УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ болж, гурван асуудлыг хэлэлцлээ.
Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж, СЕХ-ны мэдээлэл сонслоо.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ болж, гурван асуудлыг хэлэлцлээ.
Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж, СЕХ-ны мэдээлэл сонслоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналыг Ардчилсан Намаас өргөн бариад 50 хонож байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа. Зөвхөн 2022 онд гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нээлттэй бишээр хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: “Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед өнгөрсөн жилийн борлуулагдаагүй 70 гаруй мянган улаанбуудайгаар тэжээл хийж малчдад нийлүүлэх боломж байна. Малын тэжээлийн үнэ нэмэгдэж малчид худалдаж авах боломжгүй болж байгаа энэ үед Онцгой байдал, Засгийн газар анхаарч ажил хэрэг болгох хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Чуулган завсарлахаас өмнө Ковидын төсвөөр нийтийн сонсгол хийхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн энэ долоо хоногийн /2024.01.08-2024.01.18/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
ДАВАА ГАРАГ /2024.01.08/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
3 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Их засаг” |
4 | Эдийн засгийн байнгын хороо | “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
6 | Эдийн засгийн байнгын хороо | ““Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
7 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
8 | Төсвийн байнгын хороо | Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
9 | Хууль зүйн байнгын хороо | “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
10 | Төсвийн байнгын хороо | Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” |
11 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 15.30 | “Их засаг” |
МЯГМАР ГАРАГ /2024.01.09/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | 334 тоот |
2 | Төсвийн байнгын хороо | Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
3 | Төсвийн байнгын хороо | Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
4 | Төсвийн байнгын хороо | Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 15.00 | “Үндсэн хууль” |
ЛХАГВА ГАРАГ /2024.01.10/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | 334 тоот |
2 | Хууль зүйн байнгын хороо | Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 11.00 | “Үндсэн хууль” |
3 | Эдийн засгийн байнгын хороо | Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 12.00 | “Их засаг” |
4 | Төсвийн байнгын хороо | Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх хуралдаан /хаалттай/ | 12.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
5 | Хууль зүйн байнгын хороо | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
6 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
7 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
ПҮРЭВ ГАРАГ /2024.01.11/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төсвийн байнгын хороо | Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | 334 тоот |
2 | Эдийн засгийн байнгын хороо | Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
3 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 11.00 | “Их засаг” |
4 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | Их засаг” |
БААСАН ГАРАГ /2024.01.12/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
2 | Хууль зүйн байнгын хороо | Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 11.00 | “Жанжин Д.Сүхбаат |
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа.
-Ардчилсан Үндсэн хуулийг батлах үеийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байснаас ярилцлагаа эхэлье?
-Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон үе л дээ. Зөвлөлтийн эрхшээлээс гарсан. Тэр үед манай улсын төсвийн 80 хувийг ЗХУ татаасаар өгдөг байсан. 1990 онд манай улс ардчилал руу орсон. Ингээд ЗХУ татаас өгөхөө больж, өөрсдөө бие дааж яв гэдэг байдал руу орсон. Тэр үед Монгол Улс ургацаа хурааж авч чадахгүй байдалд орсон. Ургац хурааж авч чадахгүй байна гэдэг нь өлсгөлөнд орох нөхцөл үүснэ шүү дээ. Дэлгүүрт давснаас өөр бараагүй болсон. Газар тариалан эрхлэгчид ажилгүй болсон. Үйлдвэрүүд бүгд зогссон. Тухайн үед социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж байсан. Тэд төвлөрсөн маягаар санхүүжилт хийдэг байлаа. Мөн материалаар хангаж өгдөг байсан. Өөрөөр хэлбэл, гутлын үйлдвэр байлаа гэхэд резин, цавуугаар нь хангадаг. Монголчууд дотооддоо хийдэггүй. Ийн төвлөрсөн шугамаар татаас өгч, төвлөрсөн материалын хангамж өгдөг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төвлөрсөн шугамаар тарааж өгдөг байсан. Гэтэл нэг өдөр байхгүй болчихсон. Одоо зарим хүмүүс “Манайх гутлаа өөрсдөө хийдэг, Вьетнам руу гурван сая гутал гаргадаг байсан. Ардчилал гарч ирээд больсон” гэж ярьдаг. Чанартай, чанаргүйгээс үл хамаараад хүчээр Вьетнамд өгдөг байсан юм.
-Анхны ардчилсан Үндсэн хуулийг баталснаар Монголд ямар ололт амжилтыг авч ирэв?
-Тухайн үед бид нэгдүгээрт, малыг хувьчилсан.
Монголын Ардчилсан намын анхны ЕНБД-ын хувьд би удирдаж зохион байгуулж байсан. Тухайн үеийн таван жилийн ерөнхий төлөвлөгөөнд 25 сая малтай болох зорилт тавьж байлаа. Тэгвэл өнөөдөр жилд 20-30 сая төл мал хүлээж авч байна. Өнгөрөгч жил нийт 79 сая мал тоологдлоо.
Үүнээс гадна барилга, үйлдвэрийн ажилчдаа яах вэ гэдэг асуудал тулгарсан. Э.Бат-Үүл гадаад паспортыг олгоё гэж анх санаачилсан. Өнөөдөр монголчууд дуртай цагтаа гадагшаа явчихаж байна. Социализмын үед Намын төв хорооноос очиж авдаг байлаа шүү дээ. Ингэхдээ ажилдаа сайн, муу байгаагаас шалтгаалж явуулах үгүйгээ шийднэ. Ингэж тэр хүндрэлээс гарч байлаа. Үүний дараа нийгмийн хямрал үүссэн. Тиймээс нийгмийн зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардлагатай болсон. 1990 онд анх сонгууль болсон. 430 депутатаас бие даагчидтай нийлээд Ардчилсан хүчнээс 49 хүн сонгуулиар гарсан. Үндсэн хууль батлах процесс их төвөгтэй явсан. Үндсэн хуулиа баталж чадахгүй бол иргэний дайн руу орно шүү дээ. Монголчуудын том ололт нь Үндсэн хуулиа баталж аваад, хуучин социализмаасаа татгалзсан. Хүн төрөлхтний шинэ жам ёсны хөгжил рүү орсон. Үүнийгээ баталгаажуулж, Зөвлөлтийн эрхшээлээс гарлаа гээд Үндсэн хуулийг баталж баталгаажуулсан.
-Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа та бүхний зорьж байсан зорилго өнөөдөр биелэгдэж үү. Та юу гэж харж байна?
-Ардчилсан намын ЕНБД-ын хувьд би зах зээлд улс төр, эдийн засгийн шинэтгэл хийх концепцыг боловсруулсан. 1991 оны нэгдүгээр сарын 7, 8-нд Монголын Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хуралдуулж, баталж байлаа. Тэр концепцын бидний бүх зорилт хэрэгжсэн. Учир нь Үндсэн хуульд тусгасан.
Нэг зүйлийг л тусгаагүй орхигдуулсан. Тухайн үед дутуу бодсон. Нийгэм шунал дээр бүтэж байна. Тэр шунал явж явж намын дээр, Засгийн дээр, улсын дээр гарна гэж тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хулгай зэлгий дийлдэхгүй байна. Үүнийг тухайн үед хязгаарлаж чадаагүй. Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж одоо боддог юм. Эх орноосоо урвасан бол 10-12 жилийн ял оногдуулдаг. Мөн хөрөнгийг нь хурааж, хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ авлига, хулгайтай тэмцээд л байна. Тэдэнд өөр арга байхгүй болчихоод байгаа юм. Улс урагшаа явахгүй болчихоод байгаа. Харахаар өөрийнх нь нам, найз нөхөд нь мафи болчихсон байна шүү дээ. Биржээр нүүрс арилжаалдаг болсноос хойш 2021-2023 онд ДНБ хоёр дахин өссөн гэж мэдэгдэл хийлээ. Өөрөөр хэлбэл, 300, 400-хан гэр бүл ийм хэмжээний хулгайг хийж байж. Монголд 900 гаруй өрх бий. Үүний 300, 400 гэр бүл ДНБ-тэй тэнцэх хэмжээний хулгай хийж байж. Жирийн иргэдийн боломжийг хулгайлж гадаадад тансаглаж байна. Тэд хоёр жижигхэн амбаартай гэцгээдэг. Минийхээр бол амбаар гэж айлуудын гадаа байдаг модон амбаарыг хэлдэг. Гэтэл тэдний амбаар гурав, дөрвөн давхар 30, 40 сая долларын үнэтэй “амбаар” байгаа юм. Тиймээс бид Үндсэн хуульд төржсөн мафийг устгах заалтыг тусгаж чадаагүй.
-Үндсэн хуульд өнгөрсөн хугацаанд ойр ойрхон өөрчлөлт оруулсан. Үүнд та ямар дүгнэлттэй байдаг вэ. Үнэхээр нийгмийн шаардлага байсан учраас өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байсан уу?
-Үндсэн хууль өөрөө нийгмийн шаардлагыг хангахгүй байгаа нь харагдаад байна. Тиймээс ойр ойрхон өөрчлөлт оруулаад байна шүү дээ. 1990 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахад ардчилсан хүчин цөөхөн байсан. Бие даагчтайгаа нийлээд 49-хөн хүн байсан. Тиймээс бид Үндсэн хуульд хамгийн гол заалтаа л авч гарсан. Тэр нь хүний эрх. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн Хүний эрхийн заалтыг батлахын төлөө 330 нэгдлийн дарга нар, АИХ-ын депутатууд ажилласан. Тухайн үед Үндсэн хуульд хүн нь байхгүй харин “мал төрийн хамгаалтад байна” гэсэн заалт байлаа шүү дээ. Үндсэн хуульд оруулахаар анх бидний бодож байсан, ярьж байсан зүйлүүд биелэгдээгүй. Бид баталж чадаагүй. Учир нь дийлэнх олонх хэсэг нь гараа өргөөд баталчихаад байсан. Мал нь төрийн хамгаалалтад байдаг. Хүн нь байдаггүй. Тиймээс бид ерөөсөө л хүний эрхийг баталгаажуулж авъя. Хоёрдугаарт, Зөвлөлтийн эрхшээлээс гарсан гэдгээ тунхаглаж, ямар ч л байсан Үндсэн хуулиа баталж авъя гэсэн зорилготой болсон.
Эргээд Үндсэн хуулийг харахаар салбар хуулиуд гараад ирсэн. Өнгөрсөн хугацаанд 700 гаруй хууль батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, төрд 700 эрх өгчихсөн. Иргэнд 700 үүрэг өгчихсөн байна. Анхны Үндсэн хуулийг харвал хамгийн эхний өгүүлбэр нь “Монголын ард түмэн бид” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ Үндсэн хууль Монголын иргэдэд зориулсан хууль. Төрд биш. Үндсэн хуулийн гол зарчим нь төр иргэн хоёр тэнцүү эрхтэй байна. Маргаан үүсвэл түүнийг нь шүүх шийднэ. Гэтэл энэ зарчим өнөөдөр 1400 заалтаар зөрчигдөж байна. Иргэдийг үүрэгжүүлээд л байна. Үүрэгжүүлээд л байна.
Төрийн төлөө монголчууд төрөөгүй. 34 сая ам.долларыг төлөхийн төлөө төрөөгүй. Инээдтэй нь, саяхан ХҮН намынхан Эрдэнэс Таван толгойн ашгийг бүгдээрээ авахаа больё. Дулааны цахилгаан станц барья гэнэ ээ. Шинэ нам нь хүртэл ийм сонин байх гэж. Тэр цахилгаан станцын төлөө бид төрсөн юм уу. Хүн амьд явах ганцхан л эрхтэй. Энэ бол заяагдмал эрх. Амьд явахын тулд агаараар амьсгалах ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатар үхлийн хот болчихоод байна. Утаагаар амьсгалах ёсгүй. Хоол хүнс баталгаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг Үндсэн хуульд дээд зэргээр заасан. Тиймээс Засгийн газар хүний эрхийг хангахын төлөө л ажиллах ёстой. Цэрэг, цагдаа иргэний аюулгүй байдлыг хангана. Эргээд харахаар өнөөдөр бүх юм эсрэгээрээ эргэсэн байна.
Татвар нэмэгдээд л байна. 1996 онд бид бүх татварыг 10 хувь болгож байсан. Импортын татварыг тэглэсэн. Гэтэл өнөөдөр нэг хүн ажиллуулсныхаа төлөө 26.5 хувийн татвар төлж байна. Иргэд хөдөлмөрлөж хөдөлмөрлөж дэлхий дээрх хамгийн бага цалинг авч байна. Үүнийхээ 1/4 хувийг буцаагаад өгчихөж байна. Төрийн төлөө амьдарч байгаа юм шиг болчихоод байна.
-Үүнийг засахын тулд Үндсэн хуульд эдийн засгийн эрх чөлөөг нээх хэрэгтэй юу. Тэгэхгүй бол төрд бүх юм төвлөрчихөөд байна. Зарим тоогоор ДНБ-ий 60 хувийг төр эзэлж байна шүү дээ?
-Би төрд алба хашихдаа Монголын төрд алба хашиж байна гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Гэтэл өнөөдөр төрд албан тушаал хаших нь амьжиргаа болчихоод байна. Мөнгө өгөхгүй бол очерлоод эмчид үзүүлэх боломжгүй. Мөнгөгүй бол ямар нэгэн лиценз авч чадахгүй. Гэтэл улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний мөнгийг хэсэг нь идэж байна. Ингээд төр гэж яг юу вэ гэж хүмүүс бодоод байна. Төр гэдэг улс буюу иргэд бид. Тиймээс л Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж байгаа юм. Үндсэн хуулийн энэ заалтыг замхаруулж байна. Өнөөдөр журмаар хүний эрхийг хязгаарладаг болсон. Хүн жагсах, үг хэлэх эрхтэй. Гэтэл үүнийг Үндсэн хуулиар биш, хуулиар ч биш. Ийм журмаар зөвшөөрөл авч жагсаж, үг хэл. Зөвшөөрөл аваагүй бол хууль зөрчсөн гэж байна. Ийм байж болох уу. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө өнөөдөр бүгдээрээ шоронд орж байна.
Төрийн албыг албажуулж байна. Торгуулиар тэдэн төгрөг улсын төсөвт төвлөрүүл гэдэг үүрэг өгч байгаа. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хуулиар 68 тэрбум төгрөг төрд төвлөрүүлэхийн тулд цагдаа болж байна. Ингээд хүний эрхийг зөрчих тухай асуудал үүсч байна. Хүний эрхийг зөрчиж байж тэр хүн торгууль төлнө. Тиймээс ямар нэгэн шалтаг хэлээд торгууль ногдуулж байна. Гэртээ байж байгаад телевизор руугаа салаавч гаргаад торгуулж байна. Тэр хүний гэр, орон байр халдашгүй дархан шүү дээ, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Австрид салаавч бид ялна гэсэн утгатай. Болгарууд толгой сэжилбэл “Оkey” гэсэн утгатай. Тиймээс тэр салаавч гаргасан иргэн ямар ч хүмүүжил, соёлтой байж болно. Манайд цагдаа нь хүртэл маш хурдан арга хэмжээ авч байна. Гэтэл өнөөх ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Хэдэн их наядаар хулгайлсан хүмүүс ял шийтгэл аваагүй байгаа биз дээ. Гэтэл хэдэн хүүхэд салаавч гаргасныхаа төлөө торгуулж байна.
Үүнээс хүний эрх ямар ач холбогдолтой вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Тиймээс төр цомхон байх ёстой. Өнөөдөр төрийн 225 мянган албан хаагч амьдрах гээд л явж байгаа. Гэхдээ амьдрах арга нь өөр болчихоод байна. Төрд өөрийн хүнийг шургуулж байж бусад нь бизнесээ авардаг, тендерт ялдаг систем бий болсон. Ашиггүй ажиллаж байгаа маш олон улсын үйлдвэрийн газар бий. Хувийн хэвшилтэй давхардсан газруудыг хувьчлах хэрэгтэй.
Ард түмэн бүгдээрээ нийлж байгаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг хэдэн нөхөд хулгай хийж байна. “Хөшөө тийш хөврөх ардын зам баларсангүй” гэсэн Ш.Сүрэнжав гуайн шүлгийн мөрт бий. Үүн шиг өнөөдөр Төрийн ордон-Ганц худаг гэсэн зам нээгдчихлээ. УИХ-ын гишүүд нь бүгд хулгайчаараа дуудагдчихсан. Зармыг нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлчихсэн суугаа. Гэсэн хэрнээ шийтгэж дийлэхгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төр гэдэг нэрийг ашиглаж 400 гэр бүл баяжиж байна. Дээр нь тэр хулгайчдыг прокурор, шүүх, цагдаа, АТГ бүгд хамгаалж байна. Энэ эрүүл зүйл үү. Үндсэн хууль өнөөдөр ингэж хэрэгжиж байна. Үндсэн хууль боловсронгуй биш байгаа учраас дахин дахин өөрчлөгдөөд байгаа юм.
Монголд хоёр танхимтай парламентын тогтолцоо тохирно. 400 депутат байсан бол хулгай хийсэн, нүүрсний хулгайд нэр нь холбогдсон Бага хурлынхаа гишүүдийг тэр дор нь хөөнө шүү дээ. Өөрсдөө оронд нь суухаа бодно. Дараа нь Бага хурал нь сайдуудаа “нясалчихна”. Манайд хяналтын систем алга. Ерөнхий сайдын эрх нэмэгдсэн нь дэвшил болсон. Учир нь манай төрийн бүтэц их сонин. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог. УИХ мөн бүх ард түмнээс сонгогддог. Ингээд эрх мэдлээ байнга булаацалдаад байгаа юм. Би харин Л.Оюун-Эрдэнийг магтмаар байна. Найман жил тэсээд, иргэдийг мунхруулаад, янз бүрийн сенсааци гаргаж найман жил торгоож байна. Иргэд яагаад “маллагдаад” байна гэхээр амьдрал нь ядуу учраас тэр. Нийт иргэдийн 27.8 хувь нь ядуу гэсэн статистик байна. Саяхан М.Оюунчимэг чуулган дээр нийт иргэдийн 80 хувь нь ядуу байна гэж хэлсэн. ДНБ таван мянган ам.долларт хүрсэн гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Өр төллөө гэсэн чинь харин ч 10 тэрбум ам.доллароор нэмэгдчихсэн байгаа. Ингэж ярьж болохгүй шүү дээ. Төр хүний төлөө байх ёстой. Иргэд төрийн төлөө төрөөгүй шүү дээ.
-Өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой гэж та харж байна вэ?
-Эхлээд санхүүгийн хоёр дахь зах зээлээ нээх хэрэгтэй. Үүнийг боловсронгуй болгох ёстой. Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус байгууллагуудад зөвшөөрөл өгдөг байгууллага болчихсон. Гэтэл өнөөдөр Монголбанкныхан бүгд банк бус санхүүгийн байгууллагатай байна. Дээр нь ломбардтай. Өөрөөр хэлбэл, мөнгө хүүлэх бүхэл бүтэн энд систем байна. Үүнийг санхүүгийн хоёр дахь зах зээл гэж ойлгож болохгүй. Тиймээс санхүүгийн хоёр дахь зах зээлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, газар гэдэг бол эдийн засгийн үндэс суурь. Тиймээс газрын шинэтгэлээ хийж, иргэн бүрд нэг га газар өгөх ёстой. Монголын нутаг нэг сая 622 километр квадрат нутагтай. Иргэн бүрд нэг га гэхээр 36.5 километр га газрыг болно. Эдийн засагч Дэмбэрэл өрх бүрд хоёр га гэж яриад байна лээ. Анх эсэргүүцдэг байсан. Тиймээс сонгуульд хүмүүс ингэж амлаж орох байх.
0.7 га газар олголт 17-хон хувьтай байгаа юм билээ. Иргэд газар авахгүй байгаа шалтгаан нь эдийн засгийн үр ашиггүй гэж бодоод байна. Тиймээс Эрдэнэс Таван толгойн 99 хувийг хувьчлах ёстой. Бид 34 тэрбум ам.долларыг төлөхийн тулд төрөөгүй. 400 гэр бүл хууль хяналт, шүүхийнхнээр хамгаалуулчихаад бидний баялгийг идэж байна. Тиймээс бид тэднээс баялгаа авчих хэрэгтэй. Үүнийг ярихаар манай намынхан намайг бэлэн юм амлаад, коммунист байна гэсэн. Манай улс зах зээлд шилжээд 34 жил болж байна. Үхэл хатал, өвчин зовлон, өр зээл гэхчлэнгээр иргэд яаж ийгээд өнөөдрийг хүргэсэн. Тиймээс нэг удаа нөхөн төлбөр өгөх ёстой. Иргэд аргаа бараад таксинд явж байна шүү дээ. Өнөөх луйварчид бүх зах зээлийг эзэлчихсэн учраас тэр. Солонгосын компаниудыг харвал жижиг ажлуудыг нь жижиг компаниуд хийдэг. Ингэж байж цогц машин босгодог.
Гэтэл манайх бүгдийг хийнэ. ТҮЦ ч ажиллуулна. Сүлжээ дэлгүүр ч ажиллуулна. Бүгдийг нь томчууд нь авчихаж байна. Хонь хулгайлаад долоон жил шоронд явж байна. Харин их наядаар нь хулгайлбал гишүүн болж байна. Энд иргэд ч буруутай. Тухайн үед 100 мянган төгрөг авчихвал болчихоод байна. Тиймээс бидний гурав дахь алхам хувь хүн рүүгээ чиглэсэн бодлого явуулах ёстой. Төр нь зөвхөн иргэний төлөө байх ёстой.
Р.ХИШИГЖАРГАЛ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.01.05) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, уг хуулийн төслийг боловсуулсан Үндсэн хуулийн болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль, эрх зүйн үндэслэлийг дурдаад, гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн тулгамдсан асуудлын талаарх Засгийн газрын судалгааг танилцуулсан юм. Манай улсад 1990 оноос 2023 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд гадаадын нийт 41,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлох салбарт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний, 16 хувь нь бусад салбарт оржээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч, бусад салбарт орж ажиллах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг харуулж байна хэмээн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.
Хуулийн төслийг иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй хэлэлцүүлж, олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын 120 гаруй байгууллагын 250 орчим төлөөллөөс нийтдээ 700 орчим саналыг хүлээж авчээ.
Хуулийн төсөлд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаарддаг 100 000 ам.доллар, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг байхгүй болгож, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгох бол хохирлыг тухайн шийдвэрийг гаргаж хохироосон албан тушаалтнаар буцаан төлүүлэх, төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар үзүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зөвхөн Татварын хуулиар зохицуулах, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн татварын тогтворжуулалтын гэрчилгээг цахимаар шийдвэрлэдэг байх зэрэг зарчмын асуудлуудыг тусгажээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам гадаадын хөрөнгө оруулагчдад олгох татварын болон татварын бус урамшуулал, газар ашиглах эрх, түүний хугацаа, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон үйлдлийг хянан шалгах ажиллагааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, хөрөнгө оруулалттай холбоотой хэрэг, маргааны дагнасан шүүх байгуулах боломжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нар хөрөнгө оруулагчдын бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулах, ноу хау бүхий гадаадын боловсон хүчинд хөнгөлөлт үзүүлэх, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод хуулийн төсөл нийцсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг хэрхэн тодорхойлсон, хууль батлагдсанаар хэрхэн сайжрах талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хөрөнгө оруулалтыг эдийн засагт үзүүлэх ач холбогдол, зах зээлд ойр байдлаар нь эрэмбэлэх, эсэх, мөн хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлдөг ханшийн эрсдэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хөрөнгө оруулагчийн өмчийг хамгаалах, гомдол маргааныг шийдвэрлэх, шүүх болон данс битүүмжлэх эрх бүхий төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хууль батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны эрэмбэ хэрхэн дээшилнэ гэж үзэж байгаа талаар тус тус асуулт асууж хариулт авчээ. Түүнчлэн, хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүрэг хариуцлагатай нийцүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах асуудлыг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Монгол Улсын газар зүйн байршлын онцлог нь татварын хувь хэмжээнд сөргөөр нөлөөлдөг асуудлыг сайтар судалж хуулийн төсөлд тусгах, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчдыг хөрөнгө оруулалт татах чиглэлээр үүрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хөрөнгө оруулалтыг эдийн засагт үзүүлэх ач холбогдол, зах зээлийн боломжоор, уул уурхайгаас бусад салбарт чиглэсэн байдлаар эрэмбэлэх, ханш тогтворжуулах арга хэмжээгээ тодорхойлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тэлэх замаар эдийн засгийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавьсан 50 000 ам.долларын босгыг байхгүй болгосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэж байна гэлээ. Тэрбээр, хэн нэг нь хямдхан байшин худалдаж аваад Монголд байнга оршин суух эрхтэй болж болохгүй, хоёр том гүрний дунд оршин тогтнож буй Монгол Улс үндэсний дархлаагаа хэрхэвч алдах учиргүй гээд, ийм босгогүй нөхцөл тавьснаар хоёр хөршийн ядуучууд, дүрвэгчид орж ирнэ гэв. Түүнтэй ижил байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болорчулуун, Д.Сарангэрэл нар илэрхийлсэн. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин хаалттай байх нь хөгжлийг удаашруулна гээд, хөрөнгө оруулалтын босго бол зөвхөн том компаниудад үйлчилнэ, монголчуудын дийлэнх олонх нь өнөөдөр ядуу хэвээрээ байна, ард иргэдийнхээ амьдралыг бодож, тэдэнд бизнесээ хийх боломжийг олгох ёстой гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, аж үйлдвэржилтийн болон худалдааны бодлогоо тодорхой болгож, салбар тус бүрт хөрөнгө оруулалтын хамгаалалтын болон либералчла бодлогын алийг баримтлахаа шийдээд явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, хөрөнгө оруулалтын бодлого бүхэлдээ уян хатан байж, тухайлбал, геополитикийн хүндрэл бэрхшээл тохиолдлоо гэхэд уян хатан маневрладаг байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний эрх зүйн чадамж, ач холбогдлыг дээшлүүлэхэд анхаарахыг зөвлөлөө. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар гадаадын хөрөнгө оруулагчдын илэрхийлээд байгаа сонирхол хэр байгаа, манай улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин цаашид хэр тогтвортой байх, эксдортыг дэмжихэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх талаар хуулийн төсөлд ямар зохицуулалт орж байгааг асууж, дижитал бизнесийн чөлөөт бүс байгуулах, Монголын хамгийн том аж ахуйнууд Төрийн өмчийн компаниуд байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх асуудлыг хөндөн, Дэлхийн худалдааны байгууллагын бодлогын талаар санууллаа. Хаана хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байна, тийшээ хөрөнгө урсаж, тэнд хөгжил явагдана хэмээн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өгүүлээд, худалдааны асуудлыг олон янзын хууль дотор 1100 гаруй заалт, үг үсэг зохицуулж байгааг цэгцлэх шаардлагатай гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улс уул уурхайн нөөц баялаг ихтэй, хөгжиж байгаа зах зээл гэдгээрээ олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг боловч дотоодын улс төржсөн, үндсэрхэг үзэлд тулгуурласан саад бэрхшээл их байна гээд, эдийн засгийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалтыг бүсчлэн, тодорхой салбараар дэмжих нь зүйтэй гэсэн юм. Олон нийтэд хөрөнгө оруулалтын талаар тодорхой, цэгцтэй мэдээлэл өгч, тэдний эрх ашгийг хамгаалах шаардлагатайг тэрбээр онцлоод, уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжих ямар зохицуулалт хуулийн төсөлд тусаж байгааг асуув. Шадар сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар санал нэг байгаагаа илэрхийлээд, хөрөнгө оруулагчдыг улс орноор нь ялгах боломжгүй, эрсдэлээ тооцоод хөрөнгө оруулалт хийх нь хаанахын хэнд ч нээлттэй байх ёстой гэсэн юм. Олон нийтийг соён гэгээрүүлэх талаар зөвхөн төр засаг гэлтгүй хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид ил тод ярих ёстой талаар тэрбээр хэллээ. Эдийн засаг хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар хуулийн төсөлд тусгагдсан Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн чиг үүрэг Захиргааны ерөнхий хуультай зөрчилдөхгүй талаар тайлбар өгч, хөрөнгө оруулалтын баталгаатай холбоотой олон улсын шаардлагад нийцүүлсэн заалтуудыг хуулийн төсөлд тусгасан гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, хууль батлагдсанаар ямар эрсдэл үүсэж болох талаар асууж, хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтворгүй байдлыг эцэс болгох шаардлагтайг хөндөж ярив. Мөн холбогдох бусад хуулиуд, тухайлбал Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуультай хэрхэн нийцэж байгааг болон салбар хоорондын уялдааг хэрхэн зохицуулж байгаа талаар асууж хариулт авсан юм. Тэрбээр, хөрөнгө оруулалтыг хориглох салбарын талаар ямар нэгэн зүйл заалт төсөлд тусаагүй байгааг онцолж, гадаадын банк ороод ирлээ гэхэд ямар ч нөхцөл шаардлага тавигдахааргүй байгаа талаар болон хувьцаа, хөрөнгө, саналын эрхийн 25 буюу түүнээс хувийг худалдан авснаараа хөрөнгө оруулагч болно, санхүүгийн нээлттэй зах зээлээс хувьцаа, бонд болон бусад санхүүгийн өгөөжийг хүртэж байх юм бол тодорхой хугацаанд хөрөнгө оруулагч болно, оюуны өмчийн эрхийг холбогдох хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийх боломжтой, хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах эрх нь хөрөнгө оруулагчид байна гэсэн заалтуудын талаар тайлбар авав.
Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжих боломж бүрдэнэ гэсэн хариултыг Эдийн засаг хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар өгч, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт ялгаатай байдлаар ханддаг зохицуулалтуудыг багасгасан болон хориглож, хязгаарлах нөхцөл, шаардлагуудыг салбарын хуулиудаар зохицуулсан тул энэ хуульд нэмж оруулах шаардлагагүй гэж Засгийн газар үзсэн талаар ярив. Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, одоо хүчин төгөлдөр байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд газрын гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх болон ашиглуулах боломжтой байгааг шинэчилсэн найруулгын төсөлд эзэмшүүлэхийг нь хасаж, зөвхөн ашиглуулахаар тусгасан гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуулийн төсөлд засах юм багагүй байгааг анхааруулж, гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлэхийг хорино гэсэн үг, өгүүлбэр төсөлд байхгүй байна гэв. Тэрбээр, Монгол Улс хаалттай улс биш гэдгийг онцлоод, бид цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хийхдээ Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, үр ашигтай хийх ёстой гэсэн байх сууриа Оюутолгой төслөөр жишээлэн ярив. Гадаадын хөрөнгө оруулалт дайжсаны шалтгааныг тэрбээр хуулийн төсөл санаачлагчдаас асууж, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулав. Шадар сайд Ч.Хүрэлбаатар, хөрөнгө оруулагчид дайжсаны гол шалтгаан нь тэднийг луйварддаг, хөрөнгийг нь булаадаг явдал хэмээн танилцуулаад, тэдний гомдлыг шийддэг, энэ нь ил тод, нээлттэй явагддаг, маргаан таслах зөвлөлөөр хэлэлцдэг байхаар хуулийн төсөлд тусгаад байгааг ярьсан юм. Арилжааны банкнуудын хувьцааг олон нийтэд гаргах тухай асуудлаарх хуулийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дээр ярилцаж шийдвэрлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгааг тэрбээр хэлэхэд Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийг бүлгээр ярьж байж оруулж ирдэг дэг байхгүйг Б.Баттөмөр гишүүн сануулав.
Махны экспортын нөхцөл байдлын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж ярьж, гадаад худалдааны асуудалд тээг болж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг цаг болсныг дурдав. Өнөөдрийн байдлаар, Монгол Улс, ОХУ хоорондын худалдааны 97 хувь нь ОХУ-ын экспорт, 3.0 хувь нь манай экспорт байгааг Шадар сайд Ч.Хүрэлбаатар танилцуулаад, худалдааны энэ тэнцвэргүй байдлыг засах нь зүйтэй гэсэн асуудлыг ОХУ-ын талд тавьснаар ажлууд эрчимтэй явагдаж байна гэлээ. БНХАУ-тай бас энэ төрлийн гэрээ, хэлцлүүдийг хийх ёстой гэж тэрбээр дурдаад, БНСУ, Япон Улстай явуулж байгаа яриа, хэлцлүүдийн талаар товч танилцуулав.
Засгийн газар удаан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүмжлээд, хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд зогсонги болсон, бензин шатахууны үнэ нэмэгдсэн, шүүх байгууллагуудын үйл ажиллагаа удаашралтай, шударга бус байгаа, иргэд ядуурч, өвчилж байгааг дурдаад, ОХУ, БНХАУ-аас гадаадын хөрөнгө оруулалтууд дайжиж байгаа хэр нь Монгол Улсад орж ирж байгаа нь алга гээд, энэ талаар эрчимтэй ажиллах шаардлагатай байгааг Засгийн газарт сануулав.
Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, эдийн засгийнхаа тусгаар тогтнолд санаа зовж байгаа бол жинхэнэ утгаар нь нээлттэй болгох хэрэгтэй гээд, гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын эрсдэлтэй байдлаар шалтаглан манай компаниудаас илүү өндөр хувь авч манай аж ахуйн нэгжүүдийг хохироодгийг ярьж, энэ нь поп улс төрчид, үндсэрхэг үзэлтнүүдээс болдгийг тайлбарласан юм. Үүнийг Хөрөнгө оруулалтын хуулиар нэг тийш болгох ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр хэлээд, дахин дахин авдаг олон удаагийн зөвшөөрлүүд, тэр бүрд нэхдэг анхдагч бичиг баримтууд, төрийн үйлчилгээний хүнд суртал, аж ахуйн нэгжүүдэд учруулж байгаа хүндрэлүүдийг цэгцлэх шаардлагатай гэв.
Бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, хөрөнгө оруулагчийг хамгаалах талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням мөн хөндөж, Канад, Австрали зэрэг том эдийн засагтай улс орнууд хүртэл хөрөнгө оруулалтын хойноос үхэн хатан гүйцгээж байна, учир нь гадаадын хөрөнгө оруулалт ажлын байрыг хямд эх үүсвэрээр бий болгодог, эрсдэлийг хуваадаг, бууруулдаг гээд, эдийн засагтаа 4-5 баганатай болж байж бид хүссэн гэрээгээ хийж чадна, түүнээс наана ийм боломж алга байна гэсэн юм. Мөн тэрбээр, гадаад ажиллах хүчний төлбөр хураамжийг чөлөөлөх тухай зохицуулалт хуулийн төсөлд туссаныг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдыг хамгаалах асуудал хуулийн төсөлд хэрхэн туссаныг асууж, хариулт авав. Гадаадын том хөрөнгө оруулагч нартай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх боломжгүй талаар тэрбээр дурдаад, бизнесийн түгшүүдийн харилцан итгэлцэл, ойлголцол, найдвартай байдлыг дээшлүүлэх чухал болохыг онцолсон юм. Хөрөнгө оруулагч нарын гомдлыг Засгийн газар улирал болгон авч хэлэлцдэг болсныг Шадар сайд Ч.Хүрэлбаатар дурдаж, анх найман гомдол ирж байсан бол одоо 69 болоод байгаа талаар танилцуулав. Иймд хөрөнгө оруулагдчын гомдлыг шийдвэрлэдэг механизмыг болох Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг хуулийн төсөлд оруулж, уг зөвлөл дээр гомдлыг хэлэлцээд, шийдэж чадахгүй болбол дараагийн шат руу буюу шүүх, арбитрт ханддаг байхаар заасан хэмээн Шадар сайд тайлбарлалаа. Монгол Улсад шүүхээр гомдлоо шийдвэрлүүлэх хугацаа дунджаар 3-4 жил байна хэмээн тэрбээр танилцуулж, 13 жил шүүхээр явсан тохиолдол гарсныг ярив.
Гадаадын хөрөнгө оруулалтад төрийн зохицуулалт залшгүй хэрэгтэй талаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар яриад, газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад 100 хүртэл жилээр ашиглуулах асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлсэн эсэх талаар асууж, хариулт авав. Мөн тэрбээр, аль ч улс орны эдийн засгийн бодлого нь гадаадын хөрөнгө оруулалтаас шууд хамаарах биш, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хамаардаг байх бодлого байдгийг дурдаад, хуулийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус урамшууллын талаарх заалтууд үндэсний бизнесүүдийн тэгш, шударга өрсөлдөх боломжийг хязгаарлахаар байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Газрыг 100 хүртэл жилээр ашиглуулах тухай заалт энэ хуульд 1993 онд орсныг шинэчилсэн найруулгын төсөлд хэвээр үлээсэн гэж Шадар сайд Ч.Хүрэлбаатар хариулж, хөрөнгө оруулагчдад олгох урамшууллууд чөлөөт өрсөлдөөн болон гадаад, дотоодын ажиллах хүчний харьцааны асуудлуудад харин ч эерэг нөлөөтэй дурдсан юм. Тэрбээр, эдгээр зохицуулалтыг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь саналд тулгуурлан тусгасан хэмээлээ.
Ямар салбарт тэргүүн ээлжинд хөрөнгө оруулалт татах, ямар салбарт хязгаарлах вэ гэдгээ тодорхой болгож шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал илэрхийлсэн юм. Үндэсний эрх ашиг гэдэг асуудлаас болж төслүүд үр ашиггүй болж байгаа нь эргээд хөрөнгө оруулалтуудад эргэлзэх эргэлзээ, болгоомжлолыг үүсгэж байна хэмээн тэрбээр дүгнээд, аливаа төсөл, хөрөнгө оруулалтууд бодитой хэрэгждэг, үр өгөөж өгдөг, эдийн засгийг тэлдэг байх ёстой, үүнтэй нь уялдуулж тогтворжуулалтын гэрчилгээ өгдөг байх ёстой гэлээ. Өөрөөр хэлбэл, урамшуулах, дэмжих механизмуудыг хавтгайруулах ёсгүй, үр өгөөжгүй, цаг хугацаа алдуулсан хөрөнгө оруулалтын төслүүдэд өгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа тэрбээр хэлсэн юм. Мөн төрийн бодлого нэгдмэл цогц байх ёстойг онцлоод, бүсчилсэн хөгжлийн бодлоготой хөрөнгө оруулалтын бодлого уялдах нь зүйтэй гэсэн юм. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн яам тодорхой ажлуудыг хийгээд байгаа талаар Шадар сайд Ч.Хүрэлбаатар хариулав.
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцлоод, хөрш улсууд төдийгүй дэлхий нийтэд цар тахал, дайн, үнийн өсөлт зэрэг сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр манай улсад орж ирэх хөрөнгө оруулалтын гурван урсгалын хоёр нь хаалттай байгааг сануулж, бодит байдлыг харж, боломж бололцоогоо зөв тооцох шаардлагатайг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, гэмт хэргийн эрсдэлд өртөхөөс хамгаалсан орчинг бүрдүүлэх нь чухал болохыг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх талаар тодорхой болгох, холбогдох заалтууд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэх, энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвшилцсөн эсэхийг тодруулж, газрын тос, мал аж ахуйн түүхий эд боловсруулах болон эмнэлэг, эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэх, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг талаар тухайн салбарын яамд, сайд нараас ямар санал өгсөн тухай асууж, хариулт авлаа.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудын дипломатчдын ажлыг тухайн сууж буй улсаасаа хэр хэмжээний хөрөнгө оруулалт татсанаар үнэлж дүгнэдэг байх тухай санал дэвшүүлж, хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах, үүний тулд хуулийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлдэх шаардлагатай гэлээ. Уул уурхайгаас бусад салбарт бодит хөрөнгө оруулалт бараг байхгүй, уул уурхайн компаниудын ихэнх нь төрийн өмчийнх тул төр өөрөө дүрмээ тогтоогоод, бизнесээ хийгээд явж байгаа өнөөдрийн нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч орж ирнэ гэдэг ихээхэн эргэлзээтэй хэмээн тэрбээр өгүүлээд, дүрэм тогтоогч нь өөрөө өрсөлдөөнд оролцохгүй байх нь хөрөнгө оруулалтын оринд ихээхэн чухал гэдгийг онцлон хэлэв.
Хуралдаан даргалагч тухайн асуудлаар санал хураалт явуулах цагийг тухай бүрд нь урьдчилан зарлаж болно гэсэн хуулийн зохицуулалтыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сануулаад, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол улс орны эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой тул нухацтай хандаж, хэлэлцүүлгийн шатанд сайжруулах, давхардал хийдлийг арилгах шаардлагатай гэлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд өөрсдөө санал зөрөлдөж, улмаар унагах, гацаах явдал гарах болсон нь асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байгааг Улсын Их Хурлын дарга анхааруулаад, хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг хойшлуулав. Төслийг иргэд, олон нийт болон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдаар хэлэлцүүлж, тал бүрийн саналыг тусгаж ажиллахыг холбогдох байнгын хороонд үүрэг болголоо.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар батлагдсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг уншиж сонсголоо. Гэрийн тэжээвэр амьтны тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-нд товлосон бол гадаад улсад байгаа Монгол иргэдээс санал авах үйл ажиллагааг дөрвөн өдөрт багтаан авахаар хуульчилсан. Тодруулбал, зургадугаар сарын 20, 21, 22, 23-нд гадаад дахь монголчуудаас санал авахаар заасан юм.
Энэ жил болох УИХ-ын сонгуулиар парламентад 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох бол 78 нь томсгосон тойргоос сонгогдох юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын сонгуулийн санал авах хуудас Нэр дэвшигчийг сонгох, намыг сонгох гэсэн хоёр хэсэгтэй.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулсан.
Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгчийн 59, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7, нийт 66 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж нийлбэр оноогоор эрэмбэлэгдсэн анхан шатны шүүхэд 15, давж заалдах шатны шүүхэд 4, нийт 19 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Мөн өчигдөр (2024.01.04) Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж, анхан шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа. Сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас эхлэх бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм.
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.01.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр товлолоо.
Эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж Байнгын хороонд ирүүлснийг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулав.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголыг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.2.Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.”, “4.5.Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулах үе шатыг баримталжээ.
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон юм.
2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14.00 цагт Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлаас зохион байгуулах … нэр дэвшигчийн, … сонсголд тухайн асуудал эрхэлсэн Байнгын, … хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцох …” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь буюу Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Г.Занданшатар, Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар Байнгын хорооны сонсголд хүрэлцэн ирж, ирц бүрдэж, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд “Сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн тухайн нэр дэвшигч албан тушаалд шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгана. Тухайн тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.” гэж заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр сонсголын тайланг дэмжсэнийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Ж.Сүхбаатар гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан нар асуулт асууж, нэр дэвшигчид болон Сонгуулийн ерөнхий хорооны даргаас хариулт, мэдээлэл авав.
Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байдаг. Тус хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалттай. Гэхдээ албан тушаалаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдож байгаа тохиолдолд нэр дэвшигчийн сонсгол хийх шаардлагагүй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар илэрхийлж, цаашид холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Түүнчлэн гишүүд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн явцад нийгмийн сүлжээний зүй бус нөлөөллөөс сэргийлэх шийдэл, төлөвлөгөөний талаар тодруулж байлаа. Манай улс нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг гэдгийг нэр дэвшигч Т.Сүхболд хэлээд “Цагдаагийн байгууллагын зүгээс цахим орчин, нийгмийн сүлжээн дэх хуурамч хаягуудыг илрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 40 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 80 хүнтэй газар болгон өргөжүүлж, техник хэрэгсэл, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхээр олон ажлыг хийсэн. Гэсэн ч технологи өдөр тутам шинэчлэгдэж байгаа тул зэрэгцэж ажиллахын тулд бид техникээ шинэчлэх, сайжруулах шаардлагатай. Цахим орчин, нийгмийн сүлжээнд хуурамч хаяг нээж бусдад гэм хохирол учруулах, хуурамч мэдээлэл тараах гэх зэрэг гэмт хэргийн илрүүлэлт 2023 онд 50.3 хувиар нэмэгдсэн” гэв. Цаашид энэ чиглэлээр хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах боломж бий гэдэг мэдээллийг тэрбээр өгөөд “Олон улс болон Монгол Улсын хууль тогтоомжид хүлээн зөвшөөрөгдсөн зориулалтын төхөөрөмжийг интернэтийн сүлжээнд тавих боломжтой. Манай байгууллагаас илрүүлсэн хуурамч хаягуудын жагсаалтыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлснээр тэдгээрийн Монгол Улс дахь үйл ажиллагааг бүрэн хаах боломжтой” гэв. Одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас хуурамч хаягийг илрүүлж байгаа ч хаах, үйл ажиллагааг нь хязгаарлах ямар ч бололцоо байхгүй гэдгийг тэрбээр хэлж байлаа. Илрүүлсэн хуурамч хаягуудын жагсаалтаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ, тус байгууллагаас тухайн сүлжээний үндсэн байгууллага руу нь хүсэлт илгээхэд 2-3 хоногийн дараа хариу өгнө, эсвэл 3 сар хариу өгөхгүй байх тохиолдол ч байдаг байна. Харин холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлснээр хуурамч гэдэг нь тогтоогдсон хаягийг 1-3 цагийн дотор хаах, хязгаарлах боломжтой гэв. Тиймээс үүнийг дотооддоо шийдвэрлэх эрх зүйн орчин, механизм, техникийн шийдлээ бүрдүүлэн ажиллах нь илүү үр дүнтэй хэмээн нэр дэвшигч Т.Сүхболд хуралдааны үеэр танилцуулж байсан.
Улсын Их Хурлын ээлжит сонгууль нь ард түмэн засаглах эрхээ хэрэгжүүлж, төр засгаа сонгон байгуулдаг чухал үйл явц, харин энэ үеэр AI буюу хиймэл оюуны технологид суурилан зорилготойгоор, хуурамчаар бүтээсэн дуу, дүрс, зураг, бичлэг гэх зэрэг хуурамч контентууд нөлөө үзүүлж, тодорхой үр дагавар үүсгэх эрсдэлтэйг гишүүд хэлж, үүнээс сэргийлэх, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж асууж байлаа. Цагдаагийн байгууллагаас цахим орчин, сошл сүлжээн дэх хуурамч байх магадлалтай дуу, дүрс, зураг, бичлэгтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд тухайн контентод 30 секундээс 3 цагийн хугацаанд дүн шинжилгээ хийж, нягтлан шалгаж, шинжээчийн дүгнэлт гарган ажиллах бүрэн боломжтой гэдэг хариултыг нэр дэвшигч Т.Сүхболд өгсөн.
Ирэх сонгуульд нэр дэвшигчдийн тоо мянгаар тоологдох магадлалтай тул Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”-ыг нэр дэвшигч бүр дээр мөрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарахыг Ц.Даваасүрэн гишүүн хэлж байлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх арга хэмжээ, одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүдэд холбогдолтой мэдээлэл өгөх, арга зүйн туслалцаа үзүүлэх уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар П.Дэлгэрнаран дарга гишүүдийн тодруулсны дагуу мэдээлэл өгсөн. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг шат дараатайгаар хийж, холбогдох талуудад арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэн ажиллах болно гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын Их Хурлын ээлжит сонгууль шударга явагдах ёстой гэдгийг онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар тодруулж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон нэр дэвшигч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нараас хариулт, мэдээлэл авсан. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээллийг П.Дэлгэрнаран дарга өгсөн. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар 79 албан бичгээр 293 өргөдөл, гомдол ирсэн болохыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэллээ. Үүний дотор сонгогчийн бүртгэл мэдээлэл давхацсан гэх гомдол, мэдээлэл огт байгаагүй гэдгийг хэлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд сонгогч хаягийн бүртгэл дэх сонгогчийн жагсаалттай танилцах эрхтэй болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.gov.mn хуудсаар шалгах боломж нээлттэй байгаа юм байна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэн нам, эвсэлд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хоёр удаа хүргүүлэхээр хуульчилсан, тус нэрсийн жагсаалтыг үйлдэх үйл явцыг нээлттэй болгосон гэдэг мэдээллийг тэрбээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ хэлж, энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” гэсэн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу нууц санал хураалт явуулав. Дагвадоржийн Дэлгэрсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 32 нь буюу 80 хувь нь, Төмөрбаатарын Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Иймд Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх санал хураалтыг нууцаар явууллаа. Гишүүдийн 82.5 хувь нь дэмжлээ. Мөн Жамсранжавын Болдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.5 хувь нь дэмжсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг хуралдаанд танилцуулав.
Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлж байгааг дурдаад гишүүд чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг санууллаа. Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцаж санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг тус Дэд хорооны дарга Ж.Батсуурьт сануулсан юм. Түүнчлэн үеэр AI буюу хиймэл оюуны технологид суурилсан хуурамчаар бичлэг сонгуулийн дүнд нөлөө үзүүлсэн талаарх гадны жишээг дурдан, энэ төрлийн хуурамч контент нь сонгуулийн үр дүн төдийгүй улс төр, нийгэмд нүүрэлж буй хамгийн том эрсдэл, аюул болоод байгааг анхааруулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов.
Дараа нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн анхын хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.
Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм. Тэрбээр, ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон үйл хэрэгтээ бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ард иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэгч Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаанаас олон нийтийн төрд итгэх итгэл төдийгүй улс орны бүрэн эрхт байдал хамаарна гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөхүүд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.