Categories
мэдээ соёл-урлаг

“Хунт нуур”-ын 40 жилд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

Монголын театрын тайзнаа “Хунт нуур” балет тоглогдоод даруй 40 жил болжээ. Тиймээс хүндэтгэлийн тоглолт хийхээр болсон байна. Тоглолт энэ сарын 27, 28-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа болох юм.

П.И.Чайковскийн “Хунт нуур” балет нь анх 1877 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Их театрт тоглогдож байжээ. Тус бүтээлийг зохиогч анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн ч удалгүй хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн таашаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна. Манай дуурийн тайзнаа энэхүү бүтээл 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын жүжигчин Б.Жамьяандагвын дэглэлт, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглогдож байсан байна. Анхны тайзны зураачаар Ардын зураач, урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Мөн “Хунт нуур” балетын гол дүрүүдэд Одетта, Одиллияд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфрид Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбарт Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайд Ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглосон түүхтэй.

Мөн анхны хөгжмийн гоцлолуудыг Гавьяат жүжигчин Л.Аюуш (хийл), Гавьяат жүжигчин Б.Батчулуун (Волторн), Ж.Жиняаз (Виолончель), Ч.Наранхүү (Труба), Бү.Чинбат(Арф), Н.Даваадорж (Гобой), Г.Гомбосүрэн (Кларнет), Н.Даржаа (Флейт), Л.Мягмарсүрэн(Фагот) нар тоглосон байна.

Ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдох “Хунт нуур” балетын 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын гол дүрүүдийг танилцуулъя:

VI.27 (Бямба)

Гол дүрүүдэд:

  • Одетта, Одиллия – Ч.Ганчимэг (МУГЖ)
  • Зигфрид – О.Ганцоож (CTA)
  • Ротбарт – А.Өлзий-Орших (CTA)
  • Алиа Салбадай – Б.Төгөлдөр (CTA)
  • Па Де Тура – Б.Баасансүрэн(CTA), О.Олонбаяр
  • Па Де Труа – Б.Пүрэв-Очир
  • Том хун: У.Анужин, Б.Энхтуул, Б.Мөнхтуяа
  • Жижиг хун: Г.Цолмон (МУГЖ), Б.Алтаннамар (CTA), О.Анужин, Ж.Ханбулнай

VI.28 (Ням)

Гол дүрүүдэд:

  • Одетта, Одиллия – Б.Саруул (СТА)
  • Зигфрид – М.Од
  • Ротбарт – Э.Эрдэнэжаргал
  • Алиа Салбадай – Саора Кояами
  • Па Де Тура – Г.Цолмон (МУГЖ), О.Анужин
  • Па Де Труа – А.Эрдэнэболд
  • Том хун: У.Анужин, Б.Энхтуул, Б.Мөнхтуяа
  • Жижиг хун: Г.Цолмон (МУГЖ), Б.Алтаннамар (CTA), О.Анужин, Ж.Ханбулнай
  • Хөгжмийн гоцлолууд: Хийл – Ц.Мөнхболд (УГЗ), виолончель – Ц.Ариунаа (СТА), гобой – Г.Долгорсүрэн (CTA), кларнет – Б.Энхтуул, флейт – Г.Ганчимэг (CTA), фагот – Н.Сэргэлэнбат, Волтоон – Б.Чинбат(CTA), Төгөлдөр хуур – Т.Гэрэлцэцэг(CTA)

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

БНХАУ-ын циркчид Улаанбаатар хотод айлчлан тоглоно

Энэ сарын 30-ны өдөр БНХАУ-ын У Хань
хотын циркийн бүлгэм Монгол улсад хүндэтгэлийн айлчлан тоглолт хийх гэж
байна. Соёлын төв өргөөнд болох тус тоглолтыг Улаанбаатар дахь Хятадын
соёлын төв болон БНХАУ-ын У Хан хотын Ардын засгийн газар хамтран зохион
байгуулж байгаа юм.

У Хан хотын циркийн бүлгэм нь жил
дараалан өөрийн орондоо төдийгүй дэлхийн 150 гаруй улс оронд айлчлан
тоглолт хийсний дээр тусгай үзүүлбэрүүд бүхий бизнесийн тоглолт хийж
үзэгчдийн талархалыг хүлээж байсан түүхтэй юм байна. 1953 онд Шиа Жү
Хуа тэргүүтэй урлаг соёлын алдарт зүтгэлтнүүдийн санаачлагаар
байгуулагдсан тус бүлгэм улсын “Шилдэг циркчид”-ийн наадмаас алтан
медаль, дэлхийд нэр хүндтэй Монакко, Монте Карлогийн олон улсын циркийн
наадмуудаас “Алтан алиалагч” шагнал, Франц улсад болсон циркийн наадмын
алтан медаль, У Хан “ Шар тогоруу ”–ийн нэрэмжит олон улсын циркийн
наадмаас мөн “Алтан медаль” хүртэж байжээ.

Мөн энэ үеэр “ У Ханы биет бус урлагийн
өв болон гар урлагийн бүтээлийн үзэсгэлэн” болно. Үзэсгэлэнд “Хан Шиу”
уран хатгамал, уран сийлбэр, уран хайчилбар, навчин зураг ба халаасан
сийлбэрийн төрлүүд зэрэг биет бус өв соёл, У Ханы үзэсгэлэнт байгалийн
онцлогийг шингээсэн уламжлалт гар урлалын бүтээлүүдийг дэлгэн үзэгч
таны мэлмийг баясгах болно.

Үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын
соёлын төв/Их Чингис хааны талбай, Централ тауер 7 давхар 701 тоот/-д
6-р сарын 29-30 өдрүүдэд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ жүжигчний сонгон шалгаруулалт хийнэ

Улсын драмын эрдмийн театр “Театр студи”-ийн жүжигчин сонгон шалгаруулахаар болжээ.

Энэхүү
шалгаруулалтад жүжигчний мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, 2015 онд
төгссөн оюутнууд хамрагдах боломжтой аж. Шалгаруулалтын бүртгэлийг
зургадугаар сарын 28-ыг дуустал УДЭТ-т авах юм.

Харин
шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр үед бүжиг, дуу, хувийн
номер, хоёрдугаар үед монологи, жүжгийн хэсэг багтах аж. “Театр
студи”-ийн шалгаруулалтыг зургадугаар сарын 29-ны 13.00 цагт театрын
байранд авах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Москвагийн кино наадам “Чонон сүлд”-ээр нээлээ

jan jakФранцын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” уран сайхны кино өнгөрөгч хоёрдугаар сард Монгол улсад нээлтээ хийж олны хүртээл болж байсан. Монголчуудын аж амьдрал, ахуй соёлыг шингээн урласан энэ кино ОХУ-ын Москвагийн олон улсын наадмын нээлтийн киногоор шалгарсан. Тэгвэл тус кино наадам өнгөрөгч өдрүүдэд “Россия” театрт нээлтээ хийж, “Чонон сүлд” киногоор салхиа хагалсан байна. jan jak

Тус киноны найруулагч Жан Жак Анно Москвагийн олон улсын кино наадамд шүүгдчийн бүрэлдэхүүний даргаар сонгогдон ажиллаж байгаа юм байна. Энэ удаагийн кино наадамд нийтдээ 12 кино оролцож байгаа. Хятадын зохиолч Зян Руны романаас сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино нийт 28 сая долларын өртгөөр бүтсэн. Киноны хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичсэн билээ. Тэрээр “Titanic”, “A beautiful mind”, “Avatar” зэрэг дэлхийд алдартай олон киноны хөгжмийг зохиосон юм.jan jak

Найруулагч Жан-Жак Анно “Чонон сүлд” романыг би анх 2007 онд уншсан. Үүний дараа Хятадын төлөөлөгчид намайг урьж, 2008 онд Монголд очсон. 2009 онд бид энэ кинонд зориулж чонын бэлтрэг тэжээж эхэлсэн. Зураг авалтаа бид 2012 онд эхэлж, 2013 оны 12 дугаар сард дуусгасан.Би киног бүтээхэд нийтдээ долоон жил орчмын хугацаа зарцуулсан” хэмээн ярьжээ. Түүний ярьснаар, “Чонон сүлд” кинонд компьютер график бараг ашиглаагүй бөгөөд зургийг Өвөр Монголд авсан аж. Москвагийн олон улсын 37 дахь удаагийн кино наадам энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

jan jak

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Амартүвшин 350 дуучнаас шилдэг тавд тунаж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо

Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффид хоёр жил тутам зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнд 54 орны 350-иад опра дуучид оролцсоноос шилдэг тавд Монголын баритон хоолойт Э.Амартүвшин тунаж үлдсэн тухай мэдээлсэн билээ. 32 дахь жилдээ болж буй уг тэмцээний шилдгийн шилдгийг урд Монголын цагаар урд шөнө 03.30 цагт шалгаруулсан байна. Эндээс МУГЖ, дуучин Э.Амартүвшин “Үзэгчдийн нэрэмжит” шагналыг хүртлээ. Э.Амартүвшин нь БНХАУ-ын Бээжин хотноо болж байсан Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч байсан юм.

Харин тэмцээний ялагчаар Беларусын дуучин сопрано хоолойт Nadine Koutcher шалгарч, наадмын цом, 15 мянган фаунд, “BBC Proms 2016”-д тоглолт хийх эрхийг авсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Алтанхуягийг “Соёлын элч”-ээр өргөмжилжээ

Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг дуурсгаж яваа балетын гоцлол бүжигчин Д.Алтанхуягийн гавьяаг үнэлж Монгол Улсын “Соёлын элч”-ээр өргөмжилсөн байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өргөмжлөл гардуулах үеэрээ“Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гэдгийг онцолжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Э.Амартүвшин эцсийн шатанд өрсөлдөхөөр боллоо

МУГЖ, дуурийн дуучин Э.Амартүвшин энэ өдрүүдэд Уэлст зохион байгуулагдаж буй “BBC Cardiff Singer of the World 2015” олон улсын дуулаачдын тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр өчигдөр тэмцээний гуравдугаар шатны ялагчаар тодорсон байна. Ингэснээр Монголын баритон хоолойтой дуулаач залуу энэ сарын 21-нд буюу ням гарагт эцсийн шатанд өрсөлдөхөөр болжээ. “BBC Cardiff Singer of the World 2015” тэмцээний финалын шатанд Монголын дуучин анх удаа шалгарч байгаа нь энэ юм.

Categories
мэдээ соёл-урлаг

”Чио Чио Сан” дуурийг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Италийн нэрт зохиолч Ж.Пуччинийн алдарт “Чио Чио Сан” дуурийг тоглоно. Гол дүр Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/-д соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Сузукид Р.Доржхорол, Пинкертонд Б.Гомбо-Очир, Кетэд соёлын тэргүүний ажилтан Д.Туяа, Шарплесд гавьяат жүжигчин М.Болд, Город М.Даваадорж, Бонзад Э.Бумхүү тоглох юм байна. Мөн Ямадори тайжид А.Сайнбаяр, Комиссарт Ж.Бямбажав, Чио Чио Саны эхийн дүрд Д.Цэрмаа, Зарц , Дамнуурчинд М.Намнанбаатар дуулна.Энэхүү бүтээлийн найруулагчаар Ардын жүжигчин, төрийн шагналт Х.Уртнасан, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх, туслах найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Е.Саратуяа ажиллажээ. Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм.“Чио Чио Сан” 17.00 цагт тайзнаа амилах ба тоглолтын тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний хувцас загварын үзэсгэлэн болно

“Хайрын хурим” салон баяр наадамд зориулан урласан шинэ коллекцоо тун удахгүй дэлгэх гэж байна. Тус салон монгол эмэгтэйн сүр хүч, эрхэмсэг ахуйн үлгэр дуурайлал болсон домогт их хатдын дүрийг бүтээсэн зураач Д.Наранцэцэгтэй хамтран энэ удаагийн коллекцоо урлажээ.


Дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нарын хамтын бүтээл болох Үндэсний хэв маягийг орчин үеийн хувцас загвартай хослуулсан өвөрмөц, тансаг загварын үзэсгэлэнг өөрийн байрандаа энэ сарын 25-28-ны өдрийн 15.00-22.00 цагт зохион байгуулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Балетын үдэш” маргааш болно

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Уг баярын хүрээнд “Балетын үдэш” өвөрмөц гала концертыг ирэх ням гаригт буюу зургадугаар сарын 21-ний 17.00 цагаас тоглох юм. Тасалбар 10.000, 15.000 бөгөөд УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна.