Categories
мэдээ соёл-урлаг

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Говь тал” чуулбар тоглолтоо хийнэ

Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Говь тал” чуулбар тоглолтоо энэ сарын 28-нд толилуулах гэж байна. Тэрбээр “Дорнодын цэнхэр аялгуу”, “Оюу эрдэнийн говь” цомгуудаасаа түүвэрлэн энэхүү тоглолтоо хийх юм.

“Чихнээ яруу эгшиглэх энэхүү чуулбарыг сонсоход үзэсгэлэн төгөлдөр, тэнүүн говиор аялахын сацуу тэнд өрнөж буй эрин зууны бүтээн байгуулалтын анир мэдрэх буй за” хэмээн тоглолтынхоо талаар өгүүлжээ.

“Говь тал” чуулбарт гавьяат Г.Ариунбаатар, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, морин хуурч Р.Амарбаяр, Х.Батзаяа нарын уран бүтээлчид оролцох ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза” 2016 наадмын шалгаруулалт эхэллээ

Тайзны урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ жил 13 дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ наадам жил бүр хүрээгээ тэлж, аймаг орон нутгийн театрын бүтээлүүдийг сорихоос гадна олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон юм.

“Гэгээн муза” наадам хоёр жилийн өмнөөс хүүхдийн жүжгийн төрлөөр шалгаруулалтаа нэмсэн. Ингэснээр орон нутгийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид идэвхтэй оролцож, бүтээлүүдийнхээ чансааг сайжруулсаар байгаа. Тэгвэл энэ жилийн “Гэгээн муза” наадмын зохион байгуулагчид Орхон аймгийн хүүхэд залуучуудын театраас шалгаруулалтаа эхэлж байна.

Одоогоос 16 жилийн өмнө драмын жүжигчдийн сурч боловсрох, мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох зорилготой “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” байгуулагдаж байсан. Энэ төв байгуулагдаснаар оны шилдэг жүжигчдийг шалгаруулах, алдаршуулах “Гэгээн муза” наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Categories
мэдээ соёл-урлаг

Д. Отгонбаяр: “Хурд” хамтлаг нэг өдөр хоёр тоглолт хийнэ

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын найманд тоглолтоо хийх гэж байна. Энэ удаагийн тоглолт нь нэг өдөр хоёр удаа тоглохоороо онцлогтой гэнэ. Тодруулбал энэ сарын найманд 15:00 цагаас “Аса” циркт “Инээмсэглэ бүсгүйчүүд”, үдшийн 20:00 цагаас ”Ханиа дуулъя” тоглолт “Castle club”-т тус тус тоглогдох аж. Тус хамтлагын цоо шинэ “Нарлаг диваажин” цомог тоглолтын үеээр худалдаанд гарах юм байна.

“Хурд” хамтлагын гитарчин, ая зохиогч Д. Отгонбаяртай ярилцлаа.

-Энэ өдрийн мэндийг хүргэе. “Хурд” хамтлагын тоглолтыг хүсэн хүлээж байсан их олон хүмүүс байлаа?

-Манай хамтлагт тоглолт хийгээч гэсэн маш олон санал ирдэг. Бид аль болох зав цагаа тохируулаад жилдээ ганц удаа ч болтугай үзэгчидтэйгээ уулзахыг хүсдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон тоглолтоо хийж байна. Энэ жилийн тоглолтын маань бэлтгэл ажил дуусаж, сонсогчидтойгоо уулзахад бэлэн болоод байна.

-Тоглолтод ямар ямар уран бүтээлүүд дуулагдах бол?

-Бидний үе үеийн шилдэг дуунууд болон шинэ цомогт багтсан дуунуудаас дууоагдах болно.

-Хамтлаг шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Шинэ цомгийн талаар мэдэлэл өгөхгүй юу?

-“Хурд” хамтлаг дөнгөж өчигдөр шинэ цомгоо хүлээж авлаа. Шилдгийн шилдэг хорь гаруй бүтээлээс сонгогдсон нийт 18 дуутай “Нарлаг диваажин” цомог маань сонсогчдод хүрэхэд бэлэн боллоо. Өмнөх цомгууд шиг Монгол түмэнд минь хүрч, дуулах дуртай дуунуудынх нь тоог нэмэх байх гэж найдаж байна.

-Цомог хэзээнээс худалдаанд гарах вэ?

-Манай хамтлагийн цомог зөвхөн бидний тоглолтод худалдаалагдагаараа бусдаас онцлогтой. Энэ сарын 8-нд тоглолтод хүрэлцэн ирсэнээр цомгийг худалдан авах боломжтой. Ямар нэг CD shop, дэлгүүрүүдээр зарагдахгүй.

-Энэ удаагийн тоглолтод урилгаар ямар хамтлаг дуучид ирж ая дуугаа хүргэх бол?

-Урилгаар “Аадар” хамтлаг болон дуучин Т. Солонго нар хүрэлцэн ирнэ.

-Яагаад нэг өдөр хоёр удаа тоглолт хийх болов?

-Бид үзэгчдийнхээ байр суурьнаас хандаж үзсэн л дээ. Эрчүүд маань ээж, хань хоёроо зэрэг баярлуулах гэж хэцүү шүү дээ. Тийм болохоор өдөр нь ээжийгээ баярлуулчихаад орой нь хайрт ханиа баярлуулах боломжийг олгож байгаа юм. Оройны тоглолт маань ерөнхийдөө party маягын болно гэж ойлгож болно.

-“Хурд” хамтлагын ихэнх сонсогчид эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл тоглолтод хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ ямар гэнэтийн бэлэг барих гэж байна?

-Тийм. Ерөнхийдөө зууны далан хувь нь эмэгтэйчүүд байдаг шүү. Бидний хувьд энэхүү тоглолт маань өөрөө гэнэтийн бэлэг юм болов уу? Мөн манай хамтлагтай удаан хугацаанд хамтран ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгч байгууллага бий. “Халгай” брендийн хамт олон тоглолтод хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүддээ гарын бэлэг өгөх юм билээ.

-Сүүийн үед юу хийж, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Уран бүтээлийн хувьд шинэхэн цомог дээрээ ажилласан. “Хурд” хамтлаг өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод байдаг байсан. Харин одоо Солонгос, Өвөрмонгол гэх мэт олон орнуудаар явж тоглолтоо хийж байна. Тийм учраас цаг зав тун тааруу байгааг сонсогчид минь ойлгоорой.

-Тоглолтын тасалбар хэзээнээс худлдаанд гарах вэ, хаанаас худалдан авах боломжтой вэ?

-15:00 цагын тасалбарыг “Аса” циркийн билетийн кассаар. Харин “Castle club”-д болох партины тасалбарыг тухайн өдрөө энэ клубээс ирж авах боломжтой. Мөн 99117476 дугаарт холбогдон гэртээ хүргүүлэн авч болно.

Э.Ариунзул

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Playing love” тоглолт болно

Монголын Урлагийн Зөвлөл, Улсын Филармонийн Морин хуурын чуулга
хамтран дэлхийн болон үндэсний хөгжмийг олон нийтэд сурталчлах зорилгоор
“Playing love” тоглолтыг дөрөв дэх жилдээ шинэчлэн найруулж толилуулах
гэж байна.

Энэ удаагийн тоглолтоор дэлхийн киноны хөгжмөөс гадна Монгол хүний
түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн, сэтгэлд
хоногшсон Монгол киноны сонгомол баян урын сангаас дээжлэн хүргэх аж.

“Playing Love” киноны хөгжмийн тоглолт энэ сарын 4, 5-ний өдөр 19.00 цагт Corporate Hotel & Convention Center-т болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Моно жүжгийн уралдаан болно

Монголын моно жүжгийн төвийн уран бүтээлчид “Ялагчийн цуваа-Улаанбаатар 2016” нэртэй олон улсын хоёр дахь фестивалийг зохион байгуулах гэж байна. Уралдааны бүртгэл өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн бөгөөд шалгаруулалт нь ирэх зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1 хүртэл үргэлжлэх гэнэ. Тэдгээрээс шалгарсан нэг бүтээлийг олон улсын моно жүжгийн фестиваль үзэх буюу шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Улаанбаатар хотноо болох “Ялагчийн цуваа-2016” олон улсын фестивальд тоглуулах аж.

Дэлхий дахинаа драмын урлаг хуучны сонгодог байдлаасаа нэлээд хэлбийж олон улсын театрын уран бүтээлч зардал багатай, хүн цөөнтэй, богино хэмжээний мюзикл, камерын болон моно жүжгийн төрлөөр уран бүтээл хийх болсон. Манай улсад ч “Гэгээн муза” наадамд моно жүжгийн төрлийг оруулснаар олон улсын шинж чанартай болов.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын циркчид “Алтан цом”-ын эзэн боллоо

Испани улсад болсон Олон улсын циркчдын фестивалиас монголын циркчид Алтан цомын эзнээр шалгарчээ. Хоёрдугаар сарын 25-29-нд зохиогдсон энэхүү циркийн фестивальд Европын 14 орны 80 циркийн жүжигчид өмнө нь хэзээ ч дэлгэгдэж байгаагүй шилдэг 22 үзүүлбэрийг толилууланөрсөлдсөн юм. “International Circus Festival Figueres 2016”-д улсаа төлөөлөн Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуундарь ахлагчтай шидэх банз, дудартай акробатын 13 жүжигчин, уран нугаралтын 4 жүжигчин оролцсон байна.

Монгол циркийн Т.Номуундарь ахлагчтай жүжигчдийн шидэх банзны үзүүлбэрийн дараа олон улсын тэмцээний шүүгчид суудлаасаа босч халуун алга ташилтаар баяр хүргэсэн юм.

Үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан энэхүү үзүүлбэр энэ жилийн фестивалийн шилдэг үзүүлбэрээр шалгарч, түүнчлэн Монгол циркийн уран нугаралтын залуу жүжигчид шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Тэд энэхүү фестивалтийн тайзнаа алдарт “Хунт нуур” балетын гол дүрд тоглон нугарсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлаг хэвлэлийн хурал зарлалаа

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолт зохион байгуулахаар тов зарлаад буй. Үүнтэй холбогдуулан энэ сарын 4-ний өдрийн 12.00 цагт “Сastle” клубд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Тус хурлаар энэ сарын 8-ны өдөр болох хоёр тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд “Нарлаг диваажин” шинэ цомгийн танилцуулгаа мөн хүргэх юм байна.

Гуравдугаар сарын 8-ны 15.00 цагт “Ub palace”-ийн концертын танхимд “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт болно. Харин тус өдрийн 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолт “Castle” клубт болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Ариунаа Сүри Парисын загварын долоо хоногт оролцоно

Парис хотноо болох загварын долоо хоног гуравдугаар сарын эхээр болох
гэж байна. Загварын хот гэгддэг Парис хотод болох тус шоунд шилдэгүүдтэй
хамт Монголын дизайнер Ариунаа Сүри оролцохоор явжээ. Монголын
загварын үнэмлэмжийг тогтоодог Ариунаа Сүригийн монгол ахуй, монгол
соёлыг шингээсэн өвөрмөц, гайхалтай бүтээлүүдээ тус загварын тайзнаа
сонирхуулах юм байна.

Бид өмнө нь Японы олон улсад цор ганц Англи хэл
дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч NHK WORLD телевиз Ази тивийн
олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд
Монгол Улсаас ARIUNAA SURI брэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр
болсон таатай мэдээллийг хүргэж байсан. Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150
орны 210 гаруй сая айл өрхөд Монгол Улсыг цаашлаад өв уламжлал, урлаг
соёл, хувцас загварыг “Ariunaa Suri” брэнд дэлхий дахинд ахин нэг удаа
сурталчлан таниулах юм. NHK World телевиз ирэх дөрөвдүгээр сард зураг
авалтаа хийхээр төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Атганд үлдсэн эрдэнэ” киног Холливуудын стандартаар бүтээжээ

“Атганд үлдсэн эрдэнэ”  киног Холливуудын стандартаар бүтээжээ“Хувьсал” продакшны дөрөв дэх дэлгэцийн уран бүтээл
болох “Атганд үлдсэн эрэдэнэ” кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киноны
уран бүтээлчид өнөөдөр шинэхэн уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд
мэдээлэл өглөө. Киноны уран бүтээлчид АНУ-ын Холливуудын “E” фильмтэй
хамтран бүтээж, дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын
стандартаар хийсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн киног бүтээхэд бүтэн нэг
жилийн зарцуулсан бөгөөд эвлүүлэг, дуу шуумын ажлыг дөрвөн сарын
хугацаанд АНУ-д хийжээ.

Орчин үеийн бүх дэвшилтэт техникийг ашиглан бүтээсэн уг уран бүтээл нь
олон улсын кино театруудаар гарах стандартуудыг хангасан тул киног
дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа аж. Мөн уг кинонд ажилласан
гадны уран бүтээлчид Монголын уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлч
сэтгэлгээг сайшаасан бөгөөд гадаад зах зээлд гарах бүрэн боломжтой
хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.

Түүнчлэн зураг авалтыг Монгол орны үзэсгэлэнт байгальд хийсэн бөгөөд
нийт 7000 км аялж зураг авалтыг Говь-Алтай, Сүхбаатар, Төв аймгийн нутаг
дэвсгэрт хийжээ.

Киноны ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол, гол дүрд
АЖ Д.Цэрэндагва, МУСТА А.Ганчимэг, жүжигчин Б.Шинэбаяр нар тогложээ.
Кино ирэх сарын 5-ны өдөр “Хүннү молл” кино театрт 16:00 цагт нээлтээ
хийх бөгөөд нээлтийн билетийг маргаашаас тус кино театрын билетийн
кассаар худалдах юм байна.

Киноны үйл явдлын хувьд Монголын жирийн нэг айлын ахуйг харуулна хэмээн ерөнхий найруулагч У.Урамчимэг хэллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гүнгэрийн гүнж” дуурийг тоглоно

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой энэ онд тохиож байна. Ойд зориулан Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид “Нацагдорж 65” дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтыг энэ сарын 26-нд зохион байгуулсан.

Энэ удаад Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дуурийг тоглох нь ээ. УДБЭТ-ын уран бүтээлчид гуравдугаар сарын үзвэрээ эл шинэ дууриар эхлэх аж.

Тус дуурийг гуравдугаар сарын 6,7-ны өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.