Categories
мэдээ нийгэм соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Outlaw” хамтлагийн VIP тоглолтын хос тасалбар 247 мянган төгрөгөөр худалдаалагдана DDN.mn

“Outlaw” хамтлаг тайзнаа эргэн ирлээ. Тус хамтлагийнхан “Надаас бүү холдооч” VIP тоглолтоо валентины баяраар хийхээр болжээ.

Тоглолт Z’Terra terrace restauran-д болох бөгөөд 200 хүнд л тасалбараа борлуулах ажээ. Тасалбарын үнэ 25 Хосын тасалбар нь

Тус хамтлагийг “Андын дурсгалд”, “Мөсөн хайр”, “Зүрхэн тэнгэрийн наран”, “Дэлхий хүртэл таниар минь бахархдаг” зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь та бүхэн мэдэх биз ээ.

Categories
соёл-урлаг

ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БУЦААН ОЛГОЛТОО АВААРАЙ DNN.MN

Монгол Улсын Үндсэн хуульд заасан албан татвар төлөх үүргээ биелүүлсэн татвар төлөгч та эрхээ эдэлж, буцаан олголтоо аваарай.

ААНОАТ-ын 22.1, 22.5-р зүйлд заасан хөнгөлөлтийг эдлэх, 28.4-д заасан илүү төлсөн татвараа буцаан авахдаа:

1) Тайлангаа хугацаандаа ирүүлсэн байх
2) Ногдуулсан албан татвараа 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлсөн байх
3) Хуулийн 22.1 болон 22.5.1-д заасан хөнгөлөлт эдлэх бол хуульд зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг байх

Хэрхэн буцаан авах вэ ?

1) ААНОАТ-ын тайлангийн ХМ-02 (“Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол”-ын хавсралт мэдээг заавал бөглөсөн байх
2) Буцаан олголт авах хүсэлтээ татварын албанд цахимаар заавал илгээсэн байх

Categories
соёл-урлаг

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО DNN.MN

Дэлхийн эдийн засгийн 2023 оны чуулга уулзалт Швейцарын Давос хотноо “Хуваагдсан дэлхий ертөнц дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор амжилттай боллоо.

Энэ жилийн чуулга уулзалтад цар тахлын дараах дэлхийн бизнесийн салбарын олон төлөөлөл оролцсон бөгөөд энэ нь “бизнес”, “маркетинг” гэсэн нэр томъёоны утгыг жинхэнэ утгаар өөрчиллөө. Чуулга уулзалтаар эдийн засгийн хямралаас гадна, Орос-Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахинд тулгамдаж буй бусад асуудлыг хэлэлцлээ.

Дэлхийн эдийн засаг

Эдийн засгийн тал дээр бизнесийн салбарын манлайлагчид цаашдын хэтийн төлөвийн талаар эерэг таамаг дэвшүүлснээр өөдрөг дүр зураг харагдаж байв.

АНУ, Европ ч мөн одоогоор эдийн засгийн уналтад орох эрсдэлээс хол байгаа бололтой. Үүний сацуу дэлхийн ихэнх улс орны эдийн засаг “COVID-19”-өөс үүдэлтэй нөхцөл байдлаас гарч байгаа нь сайны шинж тэмдэг юм.

Хятад улс “COVID-19”-тэй тэмцэхийн тулд хэрэгжүүлж байсан хязгаарлалтуудаа цуцалж хилээ нээсэн нь хэтийн төлөв байдлыг эергээр төсөөлөхөд мөн нөлөөлөв.

Гэсэн ч томоохон эдийн засагтай орнуудын Төв банкууд санаа зовоосон асуудлууд байсаар байгааг анхааруулж, инфляцыг хяналтдаа авахын тулд бодлогын хүүгээ өндөр байлгахаа мэдэгдсэн байна.

Украины тухайд

Украины тал цэргийн нэмэлт тусламж, сэргээн босголтын ажилд санхүүгийн тусламж шаардлагатай байгааг дахин мэдэгдэж, сэргээн босгох үйлст зориулсан амлалтуудыг дайн дууссаны дараа биш, харин одоо өгч эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн Одил Франсуа Рено-Бассогийн хувьд, “Одоо бид хэдий чинээ хүчин чармайлт гаргана, төдий чинээгээр сэргээн босголтын ажил хөнгөвчлөгдөнө” гэж хэлснийг “Reuters” агентлаг эш татан мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч чуулга уулзалтад цахимаар үг хэлж, тус улсын тэргүүн хатагтай Давост биечлэн очжээ.

Уур амьсгалын өөрчлөлт

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдвүүдийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт байлаа. Ногоон эрчим хүчийг ашиглах, энэ чиглэлд оновчтой хөрөнгө оруулалт хийх нь нэн шаардлагатай байгааг уулзалтад оролцогч бүх тал хүлээн зөвшөөрчээ.

Бизнесийн салбарын манлайлагчид мөн чинээлэг улс орнууд болон корпорацууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү их хөрөнгө мөнгө зориулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлснээр, хорт хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд биологийн олон янз байдлыг сэргээхэд жил бүр шаардлагатай 3 их наяд долларын санхүүжилтийг бий болгоход туслах зорилготой санаачилгыг эхлүүлжээ.

Чуулга уулзалтын үеэр Грета Тунберг тэргүүтэй байгаль хамгаалагч идэвхтнүүд “Бидэнд Б гараг гэж байхгүй”, “Олборлодог түлшнээс татгалзах ёстой” гэсэн уриа лоозонгуудыг барин эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна.

Categories
соёл-урлаг

НИЙТ 68 КОМПАНИЙН ХУВЬЦАА АРИЛЖААЛЛАА DNN.MN

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 2,823,184,663 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 68 компанийн 9,383,253 ширхэг хувьцааг 2,043,948,151 төгрөгөөр арилжааллаа.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:

 
Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн
1 MSE МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 4,458,328 730,818,138
2 APU АПУ 160,634 239,713,774
3 GLMT ГОЛОМТ БАНК 134,356 154,940,867
4 TTL ТАВАН ТОЛГОЙ 13,080 134,203,105
5 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 31,215 124,187,559
6 BOGD БОГД БАНК 56,969 102,646,469
7 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК 119,840 100,695,630
8 MFC МОНОС ХҮНС 821,386 96,213,233
9 MBF МОН БИЙФ 1,256,708 55,115,267
10 GOV ГОВЬ 210,747 52,732,225

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 
Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 GLMT Голомт Капитал ХХК 3,968,350 870,993,757
2 MIBG Мандал Капитал Маркетс ҮЦК 819,821 622,495,910
3 BDSC БиДиСек ХК 1,611,790 587,532,311
4 MNET Ард Секюритиз ХХК 1,667,305 475,948,428
5 TTOL Апекс Капитал ҮЦК 1,915,269 435,992,077
6 ARD Өлзий Энд КО Капитал ХХК 2,070,870 405,738,943
7 ZGB Таван Богд Капитал ХХК 2,336,992 302,141,698
8 TDB Ти Ди Би Секьюритис ХХК 1,268,432 262,345,019
9 BUMB Бумбат-Алтай ХХК 669,056 129,216,326
10 GDSC Гүүдсек ХХК 466,577 88,413,774

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

 
Үнэт цаасны нэр Арилжсан ширхэг Үнийн дүн Дээд Доод
1 ICBN-BD-17/08/23-C0016-13 1994 198,241,990 99,730 95,000
2 LNBD-BD-02/07/23-C0014-14 195 18,755,080 96,400 95,040
НИЙТ 2,189 216,997,070

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,189 ширхэг үнэт цаасыг 216,997,070 төгрөгөөр арилжаалав.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

 
Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MFG Мандал Ирээдүйн Өсөлт 283,093 278,847,252
2 XOC Үндэсний Хувьчлалын Сан 108,329 11,730,571
НИЙТ 391,422 290,577,823

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 391,422 ширхэг нэгж эрхийг 290,577,823 төгрөгөөр арилжаалав.

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

 
Үнэт цаасны симбол Арилжсан ширхэг Үнийн дүн Дээд Доод
1 BGF-BD-19/12/24-C0037-17.5 728 72,800,000 100,000 100,000
2 MONI-BD-04/03/24-C0026-14.5 1994 198,861,620 99,730 99,730
НИЙТ 2,722 271,661,620

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,722 ширхэг үнэт цаасыг 271,661,620 төгрөгөөр арилжаалав.

5. БАГЦЫН АРИЛЖАА:

 
Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжсан ширхэг Үнийн дүн
1 2023.01.18 MFG Мандал Ирээдүйн Өсөлт 1,000 250,000 250,000,000
ДҮН 250,000 250,000,000

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжаалав.

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 6,888,598,768,131 төгрөг болсон бол ТОП-20 индекс 38,035.66 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.02 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
соёл-урлаг

ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ 582.32 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧЭЭ DNN.MN

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2022 оны 12 дугаар сард 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларчээ.

Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн сард 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.28, өмнөх сарынхаас 17.14 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны 12 дугаар сард 52.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.54 төгрөгөөр чангарсан байна.

Categories
соёл-урлаг

ОН ГАРСНААС ХОЙШ 175 ӨРХӨД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ DNN.MN

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна.

Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг 2 нэгжээр буулгаж, 6 хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн 6 хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.

Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63.171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг.

Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм.

Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг циклтэй.

Эдийн засагчид энэ оноос эхлэн ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо өмнөх оноос илүү нэмэгдэж, орон сууцны борлуулалт сайжирна гэж дүгнэж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн нь худалдан авах чадварыг бууруулаад байгаа юм.

Categories
соёл-урлаг

ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 87.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЖЭЭ DNN.MN

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,087.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 732.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 800.1 тэрбум төгрөгийн, 70.6% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Categories
соёл-урлаг

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 23.6 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ DNN.MN

Төгрөгийн хадгаламж 2022 оны 12 дугаар сарын эцэст 12.6 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх сарынхаас 304.1 (2.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (16.2 хувь) их наяд төгрөгөөр багассан байна. Төгрөгийн хадгаламжийн 11.3 (90 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.

Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 196.4 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 936.9 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
соёл-урлаг

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ, ДҮГНЭЛТ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ Б.СОЛОНГО АХАЛНА DNN.MN

”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршилга судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ахалж, гишүүдээр Авилгатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Тагнуулын ерөнхий газрын Дэд дарга С.Хүрэлчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажиллана.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг энтертаймент-ертөнц

​“Тал нутгийн мөсөн шоу” тоглолт энэ сарын 27-28-нд болно DNN.mn

“Тал нутгийн мөсөн шоу” буюу “Grass land on Ice 2023″ уран гулгалтын анхны шоу тоглолтыг энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Шоунд МУ-ын уран гулгалтын тамирчин Гансүхийн Марал-Эрдэнэ, Япон улсын Хонго Рика Ростелеком Гранпри тэмцээн, Финляндия Трофи тэмцээний аварга, дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай мэргэжлийн уран гулгалтын тамирчин, УрамацуЧисато ОУ-ын Тэшүүрийн ХолбооныГранпри цуврал тэмцээнийн 5-р байрны тамирчин, Каракава Цунэхито, Хонда Хироки зэрэг японы мэргэжлийн уран гулгалтын тамирчид,АзүмаКанхоМУСТА, Алтан гадаст одонт Япон улсын Азүма урсгалын бүжигчин, Азүма Канъя, Хаяанаги Масакацү үндэсний өв тээгч бүжигчид оролцож, мөсөн дээр уран гулгалтын спорт урлагийг хослуулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулах юм.

Тайлбар байхгүй.

Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Grass land on Ice” ашгийн бус тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Төрийн банк, ивээн тэтгэгчээр Монгол Улсын Соёлын Яам, БТСУ Хороо,Поларис Их дэлгүүр,IBIS STYLES Ulaanbaatar Hotel оролцож байна.

Тайлбар байхгүй.

Шоу тоглолт 1-р сарын 27-ны 19:30 цаг, 28-ны 15:00, 19:00 цагаас “Степпе Арена” мөсөн ордонд болно. Мөсөн ордны тасалбар түгээгүүр, Ticket.mn сайтаар тасалбарыг 25-55 мянган төгрөгөөр борлуулж байна.

Тайлбар байхгүй.

Уран гулгалтын спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдэнд зориулсан спорт-урлагийн үзүүлбэрийн хүртээмжийг сайжруулах, уран гулгалтыг нийтийн хүртээл болгон таниулах, олимпизмыг сурталчлахаар Японы Тэшүүрийн Холбоотой хамтран зохион байгуулж байна. Мөн Японы ЭСЯ дэмжин ажиллаж байна. Шоу тоглолтын найруулагчаар УДЭТ, Орфей театрын ерөнхий найруулагч М.Батболд, ДБЭТ-ын Ерөнхий зураач МУУГЗ Г.Ганбаатар, ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, “Буган” хамтлаг, Никитон хамтлагийн дуучин МУУГЗ Б.Батчулуун, дуучин МУГЖ Д. Оюунтүлхүүр, монгол бүжигчин МУСТА М. Мөнгөнцэцэг багш, Доктор (Ph.D), Б.Маралжингоо оролцох аж.

Тасалбар авах линк :

https://www.ticket.mn/event/1467/

https://ticket.steppearena.mn/events/63c7e4684d20d8450fce1d9d

Тайлбар байхгүй.