Categories
мэдээ соёл-урлаг

О.Дөлгөөн Офелияд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2012 онд Уилльям Шекспирийн зохиол “Гамлет” жүжгийг шинэчлэн найруулж, тайзнаа дахин амилуулсан. Тэгвэл энэ жүжигт О.Дөлгөөн тоглохоор болжээ. Тэрээр театрт жүжигчнээр ороод удаагүй байгаа ч Жульетагийн дүрд чадварлагаар тоглосон билээ. Тэгвэл О.Дөлгөөн өөрийн цахим хуудсандаа доорх зургийг тавьжээ. Ингэхдээ “Театр хэмээх том айлд ороод оноогдсон гурав дахь дүр минь” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Энэхүү жүжгийг 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав олны хүртээл болгож, анхны Гамлетад Ардын Жүжигчин Л.Жамсранжав, Офелияд Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байсан байна. Мөн 2012 онд УДЭТ-ийн жүжигчид болох С.Болд-Эрдэнэ Гамлетэд, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар Офелиягийн дүрд тоглож байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хунт нуур” балет тоглогдоно

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 27, 28-ны 17.00 цагт тоглогдоно. Тус балет 41 дэх жилдээ 142, 143 дахь удаагаа УДБЭТ-ын тайзнаа ийн тоглох гэж байна. Хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглогдож байсан. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ.П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн Хунт нуур балетаа 1875 онд бичжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар өнөөдөр “Кармен” дуурьт дуулна

Санкт-Петербург хотын дуурийн театрын тайзнаа Ж.Бизегийн “Кармен” дуурь өнөөдөр эгшиглэх юм. Халуун цуст Кармен бүсгүйн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлэх тус бүтээлд ОХУ-ын Марийнский театрт гоцлол дуучнаар ажиллах болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуулах аж. Тэрээр Эскамильогийн дүрийг бүтээхээр болсон байна.

Тэрээр өмнө нь “Хүний шунал зогсдоггүй шиг байна. Дэлхийн алдартай олон тайзан дээр гараад нэг ари дуулчихсан бол цаашид бүр том дуурьт дуулахсан гэж хүснэ. Одоо энэ боломжууд олгогдож эхэлж байгаа. Монгол гэдэг нэрийг урлагаар ялангуяа, сонгодог урлагаар дамжуулан дэлхийн чихэнд сонсгохсон. Монгол хүний чансааг, хоолойны цар хүрээ хаана хүрэх вэ гэдгийг мэдрүүлэхсэн гэж зорьж байна” хэмээн ярьж байсан билээ.

“Марийнский” театрын уран бүтээлчид дэлхийн сонгодог бүтээлүүдээс дээжлэн хүргэж байгаа бөгөөд удахгүй Монголын үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чөлөөт хос” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

УДЭТ-ын уран
бүтээлчид удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
өдрийг угтан Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг энэ
сарын 27, 28-нд үзэгчиддээ өргөн барина.

Эл бүтээлийг
“Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Ч.Найдандорж найруулан
өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болгосон нь үзэгчдийг байлдан дагуулсан
юм.

Жүжгийн гол
дүрд СТА Ц.Баясгалан, Мамбреттод Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар
тогложээ. Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДЭТ-ын
билетийн кассаар худалдаалж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр болох үзвэрүүд

17 цагт

Дуурь бүжгийн эрдмийн театр Ж.верди ” риголетто дуурь

11 цагт

Юби паласт Алтангэрлийн даллага. Билетийг юби паласын кассаар худалдаалж байгаа.

19 цагаас

Улаанбаатар чуулга Монгол Улсын урлагийн
гавъяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулганы бүтээл “Ай нан аа” түүхэн
дуулалт жүжиг тоглогдоно.

19 цагаас

СТӨ соёлын төв өргөөнд Икс түц хошин шог ” шилдэгийн шилдэг тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Эмоци” продакшин Солонгост тоглоно

Хошин урлагийн “Эмоци” продакшин, Олон
улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Солонгос
улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр
болжээ.

Гуравдугаар сарын 11-ндЧонжу хотод

Гуравдугаар сарын 12-нд Сөүл хотод

Гуравдугаар сарын 18-нд Гуанжу хотод

Гуравдугаар сарын 19-нд Бусан хотод

Гуравдугаар сарын 20-нд Гинпо хотод тус тус тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нацагдорж 65” тоглолт болно

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч
Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ойд зориулан Улсын Филармонийн
симфони найрал хөгжимчид “Нацагдорж 65” дан хөгжмийн болон дууны уран
бүтээлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Улсын Филармонийн “Монгол уран бүтээл”
төслийн хүрээнд тоглогдох эл концертод Удирдаач Д.Нямдаш /МУСТА/,
Б.Батбаатар, морин хуурч Н.Ашид, хөтлөгч Ч.Буянхишиг /МУСГЗ/, гоцлол
дуучид оролцох юм.

Тоглолтод СИМФОНИ №3, “Өргөөний баяр
наадам” симфони удиртгал, “Үүлэн заяа” дуурийн “Хоролдой ноёны ари”,
“Үүлэн заяа” дуурийн “Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюитээс,
“Тэмээчдийн уралдаан”, “НУТГИЙН ЧУЛУУ”, “Гүюг хаан” балет сюит зэрэг
бүтээл тоглогдох нь ээ.

Тус тоглолт хоёрдугаар сарын 26-ны 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар “Кармен” дуурьт тоглоно

ОХУ-ын Марийнский театрын гоцлооч, МУГЖ Г.Ариунбаатар алдарт Ж.Бизегийн “Кармен” дуурьт Эскамилогийн дүрийг бүтээхээр болжээ. Тус дуурь энэ сарын 20-нд Санктпетрбург хотын дуурийн театрт тоглогдох юм байна.

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучнаас ОХУ-ын Марийнский театрын гоцлооч дуучин болсон Г.Ариунбаатар нь Чайковскийн нэрэмжит XV удаагийн олон улсын хөгжмийн наадмын тэргүүн шагналт, гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол кинонууд Данийн дэлгэцнээ гарлаа

Данийн Копенгаген хотод энэ сарын 9-16-нд Монгол уран бүтээл танилцуулах өдөр зохион байгуулсан байна. Данийн кино хүрээлэн Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан өдөрлөгийн хүрээнд гавьяат жүжигчин Д.Чимэд-Осорын найруулсан “Зэрэг нэмэхийн өмнө”, С.Бямбын “Хүсэл шунал”, Пусаны кино наадмаас “Шинэ давалгаа” шагнал авсан “Алсын удирдлага”, Ч.Хоролдоржийн “Шарга даага”, Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” богино хэмжээний кино, М.Ивээлийн “Цэн тогоруу” зэрэг кинонууд Данийн үзэгчдэд хүрсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Японы NHK телевиз ARIUNAA SURI-ийг сонгожээ

Японы олон улсад цор ганц Англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч “NHK WORLD” телевиз Ази тивийн олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол улсыг төлөөлж ARIUNAA SURIбрэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ.

Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд хүрэх бөгөөд Монгол улсаа, цаашилбал өв уламжлал, урлаг соёл, хувцас загварыг дэлхий дахинд ахин нэг удаа сурталчлан таниулах болсондоо тус брэндийнхэн баяртай байна.

‪‎NHKWorld телевиз 2016 онд ARIUNAA SURIЯпонд болон Монголд зохион байгуулах үйл ажиллагаануудын үеэр ирж нэвтрүүлгийн зураг авалт хийхээр бэлтгэл ажил явагдаж эхэлсэн байна.