.Кльюк Комисаровын найруулгаар“Макбет” жүжгийг УДЭТ-т тавьсан нь ахмад, дунд, залуу үеийн жүжигчдийн бүрэлдэхүүнээр ажилласан сүүлчийн жүжиг байв. Гол дүрд ардын жүжигчин Г.Мягмар наран, Н.Сувд, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нар тоглосон билээ.

Зах зээлийн нийгэмд хөл тавьсан 1990 оноос хойш өдрөөс өдөрт театрын амьдралд нийгмийн нөлөө тод тусаж, гэрэлтэй, сүүдэртэй он жилүүд урсан одсоор 1996 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт жүжгийг найруулагч Ч.Найдандорж дэглэн, зураачаар Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажилласан юм. Уг жүжиг нь театраас холдсон үзэгчдийг урлагийн ариун сүмд эргүүлэн авчирч, ХХ зууны сүүлч XXI зууны эхэн үеийн Монголын театрын жүжигчдийн багийг бүрдүүлж, тэдний ур чадварт нөлөөлж чадсан гэдэг. Энэ удаа 20 жилийн өмнөх тавилтаас өөр орчин, цаг үеийн үзэгчдийг сонгодог зуунд аваачиж, залуусын мөрөөдөл, ариун гэгээн хайр орчлон ертөнцөд байдаг юм гэсэн сонгодог жүжгийн дуурсахуй дуулал болгон баримталж тавьснаараа онцлогтой байлаа. Ромеод О.Гэрэлсүх, Д.Алтанбагана хоёр харилцан адилгүй дүр бүтээсэн билээ. О.Гэрэлсүх ухаалаг, үзэсгэлэнтэй жинхэнэ ариун хайрын эзэн нь Ромео мөн юм гэж дүрээ бүтээсэн бол, Д.Алтанбагана сэтгэлийн нарийн мэдрэмж, гэнэн, итгэмтгий зангаа гээгээгүй, шударга үнэнд тэмүүлсэн Ромеогийн дүрийг тун чадварлаг бүтээсэн. Гавьяат жүжигчин И.Одончимэг сэтгэлийн уран яруу хөг хэмнэл, гэнэн, дэврүүн, ариун хайрын амтыг мэдэрсэн эмзэгхэн Жульеттаг харуулсан бол гавьяат жүжигчин Г.Урнаа жүжигчин хүний ажиллагаа, хөтөлбөрийг нарийвчлан мөрдөж, дуу хоолой тод чанга, үнэн ариун хайрын эзэн, тууштай шийдвэртэй Жульеттаг бүтээсэн юм. Энэ жүжигт театрын уран бүтээлчид хоёр баг болон ажилласан нь нийт жүжигчний хүчийг сорьж, чанар чансааг шалгасан үйл явдал болсон.

Өнөө үед жүжигчдийн ур чадвар улам дээшилсэн. Дэлхийн сонгодогууд Улсын драмын эрдмийн тайзнаа сор бүтээлүүд илүүтэй тавигдаж үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Орчин цагийн “Гамлет”-аар жүжигчин С.Болд-Эрдэнэ тодорсон. “Би хэн болчихоод байна, хүн байхын ханаа нь явна вэ” гэдгээ мэдэхийг хүсвэл” тус жүжгийг үзэхийг найруулагч үзэгчдэд зөвлөсөн. Найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Бидний нийгэм болоод хүнийг үзэх үзэл маань хоёр өөр цаг үед болж байгаа нь хамгийн том ялгаа. Тэр үеийн найруулагч, одоогийн найруулагчийн тавилт мэдээж өөр. Миний хувьд хүн байхын утга учрыг харуулахыг зорьсон. Хүнийг хөгжүүлэх асуудал хойш тавигдсан. Хүний мөс чанар язгуурыг зөв байлгах нь чухал. Биднийг жаахан байхад өвөө эмээ нар маань танихгүй хүнд хоол, цай хийж өгөөд, гэртээ хонуулдаг байсан. Өнөөдөр тийм зүйл байхгүй болсон. Гэх мэтчилэн хүний өөрийнх нь хөгжил, мөн чанар гээгдээд байна. Хүн бол хүнийг хайрладаг, өрөвддөг, энэрдэг, тусладаг байх ёстой. Хүнд байх ёс суртахуун олон сайхан чанар хөгжихгүй, тэр сайхан шинж нь алга болсон” гэж хуучилсан.

“Гэгээн муза 2008” наадмын гранпри шагнал, дөрвөн муза хүртсэн Софоклын “Эдип хаан”эмгэнэлт, драмын жүжиг амилсаар л байна. Тус бүтээлийн найруулагчаар СТА Р.Түвшин, зураачаар нь А.Одонцэцэг нар ажилласан. Зохиолын санаа товчхондоо үнэнд гүйцэгдсэн Эдип хааны тухай өгүүлдэг.

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Парисийн дарь эхийн сүм” сонгодог жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар нь Ч.Ганхуяг нар ажиллав. Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн 1831 онд бичсэн “Парисын эх дагинаны сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй амьд хэвээр оршин байж, аугаа их хайр дурлалын мөнхийн дуулал болсоор байна.

Зохиолч Мигель Де Сервантасын 1605 онд анх хэвлүүлж байсан “Кихот ноён” зохиол он цаг улирах тусам хэзээ ч үнэ цэнээ алдаагүй юм. Түүнээс хойш 1740 онд балет, 1743 онд Францад дуурь, 1903 онд кино, 1939 онд Орост драмын жүжгийн төрлөөр дэлхий дахины урлагийн олон тайзнаа тавигдсан. Дуурь Бүжгийн Эрдмийн театр 1971 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамяъндагвын дэглэлтээр балет болон тавигдаж байсан түүхтэй. Өдгөө ч драмын театрын тайзнаа тавигдаж байна.

УДЭТ-ын уран бүтээлчид Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора”жүжгийг 1984 онд үзэгч олны хүртээл болгож, тэдний талархлыг хүлээсэн. Тэгвэл 2014 онд тус театрын тайзнаа залуу уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр энэ жүжиг дахин заларсан. 2001 онд ЮНЕСКО-оос тус жүжгийн гар бичмэлийг дэлхийн өвд бүртгэсэн юм. Харин “Нора” жүжгийг 1984 онд Г.Доржсамбуугийн найруулгаар УДЭТ-ын тайзны бүтээл болгож, Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Д.Мэндбаяр, Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, жүжигчин Л.Баярсайхан, Д.Оюунцэцэг, Х.Нарантуяа нарын баг бүрэлдэхүүнтэйгээр Монголын үзэгчдэд хүргэсэн юм. Уг бүтээл нь Монгол Улсын соёлын яамнаас олгодог 1984 оны “Шилдэг бүтээл” шагналыг хүртэж Н.Сувд “Нора”-гийн дүрээр шилдэг дүрийн шагнал хүртсэн удаатай.

“Нора” жүжиг нь нийгэм дэх гэр бүл, хүн хоорондын харилцааг шүүмжлэн, үнэний төлөөх тэмцлийг харуулдгаараа онцлог. “Хүүхэлдэйн байшин” жүжгийн Норагийн дүр бол эмэгтэй жүжигчдийн авъяас билэг, ур чадварыг шалгадаг. Өнөөдөр ч уг жүжгийг найруулагч Ч.Найдандорж, зураач Т.Аянга нарын ур ухаан шингэснээр тайзнаа амилж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр дэлхийн театрын өдөр

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр. Манай улс энэ өдрийг 1961 оноос эхлэн тэмдэглэж ирсэн аж. Сүүлийн жилүүлэд Дэлхийн театрын өдрөөр Монголын тайзны урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмыг зохион байгуулж ирсэн. Харин энэ жил уг наадам ирэх тавдугаар сард болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тусгай салаа” киноны Сүлд “Үндэсний баялаг” хэмээх кино бүтээжээ

“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээрээ үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг “Cүлд” нэртэй энтертайнмент байгуулан анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас зураг авалтаа эхэлсэн “Үндэсний баялаг” хэмээх сонирхолтой дэлгэцийн уран бүтээл ирэх сарын 10-нд нээлтээ хийх аж. Кино зохиолоо залуу жүжигчин өөрөө бичсэн бөгөөд уул уурхай, хил хязгаар, алт мөнгө гэдгээс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн үндэсний баялаг гэдгийг харуулахыг зорьсон байна. Тус кинонд Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог зэрэг уран бүтээлчид тогложээ. Киноны дууг “Мотив” хамтлаг “амилуулсан” байна.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Хонгконгийн кино наадам” эхэллээ

Хонгконгийн олон улсын 39 дэх кино наадам Силвиа Чангийн сүүлийн бүтээл болох “Murmur of the Heart” киногоор нээлтээ хийлээ. Тус наадамд нийт 50 орны 264 кино, 360 гаруй дэлгэцийн уран бүтээл оролцжээ.

Сүүлийн шалгаруулалтад 14 кино нэр дэвшин өрсөлдөх бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл хийгдсэн кинонууд оролцох гэнэ.

Анх 1976 онд анхныхаа наадмыг зохион байгуулж байсан ажээ. Хонгконгийн Засгийн газраас 2013 оноос эхлэн тус наадмын үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийт долоон сая Хонгконг долларыг зарцуулж эхэлжээ.