Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Цэргийн бодол” тоглолт болно

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг зохион байгуулсан билээ. Харин Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” тоглолтоо толилуулахаар болсон байна. Тус тоглолт өнөөдөр 20.00 цагаас “Castle” клубт болно. Тасалбарын үнэ 30-50 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Мөн энэ өдөр Улаанбаатар хотод болох зарим үзвэр үйлчилгээний хуваарийг танилцуулж байна.

-Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжимчид “Сэтгэлд хоногшсон дуунууд” концертыг тоглохоор болжээ. Тоглолтод Баян монгол чуулгаас төрөн гарсан үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан “Цэнгэлтэй үдэш”, “Зулзаган цагаан хус”, “Навчин дээрхи шүүдэр”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Аяны шувууд”, ”Энэ хүүхнүүд үү” зэрэг хуучны дууг толилуулах аж. Мөн Улсын филармонийн дуучин С.Баттулга, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Б.Солонго, Л.Насанбуян, С.Нямбаяр, П.Өнөржаргал, Б.Наранбаатар нар оролцох юм байна. Уг тоглолт өнөөдөр 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.


-МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын “Илгээлтийн эзэд” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Хаврын найраг” тоглолт энэ сарын 14,16-ны өдрүүдэд “Монгол бөхийн өргөө”-нд болсон. Харин Монгол цэргийн өдрийг тохиолдуулан тус тоглолтыг дахин сонирхуулахаар болсон байна. Тоглолт маргааш буюу бямба гаригт 19.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно.


-Хошин урлагийн “Шинэ үе” продакшн хоёрдугаар сарын 27-нөөс өдөр бүр “Сенсацитай хосууд” хошин шоу тоглолтыг толилуулж байна. Тус тоглолт “Соёлын төв өргөө”-нд 19.00 цагтаас болно.


-Дуучин Т.Солонгийн “Хотын болзоо” бие даасан тоглолтоо энэ өдөр үзэгчдэд хүргэнэ. Тоглолтод дуучин Т.Солонго өөрийн бие даасан уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна түүнтэй хамтран дуулсан хамтлаг дуучид урилгаар оролцох аж. Тухайлбал, МУГЖ дуучин Б.Дашдондог, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Ж.Буянаа болон Э.Энхзол нар хамтран дуулах аж. Тоглолт өнөөдөр 20.00 цагтаас “Salm” пабд болно.


-Увертюра” хамтлагийн “Надад үлдсэн найз” мюзикл тоглолтыг эр цэргийн баярт зориулан тайзнаа дахин тавихаар болжээ.Тоглолтын зохиолчоор “Милл” кино компанийн зохиолч Д.Мөнхбат, Ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан ажиллах бол дүрүүдэд “Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар тоглох аж. Уг мюзикл нь өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагаас болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Сэтгэлд хоногшсон дуунуудыг эгшиглүүлнэ

Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн хамт олон “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Сэтгэлд хоногшсон дуунууд” баярын тоглолтоо маргааш өөрийн тайзнаа зохион байгуулах гэж байна.

Тоглолтод “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, удирдаач С.Саруул-Од, гоцлол дуучин С.Баттулга, Н.Наранбаатар, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Т.Отгонбаяр нар оролцоно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нарны домог” бүжгэн жүжгийг тоглоно

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид Монголын анхны ардын бүжгэн жүжиг болох “Нарны домог”-ыг тоглох гэж байна. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт АЖ, Д.Лувсаншаравын 90 жил, Төрийн соёрхолт УГЗ С.Сүхбаатарын урлагт зүтгэсэн 45 жилийн ойд зориулан энэхүү хүндэтгэлийн тоглолтыг толилуулахаар болжээ.

Бүжгэн жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийг Д.Лувсаншарав, дэглэлтийг С.Сүхбаатар найруулсан байдаг. Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү бүжгэн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж дайснаа даран, дархан цолоо мандуулсан баатарлаг хөвгүүдийн түүхийг өгүүлдэг. Баатруудын гавьяагаар ард олон, амар жимэр аз жаргалтай амьдарч буйг бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулжээ.

28 дахь жилдээ тоглох гэж буй эл бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ын Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид, Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид оролцоно. Бүжгэн жүжгийг энэ сарын 22-нд 19.00 цагт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

”Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан Ази-Европын Сангийн дэмжлэгтэйгээр соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд анх удаа зохион байгуулахаар болжээ.

Наадмын хүрээнд “Уламжлал ба шинэчлэл” сэдэвтэй Ази-Европын шилдэг дөрвөн уран бүтээлчийг танилцуулсан үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Т.Солонго эрчүүддээ зориулан “Хотын болзоо” тоглолтоо хийнэ

Дуучин Т.Солонго Цэрэг эрсийн баярт зориулан “Хотын болзоо” бие даасан тоглолтоо энэ сарын 18-ны өдөр хийх гэж байна.

Тоглолтонд дуучин Т.Солонго өөрийн бие даасан уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна түүнтэй хамтран дуулсан хамтлаг дуучид урилгаар оролцох аж. Тухайлбал, МУГЖ дуучин Б.Дашдондог, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Ж.Буянаа болон Э.Энхзол нар хамтран дуулах нь.

Тоглолт Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах “Salm Pub and Bar”-д 20.00 цагт эхэлнэ. Хүрэлцэн ирсэн үзэчгдээ уух зүйлээр дайлахаас гадна азтан шалгаруулж ивээн тэтгэгчийн гарын бэлгийг гардуулна. Мөн цэргийн баярыг тохиолдуулан эрчүүдэд зориулсан сюрпризтэй юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Үйзэнмаа “Most promising talent award” шагнал хүртжээ

Энэ сарын 4-нөөс 13-ны хооронд Осакад Азийн кино наадам амжилттай болж өндөрлөв. Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртсэн байна. Германы Баварийн кино наадмын “Шилдэг залуу найруулагч”-аар тодорсон тэрбээр шинэ киноны төсөл бичиж эхэлжээ. Б.Үйзэнмаа 1984 оноос Германд амьдарч, Мюнхений кино телевизийн дээд сургууль төгсчээ. 2007-2011 онд дээрх уран бүтээлээс гадна гурван кино хийсэн байна. Б.Үйзэнмаа нь урлагийн гэр бүлээс гаралтай нэгэн бөгөөд аав Борхүү нь зураач, ах нь мөн найруулагч аж. Түүний “Над руу ингэж битгий хар” кино “Кино шүүмжлэгчдийн олон улсын холбоо”-ны шагнал, Испанийн REC наадмаас шагнал хүртэж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголд гадны 15 орны циркчид тоглоно

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран “Дэлхийн цирк Монголд 2016 ” олон улсын циркчдын тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тоглолтын онцлог нь олон улсын циркчдийн тэмцээнээс эхний гурван байранд шалгарсан циркчид оролцохоороо онцлогтой гэнэ. Тоглолтод нийт 15 орны 70 гаруй циркчид оролцох юм байна. Энэ жилийн “Дэлхийн цирк Монголд 2016 ” тоглолтод ховорт тооцогдох лам гөрөөс, одой морь, сургуулилттай нохой, сармагчин, арслан зэрэг амьтад оролцох юм байна. Уг тоглолт энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” наадам шилдгээ тодрууллаа

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн
сурагчдын дунд их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын
“Хүрэл тулга-2016” наадам амжилттай болж өнгөрлөө. Хүүхэд багачуудыг үгийн
баялаг сантай танилцуулж, санаж бодсоноо урнаар илэрхийлж сургах зорилготой уг
наадам 6-9, 10-12 анги гэсэн насны ангиллаар болов. Энэхүү наадмын шүүгчээр
МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн
дарга Г.Сонинбаяр, МСЭ-ийн гишүүн, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн,
сэтгүүлч-яруу найрагч С.Батгүр нар ажиллалаа. Наадмын эхний шатанд хүүхдүүд
өөрсдийн зохиосон шүлгээ уншиж, хоёр дахь шатанд хамгийн өндөр оноотой тус бүр
10 хүүхэд шүүгчдээс өгсөн Ертөнц, Огторгуй сэдвээр арван минутын хугацаанд
шүлэг зохиож өрсөлдсөн юм. Ингээд 6-9 ангийн насны ангилалд тэргүүн байрт 11
дүгээр сургуулийн сурагч Н.Саранжил шалгарсан болудаахь байруудад 3 дугаар
сургуулийн Э.Алтаншагай, 2 дугаар сургуулийн Э.Энх-Уул, тусгай байрт МУБИС-ийн
ЕБС-ийн сурагч Г.Намуун-Индра нар шалгарав. Харин 10-12 ангийн насны
ангилалд тэргүүн байрт МУИС “Байгаль эх” лицей сургуулийн 12 дугаар ангийн
сурагч Д.Энхтуул, удаахь байруудад 71 дүгээр сургуулийн А.Сайханбаяр, 2 дугаар
сургуулийн Б.Тэмүүлэн нар шалгарч, тусгай байрт 2 дугаар сургуулийн Х.Буянбат
нар орлоо. Мөн энэ үеэр 12 дугаар ангийн Х.Буянбат,С.Тэмүүжин,Д.Энхтуул нарт
Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас өөрийн сургуульдаа элсэн суралцах
эрхийн бичиг гардуулав.

Categories
мэдээ соёл-урлаг

Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга Улаанбаатарт тоглоно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурсан. Энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болсон.

Хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээ болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн сурвалжлага нийтлэл хэвлэгдсэн билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн циркчид Монголд тоглоно

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Тус тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй А зэрэглэлийн шилдэг жүжигчид оролцох юм байна.

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын агаарын нисэлтийн үзүүлбэр, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээ БНХАУ-ын жүжигчид толилуулах аж. Испанийн жүжигчид илбийн үзүүлбэрээр, сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд сонирхолтой үзүүлбэрээ үзүүлэх бөгөөд Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзны үзүүлбэрээрээ оролцох ажээ.

“Дэлхийн цирк Монголд 2016” тоглолт энэ сарын 26-аас дөрөвдүгээр сарын 10 хүртэл Монголын үндэсний циркт болох юм байна.