Categories
мэдээ соёл-урлаг

ҮДБЭЧ язгуур урлагийн тоглолт сонирхуулна

“ҮДБЭЧ” –ын уран бүтээлчид наадмаар язгуур урлагийн тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд наадмын онцлогийг харуулсан болон мартагдаж буй бүжгэн жүжгүүдийг сэргээн тоглох юм байна. Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит чуулгын 60 бүжигчин, Монгол төрийн үндэсний их хөгжмийн их найрлын 64 хөгжимчин, “Хөсөгтөн” хамтлаг болон бусад 180 гаруй уран бүтээлчид хамтран тоглох аж. Тусгай тоглолт энэ сарын 11-нд хоёр удаа наадамчин олны хүртээл болох юм байна. Харин жуулчдад зориулсан тоглолт нь энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүн болно

“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цуурайтуулж шүүгчид, үзэгчдийг бишрүүлж чадсан “Хөсөгтөн” хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран “Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийг 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэхүү “Шөнийн музей” арга хэмжээ нь 2011 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд зорилго нь Монгол улсын түүх соёлын өвийг гадаад, дотоодын үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм.

Та бүхэн Үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирсэнээр музейд хадгалагдан буй түүх соёлын дахин давтагдашгүй арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг сонирхон мэлмий баясгахын зэрэгцээ музейн уран барилга, зун цагийн ногоон байгаль хосолсон өвөрмөц тансаг орчинд тухлан ардын урлагийн гайхалтай тоглолтыг таалан соёрхож нэгэн үдшийг тав тухтай дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой юм.

“Шөнийн сүм музейд Хөсөгтөн” үдшийн цэнгүүний тасалбарын үнэ 80,000 төгрөг байна.
Хөтөлбөр:

21:00-22:00 Чойжин ламын сүм музейтэй танилцах

22:00-23:30 “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт

23:30-01:00 Шөнийн сүм музей үзэх

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн мисс 2015”-д эх орноо төлөөлөн мисс Н.Ану оролцоно

63 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн мисс-2015” энэ жил БНХАУ-д болно. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр болжээ. Намширын Ану дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Мисс Н.Анугийн товч танилцуулга.

Н.Ану нь 24 настай

Биеийн харьцаа: 90х62х92

Биеийн өндөр: 178см

Боловсрол: ШУТИС-УТДС-ийг төгссөн.

Сонирхол: Усанд сэлэх, Шүлэг бичих, Аялах дуртай

Categories
мэдээ соёл-урлаг

Шилдэг морин хуурчид наадмаар Чингисийн талбайд чуулна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Харин Монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 13-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Чингисийн талбайд энэ сарын 4-нд сонгодог урлагийн үдэш болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог урлагийн тоглолт болж УДБЭТ-ын хамт олон 3000 орчим үзэгчдэд өөрсдийн тоглолтоо толилуулсан. Харин энэ жилийн 7-р сарын 4-ний 21.00 цагаас “Best of Classics- Open air” цогц хөтөлбөрийг Улсын их баяр наадамд зориулан өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолт болно. Энэ үдэш Чингисийн талбайд 2000-3000 суудал засахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

BEST OF CLASSICS OPEN AIR ХӨТӨЛБӨР УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

1. Франц вон Зупе “Алдарт морьтон” дуурийн удиртгал УДБЭТеатрын симфони найрал хөгжим, Удирдаач УДБЭТеатрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
2. Ж.Верди “Аида” дуурийн Хүндэтгэлийн марш УДБЭТеатрын найрал дуучид, симфони найрал хөгжим
3. Л.Минкус “Пахита” балетын Төгсгөл УДБЭТеатрын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, балетын жүжигчид
4. C.Кардилльо“Ачлалгүй зүрх” УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир
5. Л.Ардити“Үнсэлт” УДБЭТеатрын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа
6. П.И.Чайковский “Хунт нуур” балетын Адажио УДБЭТеатрын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, эмэгтэй бүжигчид, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
7. Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари УДБЭТеатрын гоцлол
дуучин СТА О.Хүрэлбаатар
8. Ш.Гуно “Вальпургийн шөнө” УДБЭТеатрын балетын гоцлооч О.Анужин, Б.Төгөлдөр, эрэгтэй бүжигчид
9. Э.Монте “Чардаш” УДБЭТеатрын гоцлол хөгжимчин МУУГЗ Ц.Мөнхболд хийл хөгжмөөр гоцлон симфони найрал хөгжим хөгжимдөнө, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
10. Ж.Пуччини “Богема”дуурийн Мюзеттагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
СТА Ш.Наранчимэг
11. П.И.Чайковский “Цөмөөхэй” балетын Па-де-де УДБЭТеатрын балетын гоцлооч
МУГЖ Г.Цолмон, гоцлол бүжигчин Б.Пүрэв-Очир, эрэгтэй бүжигчид
12. Ж.Верди “Симон Боканегра” дуурийн Фиескогийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
С.Бат-Эрдэнэ
13. Ж.Верди “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал УДБЭТеатрын симфони найрал
хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
14. А.Адан “Жизель” балетын Сүнсний бүжиг УДБЭТеатрын балетын гоцлооч СТА Б.Баасансүрэн, СТА Б.Энхтуул, М.Мөнхтуяа, эмэгтэй бүжигчид
15. И.Штраус “Хаврын урь” УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг
16. М.Глинка “Руслан Людмила” дуурийн удиртгал УДБЭТеатрын симфони найрал
хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
17. А.Бородин “Игорь Ван” дуурийн Хивчакуудын бүжиг УДБЭТеатрын балетын жүжигчид, найрал дуучид, балетын гоцлоочид, Ж.Ханбулнай, СТА А.Өлзий-Орших, СТА М.Од, СТА Э.Эрдэнэжаргал, Т.Хан-Очир, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
18. Агустин Лара “Ла Гранада” УДБЭТеатрын гоцлол дуучин Б.Батжаргал
19. Ж.Верди “Трубадур” дуурийн Азученагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
СТА М.Дариймаа
20. Л.Минкус “Дон Кихот” балетын Гран па УДБЭТеатрын балетын гоцлооч СТА Б.Саруул, СТА А.Өлзий-Орших, балетын жүжигчид
21. Ж.Верди “Травиата” дуурийн Виолеттагийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
МУГЖ Ө.Уянга
22. Ж.Оффенбах “Баркаролле” УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин СТА М.Дариймаа, найрал дуучид
23. Ж.Бизе “Кармен” дуурийн IV үзэгдлийн Найрал дуу УДБЭТеатрын найрал дуучид
24. Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ари УДБЭТеатрын гоцлол дуучин
МУГЖ Ө.Уянга, СТА Б.Эрдэнэтуяа, Ш.Наранчимэг, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
25. Ж.Верди “Риголетто” дуурийн Герцогийн дуу УДБЭТеатрын гоцлол дуучин
Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, Удираач МУУГЗ Ж.Бүрэнбэх
26. Ж.Верди “Риголетто” дуурийн Риголеттогийн ари УДБЭТеатрын гоцлол дуучин
МУГЖ Э.Амартүвшин
27. Ж.Верди “Трубадур” дуурийн Ди Луна, Леонора нарын хоршил Гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг
28. Ж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари Гоцлол дуучин Б.Гомбо-Очир,
Б.Батжаргал, МУГЖ С.Мөнгөнцэцэг Ө.Уянг а, СТА Б.Эрдэнэтуяа, СТА Ш.Наранчимэг, найрал дуучид, симфони найрал хөгжим, Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх

Концертын ерөнхий найруулагч СТА Е.Сарантуяа
Ерөнхий Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
Ерөнхий балетмейстр СТА Д.Дашлхагва
Ерөнхий хормейстр СТА Н.Дашбямба
Ерөнхий зураач СТА Г.Ганбаатар

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар ялалт байгуулах эсэх нь өнөө орой тодорхой болно

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд МУГЖ дуучин Г.Ариунбаатар сүүлийн шатанд үлдээд байсан билээ.

Хегжмийн урлагийн хамгийн том баяр болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд 39 орны 500-гаад уран бvтээлч видео илгээснээс эрэгтэй гоцлол дууны терелд 40 дуучин тэнцэж Монголоос таван дуучин шалгарч оролцсон юм. Г.Ариунбаатар ОХУ-ын А.Жvжигчин Дарим Линховоин багштайгаа урт хугацаагаар бэлтгэл хийсэн гэнэ. Тэрбээр сүүлийн шатанд үлдсэн дөрвөн дуучны нэг байлаа. Өнөө орой Москвагийн цагаар 19 цагт хариу гарна. “Маш их хичээлээ бас ядарлаа. Намайг байнга дэмжиж чинь сэтгэлийн урам хайрладаг Монгол, Буряадын олон тvмэн та нартаа маш их баярлалаа” хэмээн дуучин маань өөрийн цахим хуудсанд бичжээ.

Уралдаанытэргүүн байрын эзэн цом, 10 сая төгрөг, хоёрдугаар байрын эзэн долоон сая төгрөг, гуравдугаар байрын эзэн таван сая төгрөгийн шагналтай аж.

П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдаан 6-р сарын 15-с 7 –р сарын 2 хүртэл Москва, Санкт–Петербург хотод явагдаж байна. Уламжлал ёсоор олон улсын уралдаан ирэх сарын 2-ний өдөр болох Гала- концертоор өндөрлөнө.

Categories
мэдээ соёл-урлаг

Поп хатагтай Б.Сарантуяа ”Олонхо” хамтлагийнхантайгаа Якутад тоглож явна

Монголын алдартай дуучдын нэг поп хатагтай дуучин Б.Сарантуяа. Тэрбээр өдгөө урьд, хойд хоёр хөрш улсад, өөрийн байгуулсан хамтлагуудтайгаа аялан тоглолт хийж яваа сурагтай.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон ОХУ-ын Якутын
“Эссах” хэмээх үндэсний баярт оролцож, өөрийн үүсгэн байгуулсан “Олонхо”
хэмээх хамтлагтайгаа тоглолт хийжээ.

Уг наадамд тус хотын захирагчийн урилгаар ийнхүү очиж дуулсан гэнэ.
Тоглолтдоо Монгол, Буриад, Өвөрмонгол, Якут, Казак үндэсний дууг
дуулжээ.

Мөн тус улсад байдаг “Мөнх цэвдэгийн музей”-д МУСГЗ Ү.Хүрэлбаатарийн
шүлэг, МУСГЗ Л.Балхжавын ая “Зоргоороо амраг” дуундаа клип хийлгэжээ.
Уг клип тун удахгүй уншигч таны хүртээл болох юм байна.

Дуучин бүсгүй маань тун удахгүй Өвөрмнголын өөртөө засах улсын Ордос
хотноо “Random” хамтлагтайгаа тоглолтоо хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Үндэсний их баяр наадмаас өмнө
тус хотод тоглолтоо хийхээр болжээ. Мөн шинэ цомгийн ажилдаа орсон гэнэ.

Сонирхуулахад, Б.Сарантуяагийн үүсгэн байгуулсан “Олонхо”
хамтлагийнхан мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн юм байна. Хамтлаг Хөгжим
бүжгийн коллежийн лимбэ хөгжмийн багш Г.Нямжанцан, тус сургуулийн хуучир
хөгжмийн багш У.Одонтунгалаг, ҮДБЭТ-ийн морин хуурч Ш.Бямбацогт,
“Түмэн-Эх” чуулгын шанзчин Ц.Чулуунцэцэг нараас бүрдэж байгаа аж.

Тэд бүгд мэргэжлийн өндөр боловсролтой, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хайрын хурим” наадмын гоёлоо дэлгэлээ

Үндэсний их баяр наадам айсуй. Монголчууд үндэсний баяр наадам, сар
шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай.
Өнгөрсөн жилүүдэд хүннү захтай, торго, даавуун материалтай тод өнгийн
дээлүүд наадмын гоёлд зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын
загварыг “Хайрын хурим” салоны уран гартнууд дэлгэлээ. Тэд хурим, гоёлын
загваруудаараа хэдийнээ бусдын харааг булаан танил болсон билээ. Харин
энэ удаад бүтэн жилийн турш бодож байж урласан “үүцээ” дэлгэлээ.

“Хайрын хурим” салоны загвар зохион бүтээгч Э.Туул, Б.Ууганцэцэг нар
энэ удаагийн коллекцио гаргахын тулд багагүй хугацааг материалаа
үйлдвэрлэх, загвараа гаргахад зарцуулжээ.

Тэд Монголдоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн
бүтээлээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, хөнгөн зөөлөн намирсан
жинхэнэ торгон дээр тусгайлан захиалж хэвлүүлэн шинэ коллекцио урлажээ.
Материалын хувьд торгон, склад бүхий нимгэн хөнгөн, зуны
улиралд төгс тохирчээ.

Мөн энэхүү загваруудыг нь чимэн байгаа зураач Д.Наранцэцэгийн бүтээлийн
хувьд эртний Монгол хатад буюу Мандухай, Бөртэ, Есүй нарын язгууртан
эмэгтэйн дүрийг уран зургаар илэрхийлсэн нь тун ч нүдээ олсон хослол
болжээ.

Эрт үеэс хүч чадалтай, гоо сайхан, чанга хатуу, сүр жавхаалаг эмэгтэйг
“Хатан” хэмээн өргөмжилж иржээ. Монгол зураг, Монгол соёл, Монгол
урлагийг дэмжигч “Хайрын Хурим” салоны Үндэсний их баяр наадамд
зориулсан коллекци эртний хатдын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин
үеийн хэв маягийг хослуулсан байх нь.

“Хайрын хурим” салон шинэ коллекцио үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын
25-28-нд 15.00-22.00 цагийн хооронд дөрвөн өдрийн турш өөрийн байран
дээрээ олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж байгаа юм.

Энэхүү коллекцид бяцхан гүнжийн өхөөрдөм наадмын гоёлоос гадна дэгжин,
чамин 20 загварыг дэлгэжээ. Гэхдээ эдгээр загварууд эхнээсээ эзэнтэй
болсон гэсэн шүү. Мөн хэрвээ таны хүссэн загвар эзэнтэй болсон бол
зөвхөн өөртөө таарсан цор ганц загварыг наадмын өмнө өөрт таалагдсан
өнгө загвараар урлуулж болно гэсэн шүү.

Зуны зөөлөн өнгөнөөс эхлээд тод өнгө хүртлээ чамин бүхнийг өөртөө шингээсэн торгон гоёл “Хайрын хурим” салонд нүд баясгана.

“Хайрын хурим” салоноос гаргаж буй шинэ загварын талаарх мэдээллийг “Хайрын хурим”https://www.facebook.com/hairiinhurim пэйж хуудаст зочлон аваарай.

Categories
мэдээ соёл-урлаг

“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд тодорлоо

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ долдугаар сарын
1-15-ны хооронд болно. Соёл урлагийн чиглэлээр үндсэн 16 арга хэмжээ
байгаа бөгөөд үүний нэг нь долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас
Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг тоглогдох юм.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Нийслэлийн Засаг даргын тамгын
газар хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд зохион байгуулж буй
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийн дунд сонгон
шалгаруулалтыг хийсэн байна.

Тус дуурийн гол дүр болох Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд
13 дуучин өрсөлдсөнөөс ДБЭТ-ын гоцлол дуучид шалгарчээ. Тодруулбал,
Юндэнд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Соёлын тэргүүний
ажилтан Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад Гавьяат жүжигчин
С.Мөнгөнцэцэг нар багтсан байна. Эдгээр гол дөрвөн дүрд шалгарсан дуучин
тус бүрийг НЗДТГ-аас 10 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах юм байна.

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай
гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилийн ой энэ онд
тохиож байна. Энэхүү түүхэн жилд тус дуурийг анх удаа задгай талбайд
буюу долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас Чингисийн талбайд
тоглохоор болсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

”Марко Поло”-д тоглох манайхан Унгарт очжээ

Марко Поло киноны зураг авалт Унгар улсад эхэлжээ. Энэхүү кинонд тоглохоор шалгаруулалтад тэнцсэн соёлын тэргүүний ажилтан жүжигчин А.Цэгмид болон Монголын орлон тоглогчдын баг Будапешт хотноо очсон байна.

Энэ кинонд монгол хэлээр тоглох гурван гол
дүр байгаа бөгөөд тус дүрийн шалгаруулалтад жүжигчин А.Цэгмид,
Ц.Цэрэнболд нарыг тэнцсэн гэж мэдээлж байсан.

АНУ-ын “Netflix” компанийн 10 ангит “Марко
Поло” түүхэн киног хийж, дэлхий дахинаа хүргэсэн. Энэхүү кинонд Марко
Поло болоод монголчуудын түүхийг өгүүлдэг. Тус кинонд манай жүжигчин
Б.Амарсайхан Чингис хааны отгон хүү Тулуйн хүү Аригбөхийн дүрийг бүтээж
байсан билээ.