Categories
мэдээ соёл-урлаг

“Хар хун” Уитни Женсен Монголд дахин ирнэ

“Монголын балетын хөгжил сан” 2011 онд Монгол улсад анх удаа олон улсын
балетын наадам “Night of ballet-2011”-ийг зохион байгуулсан. Энэхүү
наадмын гала тоглолт “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунгийн дүрээрээ
Монголын үзэгчдийг байлдан дагуулж, сэтгэлд хоногшсон залуу бүжигчин
Уитни Женсен энэ 6 дугаар сарын 18-19-нд болох “Welcome to Mongolia”
тоглолтонд урилгаар оролцох гэж байна. Уитни Женсен АНУ-ын Бостон балет
компанийн гоцлол бүжигчин, АНУ-ын иргэн бөгөөд Солт Лэйк хотоос балетын
хичээлээ эхэлж, Нью- Йорк хотын Валентина Козловагийн бүжгийн
Консерваторид Козловатай хамтран хичээллэж, балетын урлагт хөл тавьжээ.
Тэрээр Бостон балет компанид 2009 онд бүжигчнээр, 2010 оноос гоцлол
бүжигчнээр ажиллаж байгаа ба Залуу америкчуудын Гран При тэмцээнд мөнгөн
медаль, “Америкийн итгэл найдвар” тэмцээний тусгай байр, АНУ-ын балетын
тэмцээн, Нью Жерсигийн Залуучуудын бүжгийн наадам, Дэлхийн балетын
тэмцээн зэрэг томоохон тэмцээнүүдээс 7 алт, 1 мөнгөн медаль,Нью Йорк
Таймс сонины “Шилдэг” өргөмжлөл, 2008 онд Варнагийн Олон Улсын балетын
23–р тэмцээний бүх дээд шагналууд, Варнагийн тэмцээний 44 жилийн түүхэнд
дөрөвхөн удаа олгогдож байсан “Хамгийн шилдэг бүжигчин”- ий медаль,
диплом, олон улсын балетын шагналуудыг тус тус хүртсэн бөгөөд түүнийг
чадварлаг үнэлж, олон арван сонгодог бүжиг, тоглолтуудад урьж
оролцуулсаар байнга. Тухайлбал, П.И.Чайковский “Хунт нуур”, “Нойрссон
гүнж” балет”, С.Прокофьев “Ромео Джульетта”, «Щелкунчик» бүжгэн жүжгийн
гол дүр, Варна хотын Олон улсын балетын 22-р тэмцээний Гала тоглолт,
Хятадын үндэсний баяр болон Нью-Йорк хотын театрт “Амтат чавга” жүжгийн
Па де де,Нью-Йорк хотын төв театрт тавьсан “Фараоны охин”-ы дүр, Балтын
орнуудын Олон улсын балетын наадмын Гала тоглолт, Дэлхийн балетын
одуудын наадамд хүндэт зочноор уригдан оролцсонг нэрлэж болно.

Уитни Женсенг өмнө нь Монголд тоглоход урд хөршөөс түүний тоглолтыг
үзэхээр фенүүд нь хүрэлцэн ирж байсан удаатай. Энэ удаагийн тоглолтыг нь
хаа холын АНУ-д биш ойр тоглогдож байгаа учир Япон, БНХАУ-аас үзэгчид
зорьж ирэх сурагтай. Уитни ч Монголд ирэхдээ дуртай байгаа бөгөөд Монгол
орон, Монголын үзэгчид ихэд таалагдсан тухайгаа ярьж байдаг ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэрэлт өнгө 3” үзэсгэлэн “Blue mon art”- д нээгдлээ

“Гэрэлт өнгө -3” үзэсгэлэн “Blue mon art” галерейд нээлтээ хийлээ. Дөрөв дэх удаагийн бие даасан уран бүтээлээрээ уран зураг сонирхогчдын мэлмийг мялааж байгаа залуу зураач Л.Оргилболд энэ удаад байгалийн гоо сайхныг илэрхийлсэ бүтээлээ дэлгэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Киви” Намуун “Тэр худлаа хэлж чадахгүй” /New video/

Categories
мэдээ соёл-урлаг

“Playtime-2015” наадам энэ сарын 27, 28-нд болно

Зун бүр болдог “PLAYTIME” амьд хөгжмийн наадам зургадугаар сарын 27, 28-нд “Монгол шилтгээн”-д болох юм байна. 14 дэх жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

“PLAYTIME 2015” наадмын хүрээнд Америкийн “Pains of Being Pure at Heart” “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ”, “Liberation”, БНСУлсын Gong Myong зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан ялаа” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм байна. Энэ наадмын тасалбарыг өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс хямдралтай үнээр худалдаалж эхэлсэн бол зургадугаар сарын 01-нээс нэг өдрийн 30,000, хоёр өдрийн тасалбар 50,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Алжир бүсгүйчүүд”

Пабло Пикассогийн Алжир бүсгүйчүүд хэмээх уран зураг өнгөрсөн тавдугаар сард Кристигийн дуудлага худалдаагаар 179,4 сая америк доллараар зарагдсан. 140 саяас эхлэн дуудсан үнэ сүүлийн мөчид 179 сая 365 мянган долларт хүрч шинэ цуглуулагчийн эзэмшилд очоод байна. 1954-1963 оны хооронд Пикассо сонгодог үеийн мастеруудын бүтээлийг өөрчлөн шинэчилж нэлээн хэдэн цуврал зураг зурсны нэг нь энэ “Алжир бүсгүйчүүд” юм. Энэ нь Евгений Делакруагийн 1834 онд зурсан “Алжир эмэгтэйчүүд өргөөндөө” хэмээх сонгодог уран зургийг Пикассо фовист зарчмаараа 15 жижиг цуврал болгон зурсан бүтээл юм. Дээрх он жилүүдэд Пикассо Францын зураач Эдуард Манэгийн 1863 онд зурсан “Зүлгэн дээрх үдийн зоог”, Диего Веласкесийн “Ордны шадар эмэгтэйчүүд” гэхчлэн нэлээнхэдэн сонгодог бүтээлийг эвдэж өөрийн манераар зурсны дотор Алжир бүсгүйчүүд”-ийг 1954-1955 онд 15 цуврал болгон зурсан байна. 1940-өөд оноос Пикассо Луврт байнга зочлон, Делакруагийн бүтээл дээр ажиллан анхны хар зургаа гаргах болсон байна.

Пикассогийн маш олон бүтээлүүд нь сонгодог бүтээлүүдээс шууд шинэчлэн хуулбарласан фовист формууд байдаг. “Алжир бүсгүйчүүд” дээр бол Пикассо уг зургийн нүүрэн талд сууж буй хоёр бүсгүйн формыг эвдэж, санаанд оромгүйгээр эргүүлэн, цээж болон ар талыг нь үзэгч рүү зэрэгцүүлэн харуулжээ. Мөн этгээд сонин, харь үндэстний хувцас зүүсгэлтэй шивэгчин эмэгтэйчүүдийг дүрслэх, амьд тод өнгөний хэллэг бүхий “дорнын” гэх Матиссын сэдэв илэрхийллийг түүнийг нас барснаас зургаан долоо хоногийн дараа Пикассо өөриймшүүлэн авч энэ бүтээл дээрх зарц эмэгтэй дээр онцлон хэрэгжүүлсэн. Энэ бол 15 цувралын эхнийх нь юм. Тэрбээр насан туршийн анд нөхөр бөгөөд мөнхийн өрсөлдөгч Анри Матиссын дорно дахиныг илтгэх шивэгчин эмэгтэйн сэдвийг “сайн дураараа өөртөө өвлөн авсан” нь энэ юм. Матиссын урлаг дахь дур булаам,зовлонт татвар эмсийн дүрслэл. Энэ талаараа Пикассо наргиан болгож “Матисс нас барахдаа шивэгчнээ надад хууль ёсоор үлдээсэн юм” гэсэн байдаг. ПикассоЖаклин Рокийн хөргийг олонтаа зурахдаа дандаа ийм төрхтэйгөөр дүрсэлсэн байдаг.

Анх 1956 онд Америкийн гоёл чимэглэлийн үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхэл­дэг компанийн ерөнхийлөгч, урлагийн бүтээл цуглуулагч Виктор Ханц “Алжир бүсгүйчүүд” цувралыг бүхэлд нь 212, 500 доллараар Парисын нэгэн галерейгаас худалдан авч байжээ. Аваад хувилбар тус бүрийг С. Н, J гэхчлэн дугаарласнаараа өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. Дараа нь 15 цуврал зургийн 10-ыг нь Нью Йоркийн Зайденбергийн галерейд худалдсан байна. Харин өдгөө эдгээр цуврал нь тус тусдаа улсын болон хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа юм. “Алжир бүсгүй­чүүд”-ийн цуврал хэзээ, хаана ямар үнээр зарагдсан мэдээлийг сонирхуулъя.

“С” хувилбар нь анхны худалдан авагч Виктор Хансыг нас барсны дараа 1988 онд зарагджээ. “Н” хувилбар нь 1997 онд мөн Хансын цуглуулгаас 7,15 сая доллараар зарагдаж Швейцарийн Жое Намадын цуглуулгад оржээ. Уг хувилбар өнгөрсөн тавдугаар сард Английн Ливерпүүлийн музейн зээлийн барьцаанд байв. “J хувилбар” нь 2006 онд 18,6 сая доллараар, “K хувилбар” нь 1997 онд 6,6 сая доллараар, L хувилбар нь 2011 онд 11,4 сая доллараар,”M” хувилбар нь1997 онд 10 сая доллараар, “N” хувилбар нь 1960 онд Вашингтоны их сургуулийн урлагийн музейд зарагджээ. Энэ тохиолдолд хэдээр зарагдсан нь тодорхойгүй байна. “Алжир бүсгүйчүүд” -ийн 15 цувралын сүүлчийн “О” хувилбарыг 1997 онд мөн Кристигийн дуудлага худалдаагаар 31,9 сая доллараар худалдсан байна. Үүнийг Их Британийн Лондонд амьдардаг Саудын Арабын нэгэн цуглуулагч худалдан авч байжээ. Энэ “О” хувилбар нь өнгөрсөн тавдугаар сард Кристигийн дуудлага худалдаагаар 179 сая 365 мянган доллараар зарагдаж дуудлага худалдааны хамгийн өндөр үнэд хүрэв.

Үүнээс өмнө 2013 онд Францын зураач Фрэнсис Бэконы “Люсьен Фрейдийн гурван судалбар” бүтээл мөн Кристигийн дуудлага худалдаагаар 142,4 сая америк долларын үнэд хүрсэн нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн урлагийн бүтээл байв. Пикассогийн “Алжир бүсгүйчүүд”-ийн “О” хувилбарыг Катарын экс Ерөнхий сайд Хамид Вен Жасим Вен Жабер Аль Тани худалдан аваад байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш кино урлагийн шилдгүүдийг тодруулна

Нөр их хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ шингээн байж хийдэг урлагийн
бүтээл бол яах аргагүй кино юм. Үзэгч биднийг инээлгэж, уурлуулж,
уйлуулж, сэтгэлийн их таашаал өгдөг кино хэмээх энэ нүсэр ажлыг
найруулагч, продюсер, жүжигчин, зураач, зураглаач, дууны найруулагч,
нүүр хувиргагч гээд олон хүн нэгдэж хийдэг билээ.

Дуугүй, жүжигчингүй, дүрсгүй, найруулгагүй кино гэж байдаггүйтэй адил нэг ч хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байж болохгүй юм.

Тэгвэл жил бүр Монголын кино урлагийн академиас эдгээр чадварлаг уран бүтээлчдийн дундаас 18 номинацид шилдгийг тодруулах “Academy awards-2015” наадам маргааш болох гэж байна.

Наадам шинээр нээгдсэн Шангри-Ла зочид буудалд зургаадугаар сарын 7-ны өдөр 17.30 цагт эхэлнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол Солонгос оддын хамтарсан тоглолт болно

Солонгосын ЭСЯ-аас БНСУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан “Солонгос-Монголын найрамдлын сар”
аяныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд “La Traviata” дуурь
солонгос найруулагчийн найруулснаар тайзнаа амилсан болон өнгөрөгч сарын
29-31-ны өдрүүдэд Тэнгис кино театрт “Солонгосын кино өдөрлөг” зохион
байгуулагдсан. Мөн нэрт кино найруулагч Юн Жэ Гюнь найруулагчийн
“Эцэгтээ зориулсан шүлэг” кино Тэнгис кино театрын дэлгэцнээ үнэ
төлбөргүйгээр гарсан билээ. Уг үйл ажиллагаатай холбогдуулан энэ ням
гаригт Солонгосын ЭСЯ-аас солонгос хоол хийх үзүүлбэр болон үзэсгэлэн
худалдааг зохион байгуулах аж. Үзэсгэлэн худалдаанаас олсон ашиг буяны
үйлсэд зориулагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.
Үүнээс гадна өнөөдөр Солонгос, Монголын оддын хамтарсан K-pop тогтолт
болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Солонго: Охидын хамтлаг ямар байх ёстойг харуулна

“Honey moon” хамтлаг “Honey moon” нэртэй анхны бие даасан цомгийнхоо талаар мэдээллээ.

Хамтлагийн ахлагч Б.Солонготой товч ярилцлаа.

-Хамтлаг анх яаж бүрдэж байв?

– “Honey moon” хамтлаг багын найзуудаас бүрдсэн. Бидний багын хүсэл мөрөөдөл дуулах байсан. Дуулах гэдэг сэтгэл зүрх, оюун бодлоо нэгтгэж гаргахыг хэлдэг шүү дээ. Яг л хүний доторхи ертөнцийг гаргаж өгдөг. Тэрэнд бид дурладаг учраас өдийг хүртэл таван жил хамт яваад анхны цомгоо өлгийдөж авсандаа баяртай байна.

-Цомгийн нээлт хэзээ болох вэ?

– Цомгийн нээлт зургаан сарын 12-нд “Hi-Fi“ records дээр 12 цагт болно. Цомгийн баяр зургаан сарын сүүлээр долоон сарын эхээр болох төлөвлөгөөтэй байгаа.Ямар ч байсан цомгийн баяраараа үзэгчидтэйгээ, сонсогчидтойгоохамтдаа нэг өдрийг өнгөрүүлнэ гэж бодож байна. Мөн “Honney moon” хамтлаг амьдаар дуулж охидын хамтлаг ямар байх ёстойг мөн сэтгэл зүрх, ур чадвараа цомгийн баяр дээрээ харуулна.

-Анхны тоглолтын талаар төлөвлөгөө байна уу?

-Анхны тоглолт хоёр дахь цомог гарсны дарааболно.

-Хамтлагын ойрынзорилго юу байна?

– Мэдээж хоёр дахь бие даасан цомог тэгээд анхны бие даасан тоглолт мөн Монголоо тойрон аялан тоглолт хийхийг хүсч байна.

-Ихэвчлэн ямар брэндийг сонгож хэрэглэдэг вэ?

– Нэг их их брэндсээд байхгүй дээ. Биед хөнгөн чанартай материалтай хувцас өмсөхийг боддог.

-Анхны цомогт хэдэн дуу багтсан бэ?

12 дуу багтсан.

-Ямар ямар хамтлагуудтай хамтрав?

– Хатариш Амраа гэдгээр нь таних байх. Амраатай хамтарсан нэг дуу бий.

-Ивээн тэтгэгчбий юу?

– Ивээн тэтгэгч компани байхгүй. “Honey Moon” хамтлаг өөрсдөө 100 хувь продюсерлэсэн.

Б.Амартүвшин

Categories
соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Mongolian Academy awards-2015” наадмын нэр дэвшигчид тодорлоо

Монголын үндэсний кино урлагийн академи
тав дахь жилдээ “Mongolian Academy awards-2015” ёслол хүндэтгэлийн
ажиллагаагаа зохион байгуулах гэж байна. Энэ сарын 7-ны өдөр болох уг
арга хэмжээ дөнгөж сая шинээр нээлтээ хийгээд буй “Шангри-Ла” зочид
буудалд болох бөгөөд уг наадамд өрсөлдөж байгаа шилдгүүдийн нэрс
тодоржээ.

Тус наадам нийт 18 номинацаар шилдгүүдээ тодруулах бөгөөд хүндэтгэлийн үйл ажиллагаа дөрвөн үе шаттай болно.

“Mongolian Academy awards-2015” наадам нэр дэвшигчид

Эрэгтэй дүр

  1. Э.Мөнхтөр /Аюултай харилцаа/
  2. Г.Эрдэнэбилэг /Ар хударга/
  3. Ц.Цэрэнболд /Аав/
  4. Б.Шинэбаяр /Аав/
  5. Б.Барслхагва /Код/
  6. О.Гэрэлсүх /Тютю/
  7. П.Баатар /Донор/

Туслах эрэгтэй дүр

  1. С.Ариунбямба /Аюултай харилцаа/
  2. Д.Сэлэнгэ /Ар хударга/
  3. Ч.Алтан-Өлзий /Аав/
  4. Н.Төмөрбат /Хүдэн/

Эмэгтэй дүр

  1. Г.Отгонцэцэг /Аюултай харилцаа/
  2. О.Долгор /Ар хударга/
  3. Н.Баярмаа /Сүүлчийн шөнө/
  4. Б.Мөнхдэлгэр /Аав/
  5. М.Цэрэндолгор /Тютю/

Туслах эмэгтэй дүр

  1. Х.Баярмаа /Аюултай харилцаа/
  2. С.Сарантуяа /Аав/
  3. А.Цэгмэд /Хүдэн/

Найруулагч

  1. Б.Тулгаа /Өнөөдөр/
  2. Ц.Хүсэлбаатар /Аюултай харилцаа/
  3. Н.Наранбаатар /Сүүлчийн шөнө/
  4. Г.Эрдэнэбилэг /Аав/
  5. Г.Ундармаа /Тютю/
  6. Ч.Баттөр /Донор/

Зураглаач

  1. Н.Баттуяа /Аюултай харилцаа/
  2. Б.Баатар /Ар хударга/
  3. Ц.Энхцогт /Амьдрал нулимсанд дургүй/
  4. Б.Отгозориг /Сүүлчийн шөнө/
  5. О.Базаррагчаа /Аав/
  6. О.Базарагчаа /Тютю/
  7. Э.Нэргүй /Донор/

Монтаж

  1. н.Түмэн /Амьдрал нулимсанд дургүй/
  2. н.Билгүүн /Ар хударга/
  3. О.Хантүшиг /Аав/

Хөгжим

  1. Г.Хишигбүрэн /Аюултай харилцаа/
  2. Б.Баярхүү /Ар хударга/
  3. Б.Одбаяр /Амьдрал нулимсанд дургүй/
  4. Н.Халиун /Сүүлчийн шөнө/
  5. Б.Одбаяр /Аав/
  6. Б.Эрдэнэбат /Хүдэн/

Дуу

  1. Э.Агиймаа /Аюултай харилцаа/
  2. Эгшиглэн /Амьдрал нулимсанд дургүй/
  3. Наран /Аав/

Дууны найруулагч

  1. Г.Хишигбүрэн /Аюултай харилцаа/
  2. Б.Баярхүү /Ар хударга/
  3. Б.Батболд /Аав/
  4. М.Болд /Тютю/

Зохиол

  1. Б.Буяндэлгэр /Өнөөдөр/
  2. Ц.Хүсэлбаатар, Т.Амар /Аюултай харилцаа/
  3. Д.Болдбаатар /Ар хударга/
  4. Н.Наранбаатар /Сүүлчийн шөнө/
  5. М.Энхдалай /Аав/
  6. Л.Таванбаяр /Хүдэн/

Баримтат кино

  1. Монгол регби – Б.Жаргалсайхан
  2. Тайгын жимээр цэцэрлэгтээ очно – З.Батбилэг
  3. Тавилан – Г.Золжаргал

Богино хэмжээний кино

  1. У.Пүрэвжав /Уулын эзэн/

Дебют

  1. Б.Тулгаа /Өнөөдөр/

Хөрөнгө оруулагч

  1. Д.Болдбаатар /Ар хударга/
  2. Б.Дэлгэрсайхан /Сүүлчийн шөнө/
  3. “Прайм пикчерс” Юнител /Тютю/
  4. Шүрт булаг ХХК Ш.Дэмбэрэлсайхан /Донор/
Categories
мэдээ соёл-урлаг

Модернист шүлгийн орчуулга Америкийн шагнал хүртжээ


Монголын утга зохиол судлаач, нэрт орчуулагч Саймон Вэкхам Смит
Америкийн Монголын модернист яруу найрагч Ц.Ойдовын “Хар галавын
төгсгөл” хэмээх яруу найргийн номын орчуулгаараа Пэн байгууллагын
Орчуулгын Сангийн шагналыг хүртсэн тухай Америкийн Пэн байгууллага албан
ёсны сайтдаа мэдээлжээ.

Сонирхолтой нь 1970-д онд утга зохиолын “Гал” хэмээх бүлгэмийг нөхдийн
хамт үүсгэн байгуулж тухайн үед хориотой байсан авангард модернист
шүлгүүд бичиж байсан зураач Ц.Ойдов нь үзэл суртлын нөхцөл байдлаас
болоод яруу найргийн түүвэрээ хэвлүүлээгүй байжээ. Америкийн уран
зохиолын мэргэжлийн өндөр шалгуурын түвшинд үнэлэгдсэн Ц.Ойдовын
модернист яруу найргийн ном 40-д жилийн дараа хэвлэгдэж Монголын
модернист уран зохиолын түүхийг урагшлуулахын хамт шинэ үеийн утга
зохиолын түүхэнд цоо шинэ хуудас нээх гэж байгаа ажээ.

Дашрамд сонирхуулахад Саймон Вэкхам Смит нь О.Дашбалбарын “Газрын төлөө
тулалдаан эхэллээ” бүтээлийн орчуулгаараа 2008 онд мөн энэ шагналыг
хүртэж байсан бөгөөд ийнхүү монголын уран зохиолын орчуулгын бүтээлээрээ
хоёр дахь удаагаа уг шагналыг авчээ.