Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Ёндон: Нэр дэвшигч том тойрогт өөрийгөө таниулж, ялъя гэвэл цаасан хэвлэлийг сонгох нь илүү ашигтай DNN.mn

Социологч, улс төр судлаач Б.Ёндонтой ирэх жилийн сонгуулийн сурталчилгааны талаар ярилцлаа.


-Ирэх жил бид шинэ тогтолцоогоор сонгуулиа явуулахаар болж байна. Судлаач хүний хувьд уг тогтолцоог яаж дүгнэж байгаа вэ?

-Саяхан эрх баригчид сонгуулийг бүсчилсэн тойргоор буюу бидний хэлж сурсанаар том тойрогоор явуулах болсон талаар мэдээлсэн. Тэгэхээр энэ бүсчилсэн тойргоор Монгол Улс өмнө сонгууль явуулж байгаагүй. Бидний хувьд шинэ систем гэсэн үг. Мэдээж сонгуулийн ямар ч тогтолцоонд давуу болон сул тал гэж байдаг. Тухайлбал, бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь өөрөө парламент засаглалтай оронд асар том боломжийг авчирдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой болдог гэсэн үг. Одоо 76 гишүүнтэй байгаа. Бүгд жижиг тойргоос сонгогдсон ард түмний төлөөлөл. Тэр утгаараа баг, сум, хороо, дүүрэг, аймаг гэх мэт засаг захиргааны анхан болон дунд шатны асуудлыг л түлхүү ярьж, зөвшилцдөг. Энэ нь макро улс төрийн хувьд зарим сөрөг нөлөөллийг бий болгодог. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг бол бүхэлдээ улс орны хэмжээнд бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл улс орны хэмжээний буюу макро улс төрийн бодлого бус эсрэгээрээ жижиг улс төрийн шийдвэрүүдийг олон гаргаж байна. Тиймээс жалга довны үзэл, аймаг орон нутгийн өрсөлдөх чадвар алсуураа удааширдаг. Учир нь жижиг тойргоос сонгогдсон гишүүд л сайн ажиллаж чадвал тухайн орон нутгийн төсөв нэмэгдэж, иргэд нь орлоготой, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болдог. Тиймээс хувь гишүүний нөлөөлөл асар өндөр болдог. Түүнийгээ дагаад авлига, хүнд суртал, нөгөө хулгай гэдэг нь гарах боломжийг бүрдүүлдэг байна. Тиймээс үүнийг тогтолцооны хувьд зогсоох гол өгөгдөл нь бид сонгуулиа бүсчилсэн тойргоор явуулах юм.

Тэгэхээр бүсчилсэн тойргоор сонгуулиа явуулах нь Монгол Улсын хувьд хөгжих нэгэн том боломж гэж та үзээд байна уу?

-Би ч гэлтгүй дэлхийн жишиг ийм юм. Үндсэн хуулийн өөрчлөлт ч анх бүсчилсэн тойрог руу чиглэгдэж гарсан. Үүнийг зарим хүмүүс анзаараагүй. Ерөөсөө Монгол Улсын хөгжил бол бүсчилсэн тойргоор сонгуулиа явуулах. Өнгөрсөн гуч гаруй жил Монгол Улс хөгжлийнхөө гараанд ирчихээд гацчихаад байсан. Энэхүү гацааг тайлах, төрийн бодлогыг илүү макро түвшинд хүргэх асуудлыг 2016 оноос хойш л улс төрийн хүрээнийхэн ярьдаг болсон. Гэвч 2020 оны сонгууль эдийн засгийн хямралтай зэрэгцэн явагдсан учир энэхүү том бүтцийн өөрчлөлтийг Үндсэн хуулиараа хийж өгөлгүй үлдээсэн шүү дээ. Угтаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд л 126 гишүүнтэй болох асуудал яригдаж, тусгагдсан байсан. Гэвч нийгэм, эдийн засгийн нөхцлөөс шалтгаалж уг асуудлыг хойшлуулсан. Харин одоо эдийн засаг өсч байгаа энэ үед сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь маш том алхам гэж харж байгаа. Эрх баригчдын хувьд хамгийн зөв хийсэн цор ганц ажил нь бараг энэ байх.

-Бүсчилсэн тойргоор сонгууль явуулна гэдэг бол хэд хэдэн аймгийн иргэд нэгдээд төлөөллөө сонгоно гэсэн үг. Тэр утгаараа нэр дэвшигчдийн хувьд өөрийгөө таниулах, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажилд хүндрэл гарах уу?

-Мэдээж төлөөлөх тойрог нь томорч байгаа учраас тэр чинээгээрээ нэр дэвшигчдийн нэр хүнд, бодлого, үйл ажиллагаа нь олон нийтэд танигдсан байх нь чухал. Тиймээс зарим хүмүүс бүсчилсэн тойрогт бие даагчид гарч ирж чадахгүй гэж ярьж байгаа. Нэг талдаа боломж бага харагдаж байгаа хэдий ч хувь улстөрч өөрийнхөө мөрийн хөтөлбөр, сурталчилгаа сайн хийж чадвал гарах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Бүсчилсэн тойрог байгуулж сонгууль явуулсан анхны улс бол АНУ. Анх энэ системээр сонгууль явуулахад улстөрчид гэхээс илүү салбартаа танигдсан мэргэжлийнхэн буюу олон нийтэд нэр хүндтэй бие даагчид сонгуульд ялж байсан. Тэгэхээр манайд ч гэсэн улс орондоо нэртэй, салбартаа үнэлэгдсэн эрхмүүд олон. Нөгөөтэйгүүр зөв менежмент хийж чадсан улс төрчид л том тойрогт ялалт гаргаж чадна.

-Зөв менежмент гэхээр та юуг хэлж байна вэ?

-Ирэх 2024 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой олон хүн байна. Тэр бүгдтэй биш гэхэд өөрийнхөө хэмжээнд тодорхой хүмүүстэй уулзаж, сонгуульд яаж өрсөлдөх гэж байгаа санаа бодлыг нь асуусан. Судлаач хүний хувьд нэг том алдаа байгааг олж харсан. Тэр нь юу гэхээр, манай улстөрчдөд зөвлөж, пиар-ыг хийж байгаа сонгуулийн менежерүүд дан ганц сошиал дээр төвлөрч байна. Нэг талдаа тэдний зөв. Олон нийтийн хандлага ямар байгааг сошиалаар дамжуулан олж мэдэх, эсрэгээрээ олон нийт рүү сошиал ашиглан сурталчилгаагаа хийх нь энэ цаг үед хамгийн чухал. Гэхдээ энэ бол зөвхөн төвлөрсөн газар буюу Улаанбаатар гэх мэт бүсэд л үр дүнтэй. Харин хөдөө, орон нутагт интернэт сүлжээгүй олон өрх айл бий. Тэр хүмүүст яаж өөрийгөө таниулах вэ, яаж мөрийн хөтөлбөр сурталчилгаагаа хийх үү. Үүнийг өнөөгийн сонгуулийн менежерүүд огт бодохгүй байна. Цаашлаад сонгуулийн сурталчилгааны үеэр интернэт сүлжээнд доголдол үүсвэл яах вэ. Нөгөөтэйгүүр сошиалд өөрийнхөө мэдээллийг өгөх тусам эргээд гарч ирэх сөрөг мэдээлэл ихэсдэг. Тиймээс зарим сонгуулийн менежерүүд нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг сошиалаар явуулахыг бүрэн зогсоохыг зөвлөж байгаа юм билээ.

-Сошиалаар сурталчилгаа явуулах асуудал ээдрээтэй, барьцгүй гэдэг. Тэгвэл нэр дэвшигчид ямар хэвлэлээр дамжуулан сурталчилгаа мэдээллээ сонгогчдод өгөх нь илүү дээр юм бэ?

-Бүсчилсэн тойрог гэдэг бол 3-4 аймгийн сонгогчтой уулзаж, өөрийн болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулна гэсэн үг. Нэг аймаг ойролцоогоор 70-150 мянган хүн амтай. Тэгэхээр гурван аймгийн хүн ам гэхээр 210- 450 мянган хүн гэсэн. Үүнээс сонгуулийн насны 120-250 мянган хүн байхаар байна. Тэр бүгд дан ганц аймагтаа суурьшихгүй нь тодорхой. Тэгэхээр бүх баг, сумдаар нь явж таарна. Ингэж явахдаа тухайн нэр дэвшигч уулзалт хийж өөрийнхөө мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Гэвч ийм уулзалтад ирдэг хүн одоо бий бил үү. Тиймээс хамгийн зөв сурталчилгааны арга бол цаасан хэвлэл буюу сонин хэвлэлээр дамжуулан ард түмэндээ өөрийнхөө мөрийн хөтөлбөр, танилцуулгаа тодорхой гаргаад хүргүүлэх хэрэгтэй. Сонин гэдэг бол сошиалаас тэс өөр зүйл. Уламжлалт хэвлэл. Илүү олон хүнд баттай эх сурвалж болж очих хамгийн бодит хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Нэр дэвшигч том тойрогт өөрийгөө таниулж, ялъя гэвэл цаасан хэвлэлийг сонгох нь илүү ашигтай. Нэгдүгээрт, цаасан хэвлэл хэзээ ч баримт болж үлддэг. Хоёрдугаарт, мэдээллээ нягталж, олон талаас нь дүгнэх боломжийг уншигчдад олгодог. Гуравдугаарт, мэдээлэлд итгэх үнэмших бодит байдлаар нь хүлээн авдаг. Үүнийг манай улстөрчид, сонгуульд нэр дэвшигчид маш сайн ашиглах ёстой. Ашиглаж чадсан баг л энэ том тойргийн сонгуульд ялж чадна. Сошиалаар мянга өөрийгөө гайхуулаад иргэд хүлээж авахгүй гэдгийг л ухаарчих хэрэгтэй. Учир нь сошиалаар явж буй мэдээлэл иргэдийн итгэл үнэмшилийг төрүүлэхээ больсон байна. Ёстой хараад л мартдаг болсон. Харин цаасан хэвлэл гэдэг бол баримттай, бодит мэдээллийн эх сурвалж. Үүнийг ирэх сонгуулиар маш сайн ашигла. Би сая хэллээ яагаад сошиалаар сурталчилгаагаа хийж болохгүй юм бэ гэдэгт хэдэн зүйл хэлье.

-Юу тэр вэ?

-Өнгөрсөн сонгуулийн үеийн улстөрчдийн сурталчилгааг та бүхэн хараарай. Бүгд сошиал сувгаар дамжуулан сурталчилгаагаа явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл цахим хэлбэрээр амлалтуудаа өгч байж. Аливаа контентуудаа цахим хэлбэрээр бэлтгэн хүргэсэн гэсэн үг. Ингээд нэр дэвшээд сонгуульд ялж, УИХын гишүүн болсон хойноо эдгээр хүмүүс нэг үйлдлийг тэр дор нь хийдэг. Тэр нь юу гэхээр цахимд оруулсан мэдээлэл, контентуудаа эхнээс нь бүгдийг устгаж эхэлдэг. Сонгуулийн үеэр өгч байсан хоосон, худлаа амлалтаа хийсвэл, баталгаагүй мэдээллийн урсгалыг ашиглаж олны тархийг угааснаа устгадаг гэсэн үг. Тэгэхээр одоо сонгогчид хэрсүүжсэн. Тэдэнд улстөрчдийн амлалт цагаан дээр хараар бичсэн хэлбэрээрээ л хэрэгтэй. Иргэдийн итгэлийг авч гарч ирчихээд амлалтаа хэрэгжүүлэхгүй бол баримттай эх сурвалж буюу сонинг нь гаргаж ирээд амлалтаа шаардана. Тэр утгаараа сонин хэвлэлд сурталчилгаагаа өгсөн, сонгуулийн сурталчилгаагаа цаасан хэвлэлээр дамжуулан тарааж байгаа улстөрчдийг сонгогчид илүү хүндэтгэн үзэхээр байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.12.28/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·    Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·   Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/

·      “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·    “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·        Бусад

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Байнгын хороод энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын энэ долоо хоногийн /2023.12.25-2023.12.28/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

ДАВАА ГАРАГ /2023.12.25/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төрийн байгуулалтын байнгын хороо ·  Бусад 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРАГ /2023.12.26/

 
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

·    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

·    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны талаарх тайланг хэлэлцэх

10.00 “Их Эзэн Чингис хаан”
2 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·  Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Ажлын хэсэг байгуулах тухай/

·   Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2023.12.27/

 
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Хууль зүйн байнгын хороо ·  “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Эдийн засгийн байнгын хороо ·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·      Бусад

14.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Төсвийн байнгын хороо ·    “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэх

·      Бусад

15.00 “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Л.Оюун-эрдэнийн талд” гээд улстөрчид хэзээ айхгүй хэлдэг болох вэ? DNN.mn

Л.Оюун-Эрдэнийг янз бүрээр л ярьдаг. Сайлна, муулна. Сайшаана, шүүмжилнэ. Тэр бүрд үнэний ч, худлын ч хувь байдаг биз. Харин нэг зүйл дээр бол эргэлзэх шалтгаан алга. Тэрбээр авлигын эсрэг, Монголд шударга ёс тогтоохын төлөө шулуудсан нь бол үнэн байна. Өмнө нь олон үйлдлээр харуулсан, уг нь. Гэхдээ сая болж дууссан нүүрсний сонсголоор үүнийгээ баталлаа. Улс төр, бизнес, хууль хяналтынхны оролцоотой Монголын бараг бүх бүлэглэлийн эсрэг зогссон нь “Зөв байжээ” гэдгийг нотоллоо. Учир нь сонсголыг гардаж хийсэн Түр хорооны дарга Б.Энхбаяр “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” шиг л ажиллав. Нэг талаас нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шахаж, нөгөө талаас нь нүүрсчид дарамталсаар сонсголыг дуусгаж байх шиг байна. Сонсгол товлогдсоноос хойш л энд тэндгүй ийм яриа хөөрөө өрнөсөн. Б.Энхбаяр ч нүүрсний сонсголын эхний шатны дараа “Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ” гэсэн. Сонсгол дууссаны дараа бас “Нүүрсний сонсголд гэрчээр дуудаад ирээгүй зугтсан нөхөд л ер нь дараа нь их юм бичих юм. Өөрсдөө ирээд тайлбараа өгөх боломж нь байсан л даа” гэв. Ингэж удаа дараа ноцтой мэдэгдэл хийсэн. Үүгээрээ тэрбээр сонсголыг хийлгэхгүй гэсэн олон талын нөлөөлөл, дарамт байсныг гэрчилж байна. Нэг талаас эдгээр нь сонсгол ямар бартаатай болсныг л харуулж байгаа хэрэг. Хэдий ийм байсан ч сонсгол болоод өнгөрлөө. Сайн нь гэвэл Таван толгойг тавагтай бялуу шиг тал талаас нь идсээр ирснийг бүгд мэдэж авлаа. Ямартаа ч нүүрсний хулгайн схем нь ил болж, систем нь задарлаа. Гол нь энэ бол парламентын засаглалын буян шүү. Ерөөсөө энэ хулгай дээр гүйцэтгэх засаглал шүгэл үлээж, хууль тогтоох засаглал олон нийтэд ил болгох үүргийг хэрэгжүүлэв. Одоо шүүх засаглал хэрхэн хандах нь асуулт нэхсээр үлдлээ. Харин анхаарах асуудал гэвэл “Өвчтэй, томилолттой” гээд зугтаасан хулгайч нарыг чирээд авчирдаг, хоригдож байгаа этгээдийг ч дуудаж авчраад асуух хуулийн хүч хэрэгтэй ажээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль зэргийг сайжруулах шаардлагатай юм байна. Ер нь бол яаж ийгээд нүүрсний сонсгол болсон нь сайн хэрэг болов. Одоо хараад байгаарай, сонсгол дууссан, шатахуун хэвийн болж мэднэ. Эсвэл шатахууны зохиомол хомсдолыг үргэлжлүүлэн барьж, түүн дээр дөрөөлсөн жагсаал цуглаан ч төлөвлөж байж магадгүй нь. Тийм сураг гарч л байна. Сонсголын үеэр ил болсон хэргийн эздийн өшөө авалт гэхэд болно. Зөвхөн нүүрсчид ч биш “Эрдэнэт”-ийн 49, Хөгжлийн банк, Оюу толгой, Боловсролын зээлийн сан, Газрын наймаа гээд Л.Оюун-Эрдэнийн гаргаж ирээд бужигнуулсан, тэр бүрт эрх ашиг нь хөндөгдсөн нөхөд энэ дээр нэгдэх магадлал ч өндөр юм. Энэ бүхэн ирэх өдрүүдэд тодорно. Тиймээс нэрт сэтгүүлч Г.Жамъян амьд ахуйдаа, хоёр жил гаруйн өмнө “Л.Оюун-Эрдэнэ ээ, “Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийнэ ирчихсэн” гэсэн том ярилцлага, Азийн хүлэг улс” гэхчлэн ном зохиолуудыг чинь алгасалгүй уншиж байгаа. Үнэнийг хэлэхэд, шударга үнэнийг дээдэлж явдаг хүний чинь хувьд бичсэн, ярьсан болгон чинь мань мэтэд үнэ цэнэтэй байхгүй юу. Чамайг дэмжээд бичиж байсан, хашгирч байсан, талбайд очоод ура цуурайтуулж байсан гэвэл худлаа л даа. Цээжинд л битүүхэн хадгалж, хазайхад чинь түшиж, халтирахад чинь сэтгэлээрээ хамгаалж түшиж явсан мянга мянган хүний л нэг. Би өөр шиг чинь хүүхдүүдтэй. Хүнд хэцүү үед чинь очоод хэлмээр, чихэнд чинь шивнэмээр олон л зүйл бодогдож байсан даа. Энэ бурангуй нийгмүүдийн дунд хал үзэж, халуун чулуу долоож явсан сэтгүүлч хүний хувьд хүүдээ хэдхэн зүйл сануулъя. Л.Оюун-Эрдэнэ минь МАНАН мафийн энэ олон толгойтой “мангасын” нэг толгойг та нар тасдлаа гэхэд цаанаас нь ургаж төлжөөд л байдаг юм байна. Ард чинь ард түмэн тэр аяараа байгаа. Бүү шантар” гэж бичиж үлдээсэн нь санаанд оров. Үүнийг дахин сануулмаар болов. Яагаад гэхээр энэ бүхний ард бид бүгдээрээ нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй юм байна. Монголд өнгөрсөн 30 жил, магадгүй өнөөдрийг хүртэлх 33 жилийн хугацаанд “ширэнгийн хууль” үйлчилж ирсэн. Ийм л зарчимтай, эрх мэдэлтэй хэдхэн хүн, тэдний ойр хавийнхан Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гээд бүгдийг хулгайлсан. Тийм л нийгэмд бид 30 гаруй жил аж төрлөө. Түүнээс гадна Л.Оюун-Эрдэнийг эрх мэдэл хэрэгжүүлж, авлигын эсрэг, том хулгайг таслан зогсоосон үйлдлүүд хийхээс өмнө “Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг санаачилга гаргахгүй байна” гэдэг шүүмжлэл, судалгааны дүгнэлтийг гаднаас, дотроос байнга л хийдэг байжээ. Өмнө хэлсэн “ширэнгийн хууль” л үйлчлээд байсан хэрэг. Гэвч өнөөдөр байдал өөрчлөгдөж, Засгийн газар нь, Ерөнхий сайд нь авлигын аранга болсон. Харин хариуцлага гэдгийг үүрүүлэхэд “хүндрэл” үүсээд, хүч нь дутаад байгаа нь авлига “амь”-тай үлдэж ч мэдэх нөхцөлийг бий болгоод байна. Яг үнэндээ Монголоос өөр улс оронд бол саяын нүүрсний сонсгол дээрээс, өмнөх Хөгжлийн банкны сонсголоос мөрдөгчид хэдэн машин этгээдийг “ачих” л байв. Тэгдэг хуульгүй л дээ, манайх. Дээрээс нь бид их сонин хүмүүс юм.

Өнөөдөр хэдхэн компани, хэдхэн хүний командаар л унаагаа хөдөлгөх бензингүй, түлшгүй болж байна. Жишээ нь өнгөрсөн 30 гаруй жилд үйлдвэр барилгүй, боломжийг гацааж ирсэн төрийн хулгайч нараас хариуцлага нэхэх учиртай. Зам дээрээ түгжрээд хонох шахаж байна. Мөн л өнгөрсөн он жилүүдэд газрыг нь зарж, зам өргөтгөх байтугай, явган явчих газаргүй болгосон хотын удирдлагад байсан хулгайч нартай тооцоо бодох хэрэгтэй. Учир нь явж явж авлигаа ялсан улс л хөгждөг. Энэ нь тооны томьёо шиг л батлагдсан. Хөгжил нь өдөр, цагаар хурдалж байгаа Хятадын НШУА-ийн судалгаагаар нийт хүн амын 75.8 хувь нь “Хятад үндэстэн авлигаас ангид засгийн газрыг байгуулж чадаж байна. Авлига үндсээрээ устсан гэдэгт итгэж байна” гэж найман жилийн өмнө дүгнэцгээжээ. Си Жиньпин “Улс орон болон намыг сүйрүүлж буй авлигыг хэрхэн цэвэрлэдгийг харуулна” гэж амлаад гарч ирсэн. Тэрбээр 2012 оны сүүлчээр засгийн эрхийг авснаас хойш авлигын түвшнийг 0 хувь хүргэх кампанит ажлыг эхлүүлсэн. Тэгээд гурван жил хүрэхгүй хугацаанд “хурган дарга” нар ба төрийн албан хаагчид, дунд шатны дарга нар, төрийн өмчит компанийн захирлууд, мужийн дарга нар, улс төрийн “бар”-ууд, нэмээд гадагшаа зугтсан, манайхаар “шувуу”-дыг олж авчирч мөрдөн шалгасан байдаг. Үр дүнд нь Хятад улс авлигаасаа салсан. Манайд бол одоогийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ яг ийм зорилготой ажиллаад байна. Тэрбээр энэ албан тушаалд очоогүй байхаасаа л авлигын эсрэг тэмцлийг өрнүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд, өнөөдрийг хүртэл хийснээ “Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ яг одоо бол энэ байр суурь дээр ганцаараа шахам байгаа нь харагддаг. Түүнтэй зэрэгцээд, ярьдгийг ярьж, хийдгийг хийдэг улстөрч ховор байна. Аргагүй биз. Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт гэхэд л тус тусдаа маш том бүлэглэлүүд байна. Л.Оюун-Эрдэнэ Оюу толгой дээр Дубайн гэрээг “Бахархаж болох бүтээн байгуулалт, баатарлах ёсгүй гавьяа”, “Эрдэнэт”-ийн 49-ийг “Төрийн өмчийг төрийн мөнгөөр хувьдаа авсан”, Хөгжлийн банкийг “Хөгжлөө идэгсэд”, “Эрдэнэс Тавантолгой” дээр болсон явдлыг “Эрүүгийн арван таван толгой” гэх зэргээр “томьёолсон” байгаа юм. Оносон тайлбар байна билээ. Яагаад гэвэл энэ бүхэнд улс төр, бизнес, хууль хяналтынхан орчихсон. Араас нь Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гээд бас л баахан бүлэглэл үүсгэчихсэн. Хамгийн гол нь тэд бүгд Л.Оюун-Эрдэнийн эсрэг хөдлөх хүсэлтэй.

Яг энэ агуулгаар сэтгүүлч Г.Жамъян хоёр жил гаруйн өмнө ковидын үеэр нэгэн нийтлэлдээ “Английн нэг эрдэмтнийхэлсэн үг сэтгэлээс ер гардаггүйюм. “Ирээдүйн том удирдагч болох хүнийг байгаль хүртэл сорьдог юм” гэж. Л.Оюун-Эрдэнэд залуу насны ааг байгааг ойлгож л байна. Гэхдээ их л бодолтойбайх хэрэгтэй. Олон төрийн нүүр үзсэн ах хүнийхувьд хэлмээр зүйл байдаг. Өмнө нь ч хэлж байсан даа. Олон үг нуршихгүйээ. Ах нь гуравхан үг л хэлье. Өөрийнхөөрөө бай. Хатуу бай. Чи чадна. Энэ гурван үгийг л сайн санаж яв, хий. Тэгж гэмээнэ энэ айхавтар цагийг гэтэлнэ шүү” гэж бичиж байсан юм. Одоо бол Л.Оюун-Эрдэнэд хуулиар олгогдсон эрх мэдэл, гол нь олон нийтийн дэмжлэг байна. Энэ бараг бүгдийн нүдэн дээр ил байгаа хүчний харьцаа юм. Гэхдээ тэрбээр сүүлийн үед ард иргэдийг ч, улстөрчдийг ч энэхүү “Реформд нэгдэх үү” хэмээн уриалаад эхэлсэн байна лээ. Тэгээд ч Монголын улстөрчид, бизнесийнхэн, хууль хяналтынхан тэр чигтээ авлигын сүлжээнд холбогдсон гэвэл худлаа л даа. Магадгүй, авлигын эсрэг, шударга ёсыг дэмждэг улстөрчид өнөөдрийн тогтолцооны “дарангуйлал”-аас болоод хүсэл эрмэлзлээ ил гаргадаггүй байж болох юм. Институцүүдийн эрх мэдлийн зөрчил, чг үүргийн давхардал, хоёрдмол байдал нь улстөрчдийг, ер нь шийдэр гаргах түвшний хэн бүхнийг эргэлзээ тээнэгэлзээнд оруулж ирсэн. Харин УИХ-аас саяын сонсголтой давхцаад баталсан бүсчилсэн тойргоор сонгууль явуулах шийдэл нь үгээ залгиж, үзэл бодлоо нууж яваа улстөрчдөд боломж олгоно. Шууд утгаараа Монголын улс төрийн 33 жил явж ирсэн тогтолцоо задарч байгаа юм. Угаасаа бүсчилсэн том тойргийн улс төрийн зориулалт нь тэр. Тиймээс үүнийг угтуулаад улстөрчид “Би Л.Оюун-Эрдэнийн талд” гээд айхгүй хэлээд эхлэх хэрэгтэй юм. Тэгээд ил болсон авлигын схем, хулгайн системийг нэгмөр дарах ёстой. Шууд хэлэхэд, саяын энэ нүүрсний хулгайд л гэхэд сонсголоор цэг хатгачихмааргүй байгаа юм. Авлигын эсрэг, шударга ёсны төлөөх тэмцэл заавал үргэлжлэх учиртай. Тэгж гэмээнэ Монгол Улс авлигаасаа бүрмөсөн сална. Уг нь ч улстөрчдөө ус, тосоор нь ялгах УИХ-ын сонгууль дөхөж байна даа.

Б.ТУЛГАТ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Нүүрсний” асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө DNN.mn

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар, нийт 9 өдрийн турш зохион байгууллаа.

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан тус Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллаж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат 12 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд дөрвөн өдөр, хоёр дахь үе шат 18-22 өдрүүдэд таван өдөр үргэлжилж, ийнхүү өндөрлөлөө. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Монгол төрийн хуулийн биелэлттэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөллийн байгууллагаас хянан шалгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүн нь өнөөдрийн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа юм. Энэ удаагийн хяналт шалгалтаар бид хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримттай нь иргэд, олон нийтэд ил тод болголоо. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй. Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, ард түмний мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулсан “нүүрсний” сонсголыг явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого “нүүрсний хулгай”-тай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг тэмдэглэн хэлье” хэмээв.

Хоёр үе шаттайгаар нийт 9 өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан, ажиглагчид болон гэрчүүд оролцжээ. Сонсголд давхардсан тоогоор нийтдээ 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн байна. Түүнчлэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 16 хянан шалгах шинжээч оролцож байгааг Б.Энхбаяр дарга танилцууллаа.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон. Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв гэсэн төрийн бус 2 байгууллагын төлөөлөл ажиллав.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Сонсголыг амжилттай зохион байгуулах гол ажлыг нугалж, богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласан хянан шалгах шинжээч нартаа Хянан шалгах түр хорооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Мөн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог байгуулан ажиллуулж, өнгөрсөн хугацаанд болсон хууль зөрчсөн олон ажиллагааг ард түмэнд нээлттэй болгох түүхэн шийдвэрийг гаргахад улс төрийн манлайлал үзүүлсэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “нүүрсний хулгай”-тай тэмцэх ажлыг эхнээс нь дэмжиж, улс төрийн эр зориг, манлайлал үзүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, идэвх санаачилгатай ажилласан Хянан шалгах түр хорооны гишүүддээ, сонсголыг амжилттай зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан ээлжит нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол ийнхүү өндөрлөж байгааг хэлээд “Нийт 9 өдрийн турш үргэлжилсэн, хоёр шатны сонсголын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг ханган, мэргэжлийн өндөр түвшинд улс орон даяар шууд дамжуулан, олон нийтийн телевизийн үүргээ амжилттай биелүүлсэн МҮОНТелевизийн нийт хамт олонд, иргэдийн мэдэх эрхийг хангаж ажилласан нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэдээ баярлалаа” гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэн, ийнхүү сонсгол явуулсныг Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1, 2 дугаар суваг, “ТВ8” телевиз, “ТВ9” телевиз, “Тэнгэр” телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл шууд нэвтрүүлж, тухай бүр мэдээлсэн юм.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол нь шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоон, хариуцлага тооцох, ард түмний өмч байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зүй зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа Б.Энхбаяр дарга хэлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нотлох баримтыг шинжлэн судалсан хоёр шатны сонсголын тайланг боловсруулж, Улсын  Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар Хянан шалгах түр хороо татан буугдах зохицуулалттай хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Оргил: Бүсчилсэн тойрог бол том нам, танигдсан улстөрчдөд л илүү ашигтай хувилбар DNN.mn

Улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа

-Сонгуулийн бүсчилсэн тойргийн тухай асуудал яригдаад эхэллээ. Эерэг ба сөрөг талыг нь та хэрхэн харж байна вэ?

-Дэлхий ертөнц дээр хамгийн төгс, бусдаас илүү сонгуулийн ганц тогтолцоо гэсэн ойлголт байхгүй. Сонгуулийн тогтолцоо нь тухайн улс орны онцлог, хүн амын болон парламентын гишүүдийн тоо, улс төрийн соёл зэргээс хамаараад харилцан адилгүй байна.

Бид “Мажоритар сонгуулийн тогтолцоонд санал их гээгдэж байна, гишүүд улсын төсөв ашиглаж, тойргийн сурталчилгаа хийж байна, гуравдагч хүчин, залуус, эмэгтэйчүүд сонгогдох магадлал бага байна” зэрэг сул талыг шийдэхийн тулд өнөө жил сонгуулийн тогтолцоог холимог болгосон. Гэтэл сонгуулийн холимог тогтолцооны мажоритар хэсэгт бүсчилсэн гэж нэрлээд байгаа томсгосон тойргийг бүр том болгож буй нь энд дурдсан бүх сул талыг хадгалж үлдэнэ гэсэн үг.

Холимог тогтолцоог сонгодог нь пропорционал (хувь тэнцүүлсэн) болон мажоритар (олонхын) сонгуулийн тогтолцооны давуу талыг багасгах гэсэн арга юм. Гэтэл томсгосон тойрог нь мажоритар тогтолцооныхоо сул талуудыг улам нэмэгдүүлнэ. Жалганы улс төр хийлээ гэж тойргоос сонгогдсон гишүүдийг бид шүүмжилдэг бол сонгуулийн тойргийг бүр том болгох нь жалгыг л томруулж буй хэрэг шүү дээ.

-Тэгвэл олон улсын туршлага ямар байдаг юм бэ?

-Сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэдэг улсуудын туршлагыг харахад намын жагсаалтаар улс нэг тойрог, харин мажоритар элемент нь нэг мандаттай жижиг тойрог гэсэн туршлага хамгийн элбэг байна. Холимог тогтолцоотой мөртлөө, block vote буюу томсгосон тойрог хэрэглэдэг улс бараг байхгүй. Холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг Герман, Итали, Япон, Киргизстан, Литва, Шотланд, Шинэ Зеланд зэрэг улсууд бүгдээрээ нэг мандаттай жижиг тойрог хэрэглэж байна.

– Монгол Улсыг баруун, зүүн, хангай, говь, төв гэсэн таван бүсэд хуваадаг. Тэгэхээр сонгуулийн тойргийг томсгохдоо энэ загвараар бүсчилнэ гэж байгаа. Ийм том бүсэд нэр дэвшигчид ямар тактикаар сонгуульд өрсөлдвөл ялалт байгуулах вэ?

-2020 оны сонгуулийн үр дүнг үндэслэн зарим жишээн дээр тооцоо хийж үзье. 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт 33 нэр дэвшигч, Сүхбаатар дүүрэгт 38 нэр дэвшигч тус бүр УИХ-ын гурван суудлын төлөө өрсөлджээ. Тэгвэл 2024 оны сонгуулиар тус хоёр дүүргийг нэг тойрог болголоо гэж бодоход зургаан мандатын төлөө 70 гаруй нэр дэвшигч өрсөлдөх болох нь. Энэ тохиолдолд хамгийн их танигдсан, хамгийн их хөрөнгө чинээтэй хүмүүст л илүү давуу тал бий болно. Шинэ нэр дэвшигчид сонгогдох магадлал маш бага тул, ямар нэг тактик ашиглавал ялалт байгуулах магадлалтай гэж хэлэх бололцоо алга. Үүнээс гадна, сонгуулийн үндсэн гурван элементийн нэг нь саналын хуудас байдаг. Саналын хуудас нь сонгогч санал авах байранд ороод саналаа өгөхөд маш энгийн, ойлгомжтой байх ёстой. Бүсчилсэн тойрог гэж нэрлээд байгаа энэ тогтолцоогоор явбал, саналын хуудас маш ойлгомжгүй болно. Сая дурдсан Сүхбаатар, Чингэлтэйг нэгтгэсэн жишээг авч үзэхэд 71 нэр дэвшигчээс зургаан хүн сонгох болжээ гэж тооцъё. Ийм олон нэр дэвшигчээс зургаан хүнийг дугуйлахад сонгогч их хугацаа зарцуулна. Ойлгомжгүй байдал үүснэ. Саналын хуудас хүчингүй болох магадлалтай. Энэ мэтчилэн олон бэрхшээл гарах болов уу.

-Шинэ нэр дэвшигчдэд бүсчилсэн тойрог халтай юм байна. Бас бүсчилсэн тойргийг эмэгтэй гишүүд эсэргүүцээд байгаа харагдсан. Тэд яаж өрсөлдвөл сонгогдох боломжтой вэ?

-Шулуухан хэлэхэд томсгосон тойрог тэдэнд ямар ч боломж олгохгүй. Дээр дурдсанчлан олонд танигдсан, хамгийн их мөнгөтэй намын дэмжлэг сайтай улстөрчдөд илүү ашигтай хувилбар.

-Манайх сонгуулийн сурталчилгааг 18-хан хоногт явуулах хуультай. Ийм богино хугацаанд нэр дэвшигчид дөрвөн аймгийг бүтэн тойрч амжихгүй. Тэгэхээр сурталчилгаа талдаа яаж анхаарвал санал авч чадах бол?

-Зөвхөн сонгуулийн 18 хоногт сурталчилгаагаа явуулснаар танигдах боломжгүй л дээ. Дахин хэлэхэд аль хэдийнээ ард түмэнд танигдсан улстөрчдөд тойрог томрох тусмаа ашигтай юм.

-Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгоё гэж байх шиг байна. Энэ зөв үү?

-21 аймгаас ганц Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэдэг утгаар нь тусад нь тойрог болгож буй нь нэг бол Баян-Өлгий аймгийн иргэдэд давуу тал олгож, эсвэл ялгаварлан гадуурхаж байгаа мэт уншигдаж байна. Үндсэн хуульд иргэн бүр эрх тэгш байх тухай, засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх тухай буюу эрх тэгш байдлыг хангаж өгсөн байхад, нэг аймгийг онцлон тойрог болгож буй нь эдгээр зарчимтай нийцэхгүй. Үндэсний цөөнхийн төлөөллийг парламентад оруулах нь зүйтэй боловч, тусад нь тойрог болгохыг сайшаахгүй байна. Намын жагсаалтад оруулах, нэр дэвшигчдийг тодорхойлохдоо анхаарах гэх мэт арга уг нь бий.

-Баруун бүсийн аймгууд нэг бүс болчихоор Баян-Өлгийгөөс нэр дэвшигч сонгогдох магадлал тун бага. Иймд Баян-Өлгийг тусад нь нэг бүс болгох санаачилга гараад байгаа юм билээ. Тэгэхээр Баян-Өлгийг дангаар нь нэг тойрог болгочихоор автономит эрх үүсэх эрсдэлтэй юу?

-Тусад нь тойрог болгохоор тусдаа улс болчихно ч гэж юу байх вэ. Миний хэлэх гэсэн санаа бол бүгдэд л ижил тэгш хандах ёстой. 21 аймаг бүгд л өөрийн онцлогтой шүү дээ. Үндэсний цөөнх гэдэг утгаар төлөөлөл заавал байх ёстой гэж үзвэл намын жагсаалтдаа оруулж болно. Тэгээд ч Баян-Өлгий аймаг, Увс эсвэл Ховд аймагтай харьцуулахад олон сонгогчтой учир сонгогдох магадлал бага гэж бодохгүй байна. Хэрэв намууд нь нэр дэвшүүлбэл шүү дээ.

-Ингэхэд аль, аль аймаг нэг бүс болж, хэдэн мандаттай байх бол. Улс төр судлаачийн хувьд та тохиромжтой хувилбарыг хэлж өгөөч?

-Мэдэх зүйл алга. 10-15 тойрог болгож хуваах талаар яригдаж байна. Хэдэн ч тойрог болсон, хэдэн ч аймгийг нийлүүлж нэг сонгуулийн тойрог болгосон, нэг санал, ижил үнэ цэнэ гэдэг зарчмаа мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, сонгогч бүрийн саналын үнэ цэнэ, хот хөдөөд амьдарч буйгаасаа үл хамааран ижил хүчтэй байх ёстой. Суманд амьдарч байгаа сонгогчийн санал, хотод амьдарч буй сонгогчийнхоос гурав дахин хүчтэй байж болохгүй гэсэн ардчилсан сонгуулийн зарчим юм. Мөн УИХ бол төлөөллийн байгууллага тул иргэдийн, хүйсийн, нийгмийн төрөл бүрийн бүлгийн төлөөллийг хангах ёстой гэдгийг анхаарч тойргийн хуваарилалт хийх ёстой.

-Улаанбаатарын хувьд аль бүсэд нь багтах вэ. Дүүргүүдийг нэгтгэж томсгох асуудал бас яригдаж байгаа?

-Тийм бололтой. Улаанбаатар хотод нийт хүн амын бараг тал нь шахам амьдрах тул миний яриад байгаа нэг санал, нэг үнэ цэнэ гэдэг зарчмаа баримталбал Улаанбаатар хот хэд хэдэн тойрог болж, хотын хүн амыг төлөөлж чадах тооны төлөөлөгчидтэй байх нь зүйтэй.

-Бүсчилсэн тойрог том зургаараа Монгол Улсын хөгжлийн гарц шийдэл гэж байна. Гэтэл сая Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөөр олон намын тогтолцоотой парламент бүрдүүлэх сонгуулийн системийг баталсан. Ингээд тойргоо томсгоод бүсчлэхээр жижиг намуудад суудал олдох уу гэдэг асуудал үүсэх байх. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Дахиад л давтаж хэлэхэд том нам, танигдсан улстөрчдөд л илүү тохирох хувилбар болов уу. Судалгаа хийж үзээгүй байгаа тул тэр нам тэдэн суудал авах прогнозтой байна гэж хэлэх боломжгүй байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Сонгууль хотод 6,орон нутагт 7 тойрог үүсгэж, зургадугаар сарын 26-ны өдөр явагдана DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураах өдрийг тогтооно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас 2024 оны зургадугаар сарын 26-ны лхагва гаригт сонгуулийн санал авах өдөр байна хэмээн товлосон юм.

Гэвч зарим гишүүн зургаадугаар сарын 28-ны баасан гаригт сонгуулийг явуулах санал гаргаад байгаа юм.

2024 оны УИХ-ын сонгуулийг аймаг, дүүргүүдийг нэгтгэн 13 томсгосон тойргоор явуулахаар шийдвэрлээд байна. Гэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нь тойрог болголоо.

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог болгож баталсан юм
Categories
мэдээ улс-төр

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолыг батлав DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.22/ хуралдаан 11 цагт 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд  Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн  гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох  тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 12 дугаар тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар баталсан билээ.

Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 29, 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд нийт гурван удаа хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах зарыг хуулийн дагуу явуулсан бөгөөд нийт 14 иргэн оролцохоор цахим болон цаасаар материалаа ирүүлсэн. Хуулийн дагуу 14 оролцогчоос 13 нь биечлэн ирж, ярилцлагад оролцсоноос Ажлын хэсэг долоон оролцогчийг сонгон шалгаруулаад байгааг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцолсон.

Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд Намжилдоржийн Энхбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Нинжбатын Ууганбаатар, Амаржаргалын Энхбат, Равсалын Рэнцэнбазар, Лхагважавын Гангэрэл, Ланганы Отгонтуяа нарыг сонгон шалгаруулсан бөгөөд нэр дэвшигчийн товч намтар, холбогдох мэдээллийг гишүүдэд тараасан гэдгийг  мэдэгдэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Тогтоол батлагдсанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн  гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг нэг мөр зохицуулах шаардлага үүссэн байна. Тогтоолын төсөлд,

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх,

-2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр,

-2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар,

-Эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг бүрдүүлэх,

-Иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад уг тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг олонх дэмжив. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: 440 их наяд төгрөгийн нүүрс борлуулах эрхийг нэг компанид олгожээ DNN.mn

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсгол тав дахь өдрөө Бортээгийн ордын тухай мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс тодруулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа “Би өөрөө бодож байгаа өгөхгүй шүү дээ. Энэ бол ТУЗ дээр яригдсан. Хоёр бичиг өгсөн. Ганц би өгсөн юмгүй. Гүйцэтгэх удирдлага, шат шатны удирдлага, ТУЗ дээр яригдсан.

Би нэг л зүйлийг хүсэж байна. Энэ бол ганц Д.Уужимсанаа гэдэг хүн 440 их наядыг хэн нэгэнд өгчихсөн юм биш. ТУЗ, УУХҮЯ, “Эрдэс Монгол” дээр яригдаад явсан. Холбогдох нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагууд нь харахгүй бол нэлээд том эвгүй тоонд ороогдоод явчихлаа. 440 их наяд гэж тоо хаанаас гарч ирснийг бас ойлгосонгүй” гэлээ.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр “2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасаж тооцвол Бортээгийн орд нь 404 их наяд төгрөгийн үнэтэй нүүрстэй орд. Энэ ордын нүүрсийг борлуулах эрхийг нэг компанид өгчихсөн байна” гэв.