Categories
мэдээ соёл-урлаг

“Өсвөрийн хийлчдийн уралдаан” боллоо

Монголын Хүүхдийн ордны санаачилгаар
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор
“Өсвөрийн хийлчдийн нээлттэй уралдаан”-ыг Улаанбаатар хотод анх удаа
зохион байгууллаа. Уралдаанд Монголын болон Япон, БНСУ, Канад, Англи
улсын хийлчид оролцож дэлхийн сонгодог аялгуунуудыг тайзнаа
эгшиглүүллээ.

Монголын хүүхдийн ордонд зохион
байгуулсан энэхүү уралдааныг бага, дунд, ахлах насны ангиллаар зохион
байгуулсан бөгөөд нийт 60 гаруй хүүхэд багачууд оролцсон байна. Мөн
гадны улс орнуудаас урилгаар ирсэн мэргэжлийн шүүгчид өвсөрийн
хийлчдийн тоглолтыг шүүжээ. Нээлттэй уралдааны Гранпри шагналыг 11
настай М.Анужин хүртсэн байна. Цаашид энэхүү уралдааныг жил бүр уламжлал
болгон зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра” хамтлаг 2016 онд мюзиклээр үзэгчидтэйгээ уулзана

Поп, опера чиглэлээр уран бүтээлээ тууривдаг “Увертюра” хамтлагийнхан ирэх нэгдүгээр сарын 15, 16, 17-нд УДЭТ-ын тайзнаа “Надад үлдсэн найз” нэртэй мюзикл тавих ажээ. 2016 оны ууган тоглолтын зохиолыг “Милл” кино компанийн найруулагч Б.Мөнхбаатар бичсэн бол найруулагчаар дээрх кино компанийн найруулагч Л.Лхагважаргал ажиллаж буй аж. Хөгжмийн найруулагчаар “Анир” дуу бичлэгийн студийн захирал, хөгжмийн зохиолч, найруулагч, тус хамтлагийн продюссер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр СУИС-ын бүжгийн багш, бүжиг дэглээч найруулагч С.Ганбаяр, хувцасны дизайнераар “REDA” салоны хамт олон, нүүр будаг, дизайнераар “Tseegii” салон, тайзны зураачаар УДЭТ-ын зураач Р.Түмэн-Өлзий нарын зэрэг мэргэжлийн гүйцэтгэгчид ажиллаж байна. Тус мюзиклд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Ц.Баясгалан нар тоглоно гэсэн. Дээрх хамтлаг өнөөдрийн байдлаар зохиолын задаргаа, уншлага, тайзны бэлтгэлдээ оржээ.

Categories
мэдээ соёл-урлаг

ГОЁЛ, СОЁЛ: Бүсгүйчүүд нуруу нь ил гарсан торгомсог даашинз сонгож байна

Хятадын Саньяа хотод болж буй “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд оролцож буйЭнэтхэгийн миссийн өмссөн энэхүү даашинз энэ жилийн трэнд болж байна

Шинэ жилийн баяр хаяанд ирж албан байгууллагуудын тэмдэглэлт өдрүүд аль хэ­дийнэ эхэлжээ. Бүсгүйчүүдийн сарын өмнөөс бэлддэг баяр бол яах аргагүй шинэ жил. Хүүхнүүд арваннэгдүгээр сарын дунд үеэс л эхлэн баярын цэнгүүнд өмсөх даашинзаа бодож судалдаг нь нууц биш. Биеийнхээ жинд хүртэл анхаарлаа хандуулдаг. Жилд нэг л удаа болдог энэ баяраар бусдаас төгс харагдах нь бүх эмэгтэйчүүдийн хүсэл. Энэ жилийн шинэ жилээр бүсгүйчүүд нуруу нь ил гарсан торгомсог урт даашинз сонгож байна. Харин даашинзны өнгө алтан шаргал, цагаан болон тод өнгө зонхилж байна. Охидын хувьд сиси хэмээн нэрлэдэг хагас бөмбөгөр хормойтой богино хэлбэрийн даашинзыг илүү сонирхох болжээ.

онгол Улсын мисс Т.Анугийн шилдэг аравт шалгарсан даашинз

Баярын цэнгүүнд шинэхэн даашинз, туфль, ботинк өмссөн ч тэр нь холгож тавгүйтүүлэх үе бий. Тэгвэл та баярын цэнгүүндээ бэлтгэн авсан шинэхэн гоёлын даашинз, хослол, срочкин цамцаа өдөрт 15-20 минут өмсөж хувцсандаа дасах хэрэгтэй аж. Эмэгтэйчүүд шинэ жилээр өмсөх өндөр өсгийтөө дор хаяж хоёр цаг өмсч хөлдөө хэвшүүлсэн байх ёстой гэнэ. Өндөр өсгийт худалдан авахдаа биений өнгөтэй, мөнгөлөг, алтлаг өнгийг сонгох нь илүү чамин хээнцэр харагдуулдаг байна.

Жил бүрийн шинэ жилээр эмэгтэйчүүд үсээ нэгэн хэвийн ороолгож сул орхидог байсан бол энэ жил илүү хээнцэр маягаар шууж үлдсэн үсээ нэг тал руугаа гаргах моод зонхилж байгаа аж. Энэ засалт таныг илүү ихэмсэг дэгжин харагдуулах гэнэ.

Эрэгтэйчүүд өмнө нь үсээ гельдэж хэвэнд оруулдаг байсан бол одоо үсээ нойтон байхад нь сэнсдэж хэвэнд оруулдаг болжээ. Энэ нь энгийн бөгөөд дэгжин харагдуулдаг байна.

Бүсгүйчүүд даашинзнаас гадна ээмэг, хүзүүний зүүлт сонгох нь ихээхэн чухал. Өнгөрсөн жилийн гоёлд шигтгэж зүүдэг даруухан ээмэг зүүлт зонхилж байсан бол энэ жил урт гоёмсог ээмэг, зүүлт моодонд орж байгаа аж. Шинэ жилийн үдшийн гоёо тань алтан шаргал, гэрэл цацарсан өнгөтэй байвал илүү чимэг оруулдаг байна.

Эрчүүд срочкин цамцан­даа ганган чамин запник, зангианы хавчаар зүүдэг байсан нь моодноос гарч өнгөрсөн жилээс цамцныхаа ханцуйг пиджакны ханцуйнаас урагш хоёр см цухуйлгаж өмсөх болжээ. Энэ моод энэ жил ч хэвээрээ байгаа аж. Залуус шоотой хослолын оронд цулгуй өнгийг сонгож, зангианыхаа өнгөтэй ижил өнгийн жилетик сонгох болсон байна. Ботинкны хувьд лакан, гялгар материалтайг сонгох нь илүү тохиромжтой юм байна.

Эмэгтэйчүүд шинэ жилийн баяраар өмсөх даашинзаа сонгохдоо ядартлаа дэлгүүр хэсэхээс илүүтэйгээр өөртөө таалагдсан загварынхаа дагуу оёулах нь элбэг болсон аж. Өөрийн биеийн хэмжээ онцлогт тохируулан хүссэн цорын ганц гоёлоор гоёх нь илүү үнэ цэнтэй болсон байна. Энэ хэв маяг анх Европын орнуудаар илүү өргөн байсан бол өнгөрсөн жилээс Монголд дэлгэрэх болжээ. Бүсгүйчүүд өөрт таалагдсан даавуугаа сонгон хүссэн загвараараа даашинзаа урлуулах цогц дэлгүүр Европын орнуудаар их байдаг. Улаанбаатарт ч энэ төрлийн үйлчилгээтэй дэлгүүрүүд олон байдаг болжээ. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Өлзийтхан” торго бөс барааны дэлгүүрт орж үзлээ. Энэ дэлгүүрт өдөрт 100 гаруй хүн орж үйлчлүүлдэг байна. Эднийх Солонгос улсаас бөс бараагаа худалдан авдаг. Дэлгүүрт орсон хэн боловч өөрийн хайсан материалыг төвөггүй олох бөгөөд даашинзны чимэг, эмжээрийг хүссэнээрээ тохируулан авах бүрэн боломжтой юм байна. Учир нь эдний дизайнерууд жил бүрийн даашинзны загварыг харж материалаа татдаг. Үнийн хувьд бусдаас хямд байдаг аж. Та өөрийн хүссэн даавууг 3000-40000 төгрөгийн хооронд сонгох боломжтой. Эдний дэлгүүрээр үйлчлүүлж байсан А.Болормаа “Даашинз хайж дэлгүүрээр явахаа больсон. Тухайн жилийн загварыг интернэтээс харж байгаад өөртөө тохирсон ганцхан даашинз хийлгэх нь илүү санагддаг. Энэ дэлгүүрээр үйлчлүүлээд хоёр жил болж байна. Өмнө нь материалаа авчихаад дагалдах чимэглэлийг нь авах гэж өөр дэлгүүр ордог байсан. Харин энэ дэлгүүр дагалдах бүх гоёл чимэглэлийг шийдсэн байна. Их таалагддаг. Материал нь ч чанартай. Ганцхан шинэ жилээр ч биш наадам, цагаан сараар бас дээлний материалаа эндээс сонгодог” хэмээсэн юм.

Сонирхуулахад, Хятадын Саньяа хотод “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнээр манай улсын мисс Н.Анугийн гоёлын даашинз 130 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн даашинзаас шилдэг 10-т шалгарчээ. Түүний өмссөн даашинз олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварлаг бүтээл болжээ. Мөн Энэтхэгээс оролцож буй миссийн өмссөн даашинз энэ жилийн трэнд болж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Мисс Т.Туяамаа алдарт “Cover girl”- ийн нүүр царай боллоо

Мисс Т.Туяамаа Австрали улсад суралцангаа тус улсын “Platform and WINK model” агентлагт гэрээгээр ажиллаж буй. Тэгвэл тэрбээр саяхан Америкийн алдарт “СoverGirl” компанийн ээлжит модель болжээ. Т.Туяамаа олон оронд өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ түгээдэг уг брэндийн “Star wars” цуглуулгын өнгө төрхийг илэрхийлсэн байна.

Дэлхийн хамгийн алдартай топ моделуудыг сонгож нүүр царайгаа болгодог уг компани энэ удаа Монгол бүсгүйг сонгож, өнгө төрхөө илэрхийллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” балет өнөөдөр нээлтээ хийнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.

Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулалтыг нэмэгдүүлжээ. Өмнөх жил “Монголын балетын хөгжил сан” тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивлах юм.

“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам Улаанбаатарт болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах утга уянгын их наадам “Болор цом” наадам энэ жил нийслэл Улаанбаатар хотод зохиогдоно.

Анх 1983 оноос хойш зохиогдож ирсэн уг наадам өнгөрсөн жилүүдэд Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад зохиогдож, тухайн нутаг уснаас төрөн гарсан алдарт найрагчдыг дурсах, олны хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагчдыг хөдөө орон нутгийн иргэдтэй уулзуулах зорилготой байсан. Харин энэ жилийн хувьд Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагчдын түүхэн ойнууд нэгэн дор тохиож байгаатай холбогдуулан улсын нийслэлд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.

Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулалтыг нэмэгдүүлжээ. Өмнөх жил “Монголын балетын хөгжил сан” тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивлах юм.
“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Мөнхцэцэг: “Болор цом” нийслэлд болно

МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгтэй уулзаж эл тодруулгыг авлаа.

-Монголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадамд сойх бүтээлүүдийг авч эхэлсэн гэж сонссон. Энэ жил хэдэн номинациар шалгаруулах товтой байна?

-“Алтан-Өд-2015” наадамд нэр дэвших бүтээлүүдийг энэ сарын 4-ний өдрөөс авч эхэлсэн байгаа. Энэ жил хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, баримтат уран зохиолын бүтээл, жүжиг-киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, яруу найраг гэсэн найман төрлөөр оны шилдгүүдийг шалгаруулж, цом гардуулна. Жүжиг-киноны зохиолууд тайз, дэлгэцнээ тавигдсан байх шаардлагатай. Төрөл тус бүрийн зөвхөн энэ онд хэвлэгдэж, тавигдсан уншигч, үзэгчдэд толилуулсан бүтээлүүд байх учиртай.

-“Алтан-Өд” хэдийгээр болох бол гэсэн уран бүтээлч, уншигчдын хүлээлт байгаа?

-Улиран буй 2015 онд Монголын уран зохиолын сор болсон ардын суу билигт олон сайхан зохиолч, яруу найрагчийн тэгш ой таширлаж байгаа. Монгол Улсын төрийн шагналт зохиолч, билгүүн номч Бямбын Ринченгийн мэндэлсний зуун жилийн ойг Монголын зохиолчдын эвлэл, Шинжлэх ухааны академи, орон нутгийн удирдах байгууллагууд хамтран өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ирэх онд Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол ардын суут хүмүүн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний түүхт их ой болно. Монгол Улсын төрийн шагналт зохиолч, яруу найрагч Сормууниршийн Дашдооровын наян насны тэгш ой болж өнгөрлөө. Энэ олон суу билэгт зохиолчдодоо хүндэтгэл үзүүлж Монголын зохиолчдын байгууллага үүсэн бий болсон нэгдүгээр сарын 9-ний билигт сайн өдөр “Алтан-Өд” наадмаа явуулъя гэж МЗЭ-ийн Удирдах зөвлөл шийдвэр гаргасан.

-Наадмын бүртгэл хэдний өдөр хүртэл, хаана явагдах вэ?

-Бүтээлүүдийг энэ сарын хорин тавны өдрийг дуустал МЗЭ-ийн 206 тоотод бүртгэж авна. Бүртгэлтэй холбоотой зүйлсийг манай байгууллагын 327964 дугаарын утаснаас лавлаж болно.

-Оны шилдэг найрагч тодруулах “Болор цом” наадмыг ард түмэн жил бүр тэсэн ядан хүлээдэг. Гэвч, сүүлийн жилүүдэд түмний үзэх дуртай наадам маань хөдөө орон нутгаар нүүдэллэх болсонд гундуухан хандах болсон нь нууц биш. Энэ жил хаана болох бол?

-МЗЭ-ээс зохион явуулдаг “Болор цом” наадам сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдсон нь үнэн. Тухайн орон нутгийн ард түмнийг уран зохиол, яруу найргаар соён гэгээрүүлэх, түрүү нийгмийн үед төр засгийн дэмжлэгтэйгээр түлхүү болдог байсан “Утга зохиолын өдрүүд”-ийг хамтатгах зорилгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Төв аймгийн Зуунмод хотуудад “Болор цом” наадам зохиогдож байсан. Ардын уран зохиолч, төрийн шагналтнууд, “Болор цом”-ын эзэдтэй уншигчдыг уулзуулах гүүр болсон ажлуудыг зохион байгуулахад орон нутгийн уншигчид таатай хүлээж авсныг дурдах учиртай. Энэ жил “Болор цом” наадам улсын нийслэл Улаанбаатар хотдоо болно. Монголын уран зохиолыг үндэслэгчдийн их ойнууд болж байгаа гэдэг утгаараа ч, ард түмний хүлээлт гэдэг талаасаа нийслэлдээ явуулах нь тодорхой байгаа. “Болор цом” хугацааны хувьд өмнөх жилүүдийн адил сар шинийн өмнө болно. Шинэ он гаруут шүлгүүдээ хүлээн авч эхэлнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатарт Буриад төрийн шагналаа хүртээв

Монгол Улсын гавьяат жүжигчинГанбаатарын Ариунбаатар ОХУ-ын Буриад улсын төрийн шагнал хүртсэн байна. Тэрбээр дэлхийн дуурийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн билээ.

Тус уралдаанд түрүүлсэн уран бүтээлч болон түүний багшид төрийн шагнал олгох шийдвэр гарсан байна. Энэ дагуу түүнд болоод багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нарт Буриад улсын төрийн шагнал хүртээсэн байна.

Г.Ариунбаатар энэ сарын 19-ний өдөр өөрийн уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт “Монгол сонгодог”-оо ард түмэндээ толилуулахаар бэлтгэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Шинэ жилээр хамтлаг, дуучид ямар үнэ ханшаар дуулах вэ?

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хийсэн бүтээсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх онд аз хиймориор дүүрэн байхыг бие биедээ бэлэгддэг тийм л сайхан баяр. Дээрээс нь айл гэр, албан байгууллага, гудамж талбай өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр солонгорч, цаанаа л сэтгэл догдлуулсан баяр юм. Энэ үеэр хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Өнөө жил эдийн засгийн хямралаас үүдэж, албан байгууллагууд бүсээ чангалах янзтай. Гэхдээ л манайхан ямарваа нэгэн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж сурсан зангаа тавихгүй нь ойлгомжтой биз.

Шинэ жилээр хамтлаг дуучид, хошин урлагийнхан, өвлийн өвгөн цасан охид, хөтлөгчид ямар үнэ ханштай уригдахыг сонирхуулъя. Залуу хамтлаг дуучдын хамгийн доод ханш нь 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж. Ийм ханшаар голдуу амьд хөгжмийн хамтлаг дуучдыг урих боломжтой. Тэгвэл рок, попын залуу хамтлаг, дуучид 1-3.5 сая төгрөгийн ханштай дуулах юм байна. Зохиолын дуучдын хувьд мөн ялгаагүй 500 мянгаас 3 сая төгрөгийн хооронд үнэтэй дуулна гэсэн.

Хамтлаг, дуучид

МУГЖ Т.Ариунаа хоёр дууг 3.5 сая, гурван дууг дөрвөн саяар дуулна.

“Номин талст” хамтлаг 3-4 дууг гурван сая төгрөгөөр дуулах юм байна.

“Киви” хамтлаг хоёр дууг 2 сая, гурван дууг 2.5 сая төгрөгөөр дуулна.

“Sweetymotion” хамтлаг хоёр дууг 3 сая төгрөгөөр.

“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд ганцаараа нэг дууг нэг сая төгрөгөөр дуулах юм байна.

“Мотив” хамтлаг 1.5 сая төгрөгөөр,

“А sound” хамтлаг нэг дууг 1.5 сая төгрөгөөр,

“Гурван охин” хамтлаг гурван дууг 3.5 сая төгрөгөөр,

Дуучин Сэрчмаа гурван дууг 2 сая төгрөгөөр,

“Fire”, “Lemons” зэрэг хамтлагууд тус бүр нэг дууг 500 мянган төгрөгөөр,

Дуучин A-cool нэг дууг 500 мянган төгрөгөөр,

Дуучин Агиймаа, Эгшиглэн нар тус бүр нэг дууг 500 мянган төгрөгөөр,

Дуучин Цэлмүүн 800 мянган төгрөгөөр,

Дуучин BX нэг дууг 800 мянган төгрөгөөр,

“Sync” хамтлаг 800 мянган төгрөгөөр,

Ноён Бондгор 1 сая төгрөгөөр,

МУГЖ дуучин Алтанцэцэг нэг дууг 1 сая төгрөгөөр,

Дуучин Бичүү, Амина нар тус бүр 1-2 дууг 500 мянган төгрөгийн ханшаар тус тус дуулах юм байна.

Зохиолын дуучид

Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар 3 сая төгрөгөөр,

Г.Эрдэнэтунгалаг гурван дуу 2 сая төгрөгөөр,

Д.Намсрайноров гурван дуу 2.5 сая төгрөгөөр,

Л.Болдбаатар 1.2 сая төгрөгөөр,

Л.Чулуунбаатар 1.5 сая төгрөгөөр,

П.Идэржавхлан 1.5 сая төгрөгөөр,

“Шуранхай” хамтлагийн дуучин Номин 1сая төгрөгөөр,

А.Түмэн-Өлзий 500 мянган төгрөгөөр,

Л.Сөрөлт 1.5 сая төгрөгөөр дуулж, хөтлөх юм байна.

П.Жимсээ 500 мянган төгрөгөөр дуулах ажээ.

Бүжигчид

“Bellу dance” бүжгийн хамтлаг 800 мянган төгрөгөөр бүжиглэнэ.

Улаан сарнай, Хатан туул, Star dance зэрэг бүжгийн хамтлагуудын 1-2 бүжиг нь 800 мянгаас эхэлнэ.

Хошин урлагийнхан

“ТВ коктейль” хамтлагийнхантай үдшийн турш 5-8 сая төгрөг.

“Мөрөөдлийн театр”-ынхан таван сая төгрөгөөр шинэ жилийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулна.

Хөтлөгчид

Аливаа баяр ёслолын арга хэмжээг үзэгчдэд хүргэхэд хамгийн их гол үүрэг гүйцэтгэдэг хүн бол хөтлөгч. Хошин урлагийнхны жүжигчид таны болоод танай хамт олны цэнгүүнийг 1-2 сая төгрөгөөр хөтлөх юм байна шүү.

UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга 3 сая төгрөгийн ханштай байна.

Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо нар 1.5 сая төгрөгөөр хөтөлнө.

UBS-ийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.2 сая төгрөг,

SBN телевизийн Б.Болд, жүжигчин Чапи, түүний дүү Ө.Болор-Эрдэнэ, Эмоцийн Төөтөө, Ишчү нархошин урлагийнхны нэг оройн орлого саяас буудаггүй байх юм.

“Шинэ үе” хамтлагийн жүжигчин Баяраа, Оюунтуул нар хамтдаа 1.5 сая төгрөгөөр шинэ жилийн арга хэмжээг хөтлөх юм байна.

Өвлийн өвгөн, цасан охидын хамт:

МУГЖ олноо Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд нэг сая төгрөгөөр зочлохоор төлөвлөжээ.

Мөн хийлийн гайхамшгийг монголчуудад үзүүлж чаддаг хийлч Дээгий энэ жил үнээ өсгөөгүй юм байна. Тэрбээр 1.500.000 төгрөгөөр үйлчлэх аж.

Өнгөрсөн жилүүдийн хувьд “Харанга” хамгийн үнэтэй нь байсан бол, энэ жил “Камертон” түрэн орж ирлээ. Тэд нэг дууг 3 сая, 3-5 дууг үнээ хямдруулаад 6-10 саяар дуулах юм байна. Харин “Харанга”-ыхан дууны тоогоор бус 30 минут тутамд 8-10 сая төгрөгөөр дуулах аж. Ингэхдээ энэ сарын 25-наас өмнө гэрээ хийхгүй бол захиалга ихтэй байгааг сануулаад авсан юм.

Шинэ жилийн тухай хамгийн олон дуутай дуучин бол МУГЖ Б.Сарантуяа. Түүний ханш “Харанга”-ынхнаас дутахгүй. Б.Сарантуяа энэ сарын 15-наас өмнө харьцангуй хямдаар дуулах юм байна. Харин 15-наас хойш ханшаа 1-2 саяар нэмж хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулдаг жишигтэй аж.