Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал DNN.mn

Улсын Их хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 03 дугаар сарын 25-наас 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…

 Даваа гараг /2024.03.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Эдийн засгийн байнгын хороо

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

Соёлын яамны хурлын танхим

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/

· Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагч томилох/

· Түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах, нотлох баримт гаргуулах тухай/

14.00

“Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2024.03.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

3

Эдийн засгийн байнгын хороо

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

4

Эдийн засгийн байнгын хороо

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

·  Хянан шалгагч, шинжээч нарын ажлын явцын талаарх мэдээлэл сонсох

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2024.03.27/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Эдийн засгийн байнгын хороо

Дархан-Улаанбаатар хоорондын автозамын ажлын явц байдалд хяналт тавих, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

· Үндэсний аудитын газрын тайлан /хаалттай/

10.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

·     Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээлэл

·   Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·    “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

14.00

“Их засаг”

4

Эдийн засгийн байнгын хороо

·   Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

“Газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал

10.00

Дархан-Уул аймаг

ПҮРЭВ ГАРАГ /2024.03.28/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

БААСАН ГАРАГ /2024.03.29/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

2

Хууль зүйн байнгын хороо

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2024.03.28, 03.29/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·   Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар

10.00

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн явцын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы  /2024.03.22/-ны үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаарх асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь 2023 оны 10 дугаар сарын 27-нд тавьсан уг асуулгадаа, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх төслийн ажлын явц, өнөөдрийг хүртэл хойшилсоор байгаагийн шалтгаан, Камбож Улсын компани урьдчилсан байдлаар шалгарсан гэх мэдээлэл үнэн эсэх, станцыг хэзээ бүрэн хүлээн авах, түүнээс гарах үр өгөөж зэргийг тодруулж асуусан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дээрх асуулгад хариулахдаа, үндсэндээ 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон талаар дурдаад, 2020 онд “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-г байгуулж үйл ажиллагааг эрчимжүүлсэн гэлээ. Станцын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2020 оны 12 дугаар сард баталж, 2023 оны тавдугаар сард шинэчилсэн байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд хийсэн бөгөөд станц барих Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 90.23 га газрын гэрчилгээг 2021 онд авч, түүнээс хойш төлбөрийг зохих ёсоор төлж буй бөгөөд 2023 онд Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраар баталгаажуулалт хийлгэсэн байна. Мөн Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээ, 167 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрөх Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Станцын барилга байгууламж барих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг 2021-2022 онд хийж гүйцэтгэн, Галба-Өөш долоодын говийн сав газар, Наймдайн хөндий, Загийн усны хоолойн ордуудаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ус хэрэглэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Сайд мэдээлэлдээ, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой уурхайг урт хугацаанд цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан талаар дурдаж, тус уурхайн хэрэглээ 236-285 МВт бөгөөд Тавантолгойн станц ашиглалтад орсноор дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах боломж бүрдэнэ гэсэн юм. Харамсалтай нь Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны 10 дугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байна. 2023 оны зургадугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн нь, нэгдүгээрт, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, хоёрдугаарт, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ. Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгчээ. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон байна.

Эрчим хүчний сайдын өгсөн хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нар асуулт асууж, үг хэлэв. Улс орны эрчим хүчний хэрэглээ улам өсөн нэмэгдэж байгаа болон эрчим хүчний найдвартай, хүрэлцээтэй эх үүсвэр нь хөгжлийг нөхцөлдүүлэх хүчин зүйл болохыг асуулт асуусан гишүүд онцолж, тус салбарын өнөөдрийн нөхцөл байдал хөгжлийг боомилж байгааг тэмдэглэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, БНСУ-ын Экзим банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн ажлын явцын удаашралтай байгаагийн шалтгаан, нөхцөлийг асуув. Үүнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа, уг ажлын гүйцэтгэгч Солонгосын “Бьюксан инженеринг” компанитай маргаантай байгааг мэдээлж, орлогч захирал нь энэ өдрүүдэд ирчихсэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гэлээ. Уг төсөл энэ оны долдугаар сард ашиглалтад орох гэрээтэй боловч барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан удаашраад байгаа аж. Гүйцэтгэгч компани үнэ өсгөх санал ирүүлсэн бөгөөд уг саналыг хоёр тал хэлэлцэж байгаа юм. Үнийг тохиролцсоны дараа төслийг хэрэгжүүлж дуусгах хугацааг тохиролцох бөгөөд энэ ондоо багтаах шаардлага тавина хэмээн сайд хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох чиглэлээр яам болон салбарын байгууллагууд хүчин чармайлт гаргахгүй байгааг шүүмжилж, Туул гол дээр хоёр ч тэнцвэржүүлэх усан цахилгаан станц барьж байгуулах үндэслэл тооцоо нэгэнт хийгдчихсэн байгааг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Цогтгэрэл, Тавантолгойн цахилгаан станцын төслийн хүрээнд Оюутолгой ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэсэн сайдын мэдээлэл магадтай эсэхийг лавлав.

Усан цахилгаан станцуудын хувьд үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь өртөг өндөртэй, эрчим хүчний үнэ хямд тул 15-20 жилдээ хөрөнгө оруулалтаа нөхөхгүй гэсэн тооцоо гардаг учир гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлын татдаггүй хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцолсон юм. Мөн тэрбээр манай улсаас эхтэй голууд дээр цахилгаан станц барихыг Оросын Холбооны Улс эсэргүүцэж, ЮНЕСКО-д  хүртэл гомдол гаргасан талаар тэмдэглээд, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уг өсөлтийг айл өрхийн хаалгаар бодитойгоор оруулсныхаа дараа эрчим хүчний үнийг нэмэх төлөвлөлтийг Засгийн газар дээр ярилцаж байгаа хэмээн мэдээллээ. Түүнчлэн, Тавантолгойн дулааны цахилгаан станцаас Оюутолгойн уурхайд 1.3 тэрбум КВт/цаг эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Цогтгэрэлийн асуултад хариулаад, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн гэрээ байгуулагдаж байгааг дурдсан юм.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь манай улсын эрчим хүчний хэрэглээ нийлүүлэлтээсээ давчихсан, эрэлт хэтрэх үед зүүн аймгуудын цахилгааныг хязгаарладаг гэдгийг онцолж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах ажлыг удаашруулж байгаагийн цаана 2018 онд шинээр байгуулагдсан, 30.0 сая ам.доллараар илүү үнийн санал өгсөн Камбож Улсын туршлагагүй компанийг шалгаруулах ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз хэмээн хардаж байгаагаа нуусангүй. Үүнд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий хариулахдаа, “Mitime International” компанийн санхүүгийн үзүүлэлтүүд жил тутам сайжирч ирсэн бөгөөд яамнаас зарласан тендерийн нөхцөл нь Монгол Улсын талаас гарах хүүгийн зардлыг оролцуулсан харьцуулалт хийхээр байсан тул энэ нөхцөлд тохируулан 689.0 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн. Харин “Майнс Ап” ХХК-ийн түншлэл 706.0 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн гэлээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурийг тендерт шалгараагүй “Майнс Ап” ХХК-ийн түншлэлийн эрх ашгийн үүднээс асуулга тавьж байна гэх хардлагатай байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Сангийн яамнаас тендерийг дахин зарлах чиглэл өгөөд байхад зарлахгүй байгаа нь төслийн ажлыг удаашруулахад хүргэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, “ногоон автобус”-ны тендер явсаар байгаад Вьетнамын нэг жижигхэн засварын газар дээр очсон шиг Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна гэлээ.

Асуулгын хариуг сонссон хэлэлцүүлгийн эцэст хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Салхитын салхин цахилгаан станцыг байгуулах үед 264 гарын үсэг цуглуулсан гэж уг бүтээн байгуулалтыг хийсэн хүмүүс ярьсан талаар жишээлээд, ажлыг удаашруулж, хөгжлийг хойш чангааж байгаа нэг том тээг бол хүнд суртал юм шүү хэмээн сануулж, үүнд анхаарч ажиллахыг зөвлөв.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, 1997 онд батлагдсан дээрх хуулийг зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр шинэчлэн сайжруулалгүй явж ирсэн нь иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, бухимдлыг төрүүлэхийн сацуу тухайн институцийн нэр хүнд, үйл ажиллагаанд нөлөөлөх, улс төржүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулах сөрөг үр дагаварыг дагуулж болзошгүй байгааг онцолсон юм.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр, иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байна гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргахаар хуулийн төсөлд тусгасныг онцлоод, иргэд, эрх бүхий этгээдээс Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд тавигдах шаардлага, хүлээн авахаас татгалзах үндэслэл, маргааныг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг тодорхой болгох, Цэцэд маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба мөн хугацаагаар хоёр хүртэл удаа сунгаж болох, Цэц, түүний гишүүний хараат бус байдал, Цэцийн процессын шударга байдлыг нэмэгдүүлэх, Цэцийн гишүүдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг онолын түвшинд, ойлгомжтой, үндэслэл сайтай гаргах шаардлагын үүднээс зөвлөлдөөн дууссанаас хойш 45 хоногийн дотор Цэцийн шийдвэрийг эцэслэн бичиж, ёсчлох, улмаар тодорхой хугацаанд нийтэд мэдээлэх, нийтлэх зэрэг зохицуулалт тусгасан дэлгэрэнгүй дурдсан юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг төсөлд үндсэн эрхэд хамаарах зарим эрхүүд орхигдсон шалтгааны талаар, Цэцийн шийдвэрийн үндэслэл тодорхой, онолын үндэслэлтэй, ойлгомжтой байх талаар ямар онцлог зохицуулалт туссан талаар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг болсноор ажлын ачаалал нь хэрхэн нэмэгдэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэдэг болсноор шүүхийн үйл ажиллагаатай хэрхэн уялдах, үүсэх үр дагаврын тапаар асуулт асууж, хариулт авчээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Үндсэн хуулийн цэц хүний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх болсон тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон ажлын албыг хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах чадвартай болгоход хэрхэн бэлтгэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн Үндсэн хуулийн заалттай дээрх зохицуулалт нийцэж байгаа эсэх талаар асууж, хариулт авав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл горимын санал гаргаж, үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгээс ажлын таван хоногийн засварлага авсан тул тус институцид маргаан хянан шийдвэрлэх тухай буюу процессийнх нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс мөн хугацаагаар завсарлага авах хүсэлт гаргав. Уг хүсэлтийг хуралдаан даргалагч хүлээн авч ажлын таван хоногийн засварлага өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД,

“Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулснаар гэм зэмгүй олон арван энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.

Амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

А.Адъяасүрэн: Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлогыг эхэлж гаргах ёстой DNN.mn

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Үндэсний хэмжээнд эрчүүдийн асуудлаар хэлэлцсэн чуулган өмнө нь огт болж байгаагүй. Үүнийг санаачлагч нь эмэгтэй гишүүн гэхээр сонирхол татаж байгаа юм. Эрчүүдийн асуудлыг Үндэсний хэмжээнд гаргаж тавих санаачилга танд анх хэрхэн төрсөн бэ?

-Хүн ам зүйн статистикуудыг харж байхад манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 10 жил байгаа нь миний санааг зовоосон. Орон нутагт ажиллаж байхад эрчүүдийн эрүүл мэндийн асуудал, ганц бие эрчүүдэд болон залуу гэр бүлүүдэд тулгарч байгаа бэрхшээл шууд нүдэн дээр харагдана л даа. Энэ бүхэнд дэмий санаа зовоод суухаар үндэстнээрээ нэг хэлэлцээд шийдэл гаргаад явах ёстой юм гэж бодогдох болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө миний бие авто тээврийн салбарт 50 гаруй мянган мэргэшсэн жолоочийг бэлтгэсэн бизнес эрхлэгч байсан. Энэ салбарт 90 гаруй хувь нь дан эрчүүд байдаг. Тиймээс нийгэм дэх эрчүүдийн тулгамдсан асуудлыг мэдэхийн дээдээр мэддэг болсон. Үнэхээр бид жендер гэж ярихдаа байнга эрчүүдийг орхигдуулдаг. Тиймээс эрэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа эрх, үүрэг оролцоог Үндэсний хэмжээнд хэлэлцэх чиглэлээр багагүй хугацаанд судалгаа хийсэн. Ингээд УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэхүү судалгаагаа Ерөнхийлөгчид танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд энэ санаагаа хэлэхэд маш эерэгээр хүлээн авч, чи манлайлаад шууд ажил болго гэж урам өгсөн. Тэгээд хоёр жилийн өмнө анхны чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн дээ. Сая хоёр дахь чуулга уулзалтыг ч Ерөнхийлөгч дэмжиж, холбогдох байгууллагууд идэвхтэй оролцож зохион байгууллаа.

-Анхдугаар чуулганаас гарсан үр дүн, эерэг өөрчлөлтүүд юу байна вэ?

-Асуудлыг нийгмийн анхааралд өртүүлж, хэлэлцүүлэг, харилцан яриа үүсгэсэн нь гол ач холбогдол гэж хэлнэ. Зарим орон нутгийн удирдлага чуулганаар хэлэлцэгдсэн асуудлуудаар орон нутагтаа тохирсон шийдлүүд гаргаад тэр нь их үр дүнтэй болсон байна лээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хэрэгжүүлсэн ажил, санаачилгыг дурдаж болох юм. Юу гэхээр мань хүн орон нутагтаа “80+” гэх хөтөлбөр санаачилж, эрчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, дундаж наслалтыг дээшлүүлэх чиглэлээр маш үр дүнтэй ажиллаж байгаа. Энэ мэт эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан олон хөтөлбөр, уриалгууд нийгэмд хүчтэй яригдах болсон нь л энэ чуулганы гол үр дүн гэж хэлнэ. Чимээгүйгээр асуудлыг харж суух нь өөрөө асар том хохирлыг бүрдүүлж байдаг. Тиймээс нийгмийн бүтэц тэр дундаа эрчүүдийн асуудлуудын талаар өнөөгийн нийгэмд хэн ч дуугардаггүй. Тэр утгараа энэ бүх асуудлыг Үндэсний хэмжээнд хэлэлцэж, тулгамдсан олон асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх зорилгоор энэхүү чуулганыг санаачилсан гэж ойлгож болно.

-Хоёр дахь чуулганы эрчүүдэд хүргэх гэсэн гол мессэж, дохио юу байв. Өнөөгийн монгол эрэгтэй хүний тулгамдсан асуудал юу байна вэ?

-Юуны өмнө энэ жилийн чуулганы цар хүрээ нэлээд өргөжлөө. Энэ юуг харуулж байна гэхээр өнөөгийн нийгэмд эрэгтэйчүүдийн эрх, үүрэг, оролцоо, тэдний өмнө тулгамдсан асуудал асар их байгааг илтгэж байгаа юм. Тиймээс цаашид ч энэхүү Үндэсний хэмжээний чуулган улам өргөжинө. Өргөжих тусмаа гарах үр дүн, ач холбогдол нь өснө. Энэ жилийн хувьд улс даяар зуд турхан ихтэй, малын хорогдол их явагдлаа. Энэ бол зөвхөн малын асуудал биш. Малчин өрхийн асуудал. Тэр дундаа өрх гэрээ тэргүүлж, авч явдаг эрчүүдийн асуудал гэж би шууд хэлнэ. Тиймээс энэ жилийн чуулганыг орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх талаар төрөөс тусгайлсан арга хэмжээ авах, ялангуяа залуу малчдыг суурин орон сууцаар хангах зорилтот бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг Үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зэргийг л түлхүүр мессэж болголоо.

-Чуулган дээр эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг их ярилаа. Сүүлийн үед 70 хүрэлгүй нас барж байгаа хүмүүсийн дунд эрчүүд давамгайлж байна гэнэ. Хамгийн харамсалтай нь эрчүүдийн нас баралт залуужиж байгаагийн шалтгаан юунд байдаг юм бол?

-Эрчүүдийн эрт нас баралтын үндсэн шалтгааныг эрэмбэлбэл осол гэмтэл, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол, хамгаалалтгүй хүнд хүчир ажлаас болж эрсдэлд өртөх нь түгээмэл байна. Жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байдаг нь судалгаагаар гарч ирсэн. Мөн нас барж байгаа шалтгаанд эрэгтэйчүүдийн архи, тамхины зохисгүй хэрэглээ том хувьтай байна. Зөвхөн тамхидалтаас хамааралтай өвчлөлөөр гэхэд жилд 4300 хүн нас барж байна гэдэг бол анхаарахаас аргагүй хэмжээнд хүрчээ гэсэн үг мөн биз. Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн хямрал амиа алдах бас нэгэн шалтгаан болж байна. Эрэгтэйчүүд гэмт халдлагад өртөн амиа алдах, зам тээврийн осолд орж нас барах нь эмэгтэйчүүдээс 6.9 дахин, амиа хорлох нь эмэгтэйчүүдээс 5.8 дахин их болжээ. Эрүүл мэнддээ тогтмол анхаарал тавьж чаддаггүй, эрсдлээс зайлсхийх, буруу зуршлаас татгалзах дадал, сэтгэл зүйн зөвлөгөө авах ойлголт, мэдлэг байхгүй нь бүх эрсдлийн суурь шалтгаан болж байна даа.

-Жендерийг ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх асуудал гэж ойлгодог. Угтаа эр, эм хүйсийн тэгш байдлыг л хангах тухай ойлголт. Тэр утгаараа яг ямар салбар дээр эрчүүдийн эрх зөрчигдөж байна гэж та харж байгаа вэ?

-Үнэн. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө 2011 он хүртэлх хугацаанд жендерийн бодлого төлөвлөлт тэр чигтээ эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад чиглэгдэж байлаа. Яахав, “Эмэгтэйчүүд ба хөгжил” чиг хандлага давамгайлснаар тодорхой үр дүнд хүрсэн. Гэхдээ жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг орхигдуулсан. Жендерийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатуулж ирсэн бодлогоо бид эргэн харах зайлшгүй шаардлагатай. Бүх шатандаа эрэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг орхигдуулсан гэж ч хэлж болно. Тиймээс эрэгтэйчүүдийн эрхийг хангах, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд энэхүү чуулган үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Монгол цэргийн баяр боллоо. Таны санаачилсан энэхүү чуулган тус баярын өмнөхөн болдог. Цаашид уламжлал болоод явах уу?

-Хоёр жил тутамд чуулдаг уламжлал тогтоох санаатай байгаа. Хоёрдугаар чуулганаас гарсан зөвлөмж, уриалга санаачилгуудын хэрэгжилт зэргээс харж байгаад дараагийн чуулганыг төлөвлөх байх.

-УИХ-ын гишүүний гол хийх ёстой ажил юу юм бэ?

-Юу хийх нь УИХ-ын тухай хуулинд тодорхой заачихсан байгаа. Хамгийн гол ажил бол сонгогчидоо төлөөлөх. Тэдэнтэйгээ байнга холбоотой байж, орон нутагт гарч байгаа асуудлууд, цаашид анхаарах зүйлсийн талаарх иргэдээс гарч байгаа санал, шаардлагыг УИХ-ын индрээс төрийн анхааралд өртүүлэх, бодлого шийдвэрт тусгуулахыг би өөрийн үндсэн ажил гэж хичээн зүтгэдэг. Энэ зорилгын хүрээнд шаардлагатай хуулийг санаачилж өргөн барих ёстой. Иргэд олон нийтийн зүгээс төрийн бодлого, шийдвэр зөв буруу гарч байгааг анзаарч хэлнэ, шаардна. Тэр болгонд дуугараад байхгүй ч яалт ч үгүй олон хүнээс ирүүлж байгаа хүсэлт шаардлагыг бол дамжуулаад, өмнөөс нь хэлээд шаардаад явах л ёстой. Саяхан Хөрөнгө оруулалтын хууль нэрээр гадаадынханд газрыг 100 хүртэлх жилээр урамшуулал болгон өгөх заалтыг батлуулах, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох бусармаг санаархал зарим гишүүдээс гарлаа. Үүнийг иргэд үй олноороо эсэргүүцэх үед би иргэдийнхээ талд зогссон. Би ажлаа зохих ёсоор хийж байгаа л хэрэг, тэр бол.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар хоёулаа хойшоо ярина аа. Танаас УИХ-ын гишүүн яг юу хийх ёстойг яагаад асуусан гэхээр нийгэмд УИХ-ын гишүүнийг сургууль, эмнэлэг, цэцэрлэг, зам барих ёстой мэтээр ойлгох нь түгээмэл ажиглагддаг. УИХ-ын гишүүн гэдэг барилгачин, бизнес эрхлэгч, эмч, багш биш. Тиймээс л танаас энэ асуултыг асуусан юм…?

-Тойргийн сонгогчид манай суманд сургууль, эсвэл эмнэлэг байхгүйгээс асуудлууд үүсээд байна гэж шаардвал барих төсвийг Улсын нэгдсэн төсөвт суулгуулах тал дээр бусад гишүүдтэй хамтраад ажиллах үе ч гарна л даа. Гэхдээ тэрийг өөрийн хөрөнгө, өөрийн чадлаар бариулчихсан, төсвийг нь гаргачихсан юм шиг ярих, сурталчлах нь цөөнгүй тохиолддог. Тэр бол буруу. Ер нь бол улсын мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Тэдний татвараас бүрдсэн төсвийг тэдэнд зориулах нь огтхон ч буруу зүйл биш.

-Хаврын чуулган, сонгуулийн өмнөх чуулган гэдгээрээ онцлог. Таны хувьд сөрөг намын эмэгтэй гишүүн. Парламентын бүрэн эрхийн хугацаанд гаргасан амжилт, алдсан боломжууд юу байна гэж асуувал та юу хэлэх вэ?

-Мэдээж энэ парламент хууль тогтоох эрхээ боломжийн сайн хэрэгжүүлсэн гэж хэлнэ. Гэхдээ бид шийдэж болох олон асуудлыг орхигдууллаа. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах чиглэлд дутуу ажилласан гэж ойлгож байна. Хулгай, авлига, хууль бус асуудлыг ярьсан ч хариуцлага тооцох ажил удаашралтай байгаа нь үнэн. Энэ хаврын чуулган гишүүдийн хувьд маш их ачаалалттай чуулган болно гэж бодож байгаа. Миний хувьд ч санаачлах, хэлэлцүүлэх, батлуулах олон хуулийн төсөл байна. Тиймээс их завгүй атлаа нийгмийн хүсэлт, шаардлага, хариуцлага нэхэгдсэн чуулган болох болов уу гэж бодож байна. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд сайн, муу ажилласныг удахгүй ард түмэн дүнгээ тавина. Тиймээс миний хувьд үүнд байр суурь, үнэлгээ өгөх боломж алга байна. Мэдээж улстөржилт сонгуулийн өмнө ч гэлтгүй цаг үргэлж л явагдаж байдаг. Гэхдээ эцсийн эцэст хэн улс төр хийгээд байна, хэн нь худлаа ярьж, хуулийн хариуцлагаас зугтаж байна. Хэн нь шударга ёсны төлөө, иргэдийнхээ төлөөллийг ханган ажиллаж байна гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

-Энэ УИХ-ын үед нийтийн өмчийн хулгай маш их яригдлаа. Өчнөөн сонсгол хийгдлээ. Иргэд хулгайн талаар УИХ дээр хоосон улстөржиж ярихаас биш бодитойгоор хариуцлага тооцсонгүй гэсэн шүүмжлэл давамгай байгаа. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Олон улсад “kleptoc­racy” буюу хулгайн засаглал гэж нэрлэдэг зүйл Монголд бодитойгоор нүүрлэчихсэн болохыг бид бүгд харж байна. Нэг хачирхалтай зүйл нь эрх баригчид найман жил дангаар, бүх шатанд бүх эрх мэдлийг атгаж байгаа атлаа ямар ч эрх мэдэлгүй, шийдвэр гаргах боломжгүй сөрөг хүчнээ гарч байгаа хулгай бүрт хамаатуулах гэж оролддог. Энийг сонгогчид харж л байгаа шүү дээ. “Нүүрсний хулгай” гээд сүржигнэх атлаа нүүрстэй ямар ч холбоогүй, хоёр хүний хоорондын зээлийн асуудлыг хамаатуулаад гүтгэнэ. Яг хулгай хийсэн нь нотлогдсон өөрийн намынханд болохоор хийсэн үйлдэл, хулгайн хэмжээтэй нь харьцуулахад үндэслэлгүй ял оноолгож, олны хэл амыг дарж байгаа нь бүгдэд ил байгаа. Хөгжлийн банкны хулгай бас л хэлбэрдсэн, аргацаасан байдалтай жүжиг болоод л дууссан. Олны дүгнэлт зөв. Би санал нийлдэг. Найман жил эрх барина гэдэг бага хугацаа биш. Найман жилийн өмнө сонгууль өгсөн 20-хон настай залуу одоо гуч хүрч байна. Гучтай нь дөч. Тэгэхээр энэ бол хүний амьдралд тийм бага хугацаа огт биш. Хийж чадсан бол үр дүн нь харагдах хугацаа.

-Сонгууль удахгүй болох гэж байна. Улс төрчдийн хувьд тойргоос уу, намаас уу гэдгээ хэдийнэ сонгочихсон байх шиг байна. Таны хувьд тойрогт нэр дэвших үү?

-Хаана, ямар байдлаар нэр дэвших гэдэг шийдвэр надаас маш бага хамаардаг. Намын бүтэц, дүрэм журмаар зохицуулагддаг болохоор ингэнэ тэгнэ гэж хэлэх нь одоогоор боломжгүй, хуулийн хувьд ч хязгаарлалттай.

-Баянхонгорчуудын хувьд энэ удаад Архангай, Өвөрхангайтай нэгдэн сонгуульд оролцоно. Таны хувьд энэ том тойргийн хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

-Хөгжлийн асар их боломж, нөөцтэй бүс нутаг. Засгийн газар эдийн засгийн зоригтой, бодитой шийдвэр гаргаж чаддаг байсан бол өдийд хүн амын төвлөрлийг татсан, нийслэлээс дутахгүй хүн татагддаг хөгжилтэй бүс болчих бүрэн боломж, цаг хугацаа байлаа. Даанч орон нутгийн хөгжлийг орхигдуулдаг, орон нутгийн эрх мэдлийг хумьдаг бодлого хэрэгжүүлсээр ирлээ. Сүүлийн жилүүдэд нутгийн өөрийн удирдлага, бие даасан байдал бүр алга болсон.

-Хаврын чуулганы өмнөхөн танай нам, таны хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хүчтэй эсэргүүцсэн. Ардчилсан нам бол барууны үзэлтэй нам. Тэр утгаараа хөрөнгө оруулалтыг дэмждэг, бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх чиглэлд ажилладаг нам атлаа яагаад энэ хуулийг эсэргүүцэв гэсэн шүүмжлэлийг зарим хүмүүс хэлж байна. Уг хуульд яг ямар алдаа байгаа болоод та бүхэн эсэргүүцээд байгаа юм бэ?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг манай нам хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Харин Хөрөнгө оруулалтын хуулиар гул барин харийн хүмүүст газраа наймаалах санаархлыг л тас цохисон. Хөрөнгө оруулагчийн статус авах босгыг алга болгохыг зөвшөөрөөгүй. Ийм хоёр зүйл бидний байр суурь. Гадаадын хөрөнгө оруулагчийн статус нь татварын болон эрх зүйн тогтвортой байдлын үлэмж давуу талыг олгох учраас хөрөнгийн босгогүй байж болохгүй. Хөрөнгөгүй хөрөнгө оруулагч гэж юу байхав дээ. Нөгөө нь нэг ч хөрөнгө оруулагч газар өгөхгүй бол хөрөнгө оруулахгүй гэж хэлдэггүй. Тэдэнд тогтвортой байдал, оруулсан хөрөнгийг нь хамгаалах баталгаа, ашиг олох нөхцөл зэрэг л чухал байдаг. Ч.Хүрэлбаатар гол зүйлээ шийдэхийн оронд далимдуулж газар зарах гэж л оролдсон учраас монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Дэлхийн туршлага бол хөрөнгө оруулалтын босго байна. Хөрөнгө оруулсны төлөө аль ч улс газар бэлэглэдэггүй.

-Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар байдлаар өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Хуулиасаа өмнө Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлогын бичиг баримтаа гаргамаар юм билээ. Ирээдүйд Монгол Улсын өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэх ямар салбарт, ямар нөхцөлөөр хөрөнгө оруулалт татах бодлогоо гаргаад түүнийхээ хэрэгжилтийг хангах, эрх зүйн баталгааг бий болгох байдлаар Хөрөнгө оруулалтын хуулийг гаргах ёстой. Бодлого тодорхойгүй байхад мянган хөнгөлөлт, чөлөөлөлт амлаад хөрөнгө орж ирэхгүй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад гишүүдийн 52.8 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төсөлд гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай байгаа тул тус намын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтийг илэрхийлэхэд, хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа ажлын дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан уг дүгнэлтийг танилцуулсан. Уг дүгнэлтэд, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзсэнийг дурджээ.

Цэцийн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмын дагуу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Байнгын хороодууд хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар тус тус танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэж 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулгадаа онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл санал, дүгнэлтдээ тодотгов.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн  үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Иймд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ингээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар тус тус танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны 22 дугаар тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж, түүхэндээ анх удаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон бөгөөд 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт орсон ч Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй хэмээн онцолсон. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч өнгөрсөн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.

Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, хөгжлийн хурд, нийгмийн хэрэгцээг дагаж шүүх эрх мэдлийн бусад байгууллагын нэгэн адил Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн Хууль зүйн байнгын хороо үзэж тодорхой үүрэг өгч ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг гуч гаруй жилийн алдаа, оноог дүгнэн цэгнэж, дэлхий дахинаа төлөвшин хөгжиж буй Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн шүүхийн өсөн нэмэгдэж буй үүрэг, хүний эрхийг тодорхой тохиолдолд хамгаалах хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд тасралтгүй ажиллан хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын Тамгын газар, эрдэмтэн судлаачдыг оролцуулан ажлын дэд хэсгийг байгуулан мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа авсан болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулав.

Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд тулгамдаж буй асуудлыг тодруулж, эрдэмтэн, судлаач, хуульч нартай зөвлөлдөж, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор зохион байгуулсан ажлуудын талаар дэлгэрэнгүй дурдсан. Ингээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан зарчмын өөрчлөлтийг танилцууллаа.

Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг тодорхой болгожээ. Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулсан байна. Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж олон улсын сайн туршлагыг төсөлд тусгажээ. Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг нарийвчилж зохицуулсан байна. Тодруулбал, Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр заажээ. Түүнчлэн Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох журмыг тодорхой тогтоож, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгыг олон нийтэд нээлттэй мэдээллэж байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Цэцийн нийт гишүүний хуралдааныг байгуулж, холбогдох бүрэн эрхийг олгох, Цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхээр хуулийн төсөлд заасан бөгөөд ийнхүү Цэцэд хандах хүрээ нэмэгдэхтэй уялдуулан Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байх, Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах, хамгаалахаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг төсөл нарийвчлан тусгажээ.

Түүнчлэн эрхээ сэргээлгэх хуульд заасан арга замыг дуусгасны дараа уул эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзсэн иргэн Цэцэд гаргах эрхийг тусгасан хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав. Иргэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байгаа нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай бөгөөд Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал нь үүнд чиглэсэн байна гэж ажлын хэсэг үзжээ. Иймд иргэний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох зохцуулалтыг төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч төслийг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлд заасны дагуу Цэц бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах, дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах, үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгох зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн болон бусад материаллаг зардалд жилд ойролцоогоор 283,543,117 /хоёр зуун наян гурван сая таван зуун дөчин гурван мянга/ төгрөг зарцуулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдаад хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, О.Цогтгэрэл, С.Чинзориг, Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, С.Одонтуяа нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Үндсэн хуулийн шүүх гэдэг хүний үндсэн эрхийн маргаан болон төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг авч хэлэлцэн, хянан шийдвэрлэдэг чухал байгууллага гэдгийг тодотгоод Үндсэн хуулийн цэцийн гишүүнд сахилгын болон ёс зүйн хариуцлага ногдуулах зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг лавлав.

Төсөл санаачлагч гишүүн Ц.Мөнх-Оргил хариултдаа, цэцийн гишүүний хариуцлагын асуудалд Ажлын хэсгээс их анхаарч хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт оруулсан. Үүнд Монгол Улсын шүүхийн шүүгчид тавигдаж буй шаардлага, зохицуулалтыг үндсэндээ тусгасан. Шүүхийн тухай хуульд шүүгч нарт хориглосон маш олон асуудлыг тусгаж зохицуулсан. Гэтэл асуудлыг хэт нарийвчлан тусгах нь зохимжгүй, буруу байгааг амьдрал харуулж байна. Тиймээс ерөнхий буюу аль ч нөхцөл байдалд нь тааруулж хэрэглэж болох зохицуулалт байх нь зөв юм. Дөрөвдүгээр бүлгийн 19 дүгээр зүйлд Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох хязгаарлах зүйл гэдэгт гурван заалтттай, дотроо найм задарсан том зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, улс төрийн өндөр мэргэшил гэдгийг тодорхой болгохгүй бол хуульчийн мэргэжлээр төгссөн ажлын туршлага, дадлагагүй хүмүүс Цэцийн гишүүн болох боломжийг нээж байгаа мэт харагдаж байгааг лавлав. “Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог шийдэх бүрэн эрх нь УИХ-д байна. Тухайн хүний шаардлага хангаж байгаа эсэхийг шийдэх эрх нь УИХ-д үлдэж байгаа. Үндсэн хуулийн цэц нь үндсэн эрхийн маргаан шийдвэрлэдэг болж байгаа учраас Цэцийн гишүүн нь хууль зүйн дээд боловсролтой байна гэсэн шаардлагын үүднээс ганцхан заалт оруулсан” гэдгийг төсөл санаачлагч хариултдаа тодотгов.

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, “Өнөөдөр урин хавар айлчлан ирж, өдөр шөнө тэнцсэн өдөр тохиож, нарны баяр, хаврын баярыг манай улсад өргөн тэмдэглэн өнгөрүүлж байна. Наурыз хэмээх энэ  хаврын баяр нь казах түмний төдийгүй хүн төрөлхтний баяр билээ. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаас олон улсын баяр хэмээн албан ёсоор баталж, ЮНЕСКО-гийн дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэн тэмдэглэдэг энэхүү баярыг олон оронд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар казах түмэнд өөрийн биеэр баяр хүргэхээр Баян-Өлгий аймгийг зорьсон. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Х.Баделхан болон ажилч, хичээнгүй казах түмэндээ энэ сайхан нарны баярын мэндчилгээг дэвшүүлж, эрх чөлөөт Монгол эх орондоо аз жаргалаар бялхан амьдарч, ажил үйлс нь амжилт бүтээлээр цалгиж, алтайн бүргэд мэт хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж байлаа.

Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан түр завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр АН бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага авав.

АН-ын бүлгийн гишүүд сонгуулийн өмнөх нь Цэцийн тухай хуулиар оролдож болохгүй. Ардчилалтай холбоотой асуудал учраас нухацтай хандах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг УИХ хүлээн авлаа DNN.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжив.

Тус дүгнэлтэд УИХ-аас 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуулиар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн 29.3.3 дахь заалт нэмжээ.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрлөө.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Одбаяр: “АН хагаралтай” гэдэг хүн, хүчнүүд одоо тайвшир, бид маш эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцоно DNN.mn

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяртай ярилцлаа


-Та 2023 оны арваннэгдүгээр сард АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөнгүй. Завгүй л ажиллав уу?

-Юуны өмнө Өдрийн сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Нээрээ АН-ынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш дөрвөн сар өнгөрсөн байна. Манай намын тухайд хэдэн жилийн туршид улс төрийн хэрчээс дунд явж, зарим талаар улс төрийн золионд өртөж, түр хугацаанд зохион байгуулалт алдагдсан. Өнгөрсөн жилээс бүх зүйл голдиролдоо орж, намын Үндсэн дүрмийн дагуу бүтцээ шинэчлээд үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж хэрэг улс төрийн нам, олон үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл учраас ойлголцох, ярилцах нь чухал. Энэ үүднээс Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлээд л ажиллаад явж байна.

-Та томилогдсоноосоо хойш Ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ биелүүлж ажилласан гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний хувьд өмнө нь 2017-2019 оны хооронд АН-ынхаа Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тийм болохоор намын төв аппаратын ажлыг гадарлана. Гэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд Үндэсний хэмжээний том намын гал тогооны өдөр тутмын ажил гэдэг утгаараа илүү ачаалалтай ажиллах ёстой. Наад зах нь намын үүрүүд, нийслэл, дүүрэг, аймгийн бүх нэгжүүд гээд бүх шатны намын байгууллагуудтайгаа байнга холбоотой байж, хамтарч ажиллана. Тэднийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана. Ер нь л нам дотроо хүртээмжтэй байх ёстой албан тушаал л даа. Би өмнө нь хэлсэн дээ. Би гэхээс илүүтэй АН гэх маш олон лидер, довтлогчтой хөлбөмбөгийн багийн хаалгач, холбогч хийж ажиллана гэсэн үг. Гэхдээ бидэнд “хамтарч ажиллах” гэсэн нэг л менежмэнт хэрэгтэй.

Яг одоогийн тухайд УИХ-ын 2024 оны сонгууль тулсан байна. Гаднаас тодорхойлоод байгаачлан бид эвээ олж жигдрээд сонгуульд орох ёстой. Тэгэхээр намынхаа дотоод эв нэгдэл буюу ойлголцол дээр гол анхаарлаа хандуулаад ажиллаж байна. Ер нь аливаа байгууллага, тэр дундаа улс төрийн нам гурван үеийн хэлхээс дээр явдаг. Амьдралын, байгалийн хууль ийм байдаг. Бид ч тэгж ажилладаг. Анхдагчиддаа хүндэтгэлтэй ханддаг. Бидний үеийнхэн өнөөдрийн ачаагаа үүрч байна. Дараа нь энэ намыг авч явах үеэ бэлтгэх ёстой. Энэ мэтийн олон ажил бий л дээ. Зарим тохиолдолд улс төрийн намд үе солих шаардлага үүсдэг. Ингэхдээ “Залуучууд л байж цаашаа явна” гэдэг. Харин би үүнтэй санал нийлдэггүй. АН гурван үеийн хэлхээс дээрээ тогтож цааш явах учиртай. Өөрөөр хэлбэл, энэ балансыг хангах хэрэгтэй. Дээрээс нь манай нам олон лидертэй. Тийм болохоор лидерүүд, гурван үеийнхээ хэлхээс, анхан, дунд шатныхаа холбоосуудыг нэлээд хийлээ. Мөн сонгуулийн бэлтгэл ажлуудаа амжуулж байна. Бид хоёр сонгууль дараалан сөрөг хүчин болсон. Тиймээс энэ удаагийн сонгуульд өмнөхөөсөө илүү анхаарал тавьж, хүч нэмж ажиллахгүй бол сонгуулийн тогтолцоо маань өөрчлөгдөж, шинэ дүрмээр тоглож эхлэх гэж байна

-АН-ын дарга Л.Гантөмөрийг “Цавууны үүрэг гүйцэтгэж байна” гэж байсан. Тэгэхээр та ч гэсэн энэ л үүргийг гүйцэтгэж байна гэж ойлгож болох уу?

-Чиг үүргийн хувьд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр маш сайн ойлголцол байх хэрэгтэй. Түлхүүр, цоож хоёр шиг гар нийлж ажиллах ёстой. Тийм байж чадаж ч байгаа, бид хоёр. Намын дарга гэдэг намынхаа лидер нь байдаг. Энэ лидер өнгөтэй өөдтэй байж, өндөрт мандаж, олныг дагуулахын тулд суурь сайтай байх шаардлагатай. Тэр суурь нь намын нийт гишүүд, дэмжигчид. Харин энэ хоёрын холбоос, гагнаас дээр нь л Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд би байгаа юм. Ер нь манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол бусад намаас ялгаатай.

 -Юугаараа ялгаатай вэ?

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол “Дарга гэх ойлголтоос илүү менежер гэдэг ухагдахуун”-д илүү ойртоно. Яагаад гэхээр АН маш олон ургалч үзэл, бүлэг фракцууд дээр тогтож байдаг. Тийм учраас тэдний эв нэгдлийг хангах, урагш нь чиглүүлэх, нэг зүгт хандуулах нь Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил болж байгаа юм л даа. Түүнээс биш дарга сэтэр зүүчихлээ гээд улс төрийн илүү эрх ямба эдэлнэ гэсэн үг биш. Тэгэх ч боломжгүй нам.

Эрх барьж байгаа намын жишээгээр авч үзэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын хамгийн том дарга байдаг. Улс төрийн бүхий л томилгоон дээр гар бие оролцож, түүнийх нь үгээр асуудлыг шийдэж байх шиг харагддаг?

-Манай намын үе, үеийн дарга нар нэг зүйлийг хийх гэж хичээсэн. Тэр нь хамтын удирдлагын систем шүү дээ. Үүнийг нэвтрүүлж, бүх асуудлаа цэгцэлж, ойлголцож байж цаашаа илүү хол явна. Хамтын удирдлагын систем одоогоор манай Улс төрийн зөвлөл амьтай байх ёстой. Гаргасан шийдвэр нь ямар нэгэн гажуудалгүйгээр анхан шат руугаа очдог. Намын үндсэн аппарат өдөр тутмынхаа ажлыг сайн хийх ёстой гээд олон зүйл нэг цэгт нийлэх учиртай. Энэ бүхнийг бүрэн хангахын тулд том дарга гэхээсээ илүү менежер байдлаар ажиллана гээд байгаа юм. Нөгөө талаас энэ бол цэвэр хувь хүний харилцааны л асуудал байдаг.

-АН-ын Нарийн бичгийн дарга нарыг томилох нь таны бүрэн эрхийн асуудал юм байна лээ. Тэгэхээр та ганцаараа шийдсэн үү. Эсвэл бүлэг, фракцуудаас тань санал болгосон уу?

-Намын дүрмээрээ би Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд төв аппаратын албан тушаалтнуудыг томилно. Гэхдээ намын даргатайгаа зөвшилцөнө. Энэ утгаараа Л.Гантөмөр даргатай зөвшилцөөд, салбар салбартаа мэргэшсэн байдлыг нь харгалзаж үзээд томилсон.

-АН-ын Нарийн бичгийн дарга нараар дандаа залуучууд томилогдсон нь олны анхаарлыг татсан. Нэг нь “Улс төрийн туршлагагүй” гэж шүүмжилж байна. Нөгөө нь “Цаг үетэй хөл нийлүүлж алхахад маш зөв шийдвэр” гэцгээж байсан. Таны хувьд яг ямар үзэл бодол, чиг баримжаагаар ийм томилгоо хийсэн юм бэ?

-Агуулгын хувьд нам бол гишүүддээ үйлчилж, тэднийхээ эрх ашгийг хамгаалж, үзэл санаагаа тээгч гол цөм нь байх ёстой. Гэвч нөгөө талдаа бид нийгмээ сайн сонсогч байх хэрэгтэй юм. Нийгэм маань, залуучууд маань юу хүсч байна вэ. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж, татвар, нийгмийн даатгалдаа дарлуулаад явж байгаа жирийн бизнес эрхлэгчид юу бодож байна вэ. Хамаг малаа зуднаар алдчихсан малчдад маань юу хэрэгтэй байгаа вэ. Энэ мэтээр бид нийгмийнхээ тусгал нь байх ёстой. Тусгал нь байж чадаж байгаа эсэхээс хамаарч санал, шүүмжлэл гардаг. Манайх нийгэмтэйгээ тэгж яв цав таарч байж цаашаа урагшилдаг нам шүү дээ. Тиймээс “Бидний дараа үеийн лидерүүд хэн бэ” гэдэг утгаар нь, энэ намыг тасралтгүйгээр урагшилж, түүх нь хэдэн зуунаар хэмжигдэх нам байлгахын тулд би одоо цагт ачаа үүрэлцэж байгаагийн хувьд дараа үедээ боломжийг нь олгох ёстой гэж бодсон. Хоёрдугаарт, улстөрчид хэр зэрэг нийгмээсээ холдоно, тэгэх тусам улс төрийн тавцангаас шахагдаж байдаг. Тэгэхээр хайрцаглагдахгүйгээр нийгэмдээ уусч байх ёстой. Магадгүй бид нам, нам гэсээр байгаад нийгмээ сонсохоо больсон байх магадлалтай. Энэ чихний бөглөөсийг гаргахын тулд салбартаа танигдсан, эрх чөлөөний мэдрэмж суусан залуучуудыг олж томилохыг хичээсэн. Эдгээр залуус маань ч гэсэн нийгэм рүү гараад сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Уг нь хуучин жишгээр бол АНын Нарийн бичгийн дарга гэдэг маш урт зам туулж байж томилогддог ажил байлаа. Гэхдээ “Шинэ үедээ арай өөр хандлагаар хандах ёстой” гэсэн байдлаар би асуудлыг авч үзсэн.

-Сонгууль хаяанд ирсэн байна. “АН аанай л эмх замбараагүй, эв түнжингүй хэвээрээ байна” гэдэг яриа байсаар л байх юм?

-Та “Сонгууль хаяанд ирлээ” гэж хэллээ шүү дээ. Түүнтэй л холбоотой яриа байх. АН-ын хувьд өмнө нь явж ирсэн зарчмаараа улс төрийн дотоод үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тийм учраас “АН эв нэгдэлгүй, ан цавтай байна” гэх нь улс төрийн зарим намд, тодорхой улстөрчдөд хэрэгтэй л байдаг биз. Л.Гантөмөр дарга хэлсэн шүү дээ, “Коммунистууд сүүлийн 30 жилийг онилж ярих боллоо. Тэднийхээр сүүлийн 30 жилд хот байгуулагдсан нь, монголчууд 60 сая малтай болсон нь, 100 гаруй мянган залуус гадны улс руу явж суралцсан нь буруу гэнэ. Сүүлийн 30 жилд иргэд сая гаруй машинтай болсныг, 400-500 өрх орон сууцанд орсныг, 250 мянган залуус ипотекийн зээлд хамрагдсаныг үгүйсгэж байна. Ардчиллыг үгүйсгэж байна. АН Монголд ардчиллыг, үг хэлэх эрх чөлөөг, эд хөрөнгөтэй байх боломжийг авчирсан нь үнэн. Гэтэл болохгүй байгаа зүйлсийг болгохын төлөө зүтгэсэн нэгнийг ялладаг, буруутгадаг, дардаг, хооронд нь хагаралдуулах болсон” гэсэн. Эндээс эрх баригчид ч, манайх ч ямар нам билээ гэдэг нь харагдана. Нэмээд улс төрийн туршлага, орон зай гээд хэн ч бодоход ойлгомжтой шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд, “АН хагаралтай байна” гэж манай намын төлөө сэтгэлээ чилээж, цаг заваа зориулдаг хүмүүс одоо тайвширч болно. АН эв нэгдэлтэй байна. Маш эвтэйгээр сонгуульдаа оролцоно. Том зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж, сахилга бат, хариуцлагатай байж чадсанаар энэ сонгуульд ялах нь гарцаагүй. Санаа зоволтгүй гэсэн үг. Уг нь улс төрийн намууд, ялангуяа сонгууль ойртсон үед ийм “яс хаях” аргаар ажиллаж болохгүй л дээ. Цаашлаад хүний алдар хүнд, нэр төрд халдахгүйгээр зарчимтай улс төр хийдэг байх ёстой. Гэтэл манай намын тухайд өмнө нь яг ийм гадны нөлөөнд, мэхэнд автаж алдаа гаргаж байсан. Тийм түүх бий. 2012 онд олонх болж засгийн эрхийг авсан. 2014 онд засгаа унагаасан. Тэгээд 2016, 2020 оны сонгуулиудад ямар үр дүн гарсныг та бүхэн мэднэ. Гэтэл энэ дараалсан ялагдлын шалтгаан нь ердөө л бид нам дотроо яриагүйтэй холбоотой байдаг юм. Одоо тэр алдаагаа харчихсан. Засаад урагш алхана. Ийм л итгэлтэй байна. Үүний төлөө ч бид ажиллах болно. “Хийж чадах болов уу, яах бол” гэдэг асуудал манай намд байхгүй. Хүчтэй лидер олон байна.

-Та “Манай нам олон лидертэй” гэж хэллээ. Үнэн. Гэхдээ тэр хэрээрээ үл ойлголцол гарах нь их байх шиг харагддаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ лидерүүдийнхээ ойлголцлыг нэг болгохын тулд олон уулзалт хийсэн байж таарна даа?

-Үүнийг ярихаас өмнө харьцуулалт хийх ёстой байх л даа. Одоогийн эрх барьж байгаа нам манайхаас 70 насаар ах шүү дээ. Тэр намын үүсгэн байгуулагдсанаас эхлээд, туулж ирсэн замнал, өнөөгийн цаг үетэй золгосон бүх цаг үед нь төр, нийгмийн тогтолцоо өөр өөр байсан. Тийм учраас МАН-ын соёл арай өөр хэв загвартай байдаг биз. Гадна талаасаа маш их эв нэгдэлтэй, эмх цэгцтэй мэт харагддаг. Тэр нь имиж нь болчихсон. Гэтэл яг бодит байдал дээр хамгийн их хагаралтай л байдаг. Харин АН бол өөр. Угаасаа цэвэр ард түмний хүсэл зорилго, хэрэгцээнээс үүссэн нам шүү  дээ . Лидерүүд маань тухайн үедээ Монголд улс төр, нийгмийн шилжилт, өөрчлөлтийг авч ирсэн. Тэр хэрээрээ эрх чөлөөний мэдрэмж дээрээ л нэгддэг. Энэ мэдрэмжээ улс төрийн үзэл санааны чиг баримжаагаа болгохдоо өөр, өөрсдийн гэсэн байр сууриа шигтгээд явсан. Ийм ч болохоор ард түмэн биднийг сайн яваасай гэсэндээ хүлээлт нь өндөр байдаг. Бидний үг, үйлдэл бүрийг анзаарч, шүүмжилдэг. Бид ч гэсэн “Нийгмийн захиалгаар үүссэн нам” гэдэг утгаараа алдаа, оноо нь ил явдаг. Харин зөрчил гэдэг нь харьцангуй ойлголт болоод явчихна. “А цэгээс Б цэг хүрэх маршрут дээрээ л жаахан зөрчил байна уу” гэхээс “А-гаас Б рүү очих ёстой” гэдгээ манайхан бүгд мэддэг. Ингэж хэлэхээр ойлгогдож байна уу.

-Одоо танай намын дотоод асуудал бүрэн цэгцэрч, нэг цонхоор хараад сонгуульд оролцоход бүрэн бэлэн болсон гэж ойлгож болох уу?

-Энэ 2024 он гараад Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хууль хэрэгжээд явж байна. Тийм болохоор хуульд зааснаар ямар ажил амжуулсан байх ёстой юм бэ. Тэр бүх бэлтгэлээ хангаад явж байна. Харин дотооддоо хэн , хаана өрсөлдөх сонирхолтой байгаа зэрэг дээр менежмэнтийн зүйлсээ багцаалдсан. Түүнд шаардлагатай дэд бүтцүүдээ угсраад сонгуулийн бэлтгэлээ базааж байна.

-Таны хариултуудаас харахад АН-д одоо асуудал алга болсон гэж байна. Гэтэл АН-ын даргыг томоохон фракцууд нь байнга шахаанд байлгадаг гэх мэтээр ярьсаар л байна шүү дээ?

-Наадах чинь л харин сонгуулийн өмнө бидэнд илгээж байгаа бэлэг шүү дээ. Манай намын нэг араншин байдаг юм. МАН шиг тэгж нийтийн диктатур, хэв маяг тогтоодоггүй. АН-д бараг л гишүүн бүр нь өөрийнхөөрөө амьдардаг.  Дарга таалагдахгүй бол араар нь муулаад, хор хуй хийгээд гүйцгээгээд байдаггүй. Хурлаа хийнэ. Асуудлаа гаргана. Шийднэ. Ийм л процесс болдог. Тэгээд ч АН-ын дарга болсон хүн бусдын шахалт хавчилганд орох ямар ч боломжгүй. Ийм эрх чөлөөнөөс сонгогдсон дарга илүү эрх чөлөөтэй л ажиллана биз дээ

-Бүр нэр заагаад яриад, мэдээлээд байгаа харагдах юм?

-Тэгэхгүй бол итгэл үнэмшилгүй болчих гээд байдаг байлгүй дээ

-“Улс төрийн гуравдагч хүчний орон зай байна” гэдэг ойлголт нэлээд өндөр авч байна. Жижиг намууд энэ байр суурийн төлөө зүтгээд эхэлж байх шиг байна. Ийм бодит үйл явдлууд ч өрнөж байна. Монголын улс төрийн хоёр баганын нэг гэгдэж ирсэн АН-ын нэр хүнд сайнгүй байна л гэсэн үг байх. Гуравдагч хүчний талаар ямар байр суурьтай байна вэ?

– Бернард Шоугийн “Ардчилал бол бидний байгуулсан засаглалаас илүү сайн засаглал байхгүй гэдгийг батлах багаж юм” гэж үг бий. АН-ын үзэл баримтлал ч “Хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн чиг хандлагыг эрхэмлэн Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хамгаалж, ардчилсан хувьсгалын ололт амжилт, Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжилд нэвтрүүлсэн дэвшилтэт санаачилга, өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтаараа бахархаж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө, Улс төрийн эрх чөлөө, Шударга ёсны эрх чөлөө, Үндэсний эрх чөлөө гэсэн үнэт зүйлсийг баримтлан эрхэм зорилгоо хэрэгжүүлнэ” гэж байдаг юм. Эндээс миний хариулт тодорхой болох байх. Дээрх эрх чөлөөг хангах хүчин хэн бэ. Нийгмийн, олон нийтийн хүлээлт хэн дээр байна вэ. Хэн хэрэгтэй байна вэ. Энэ бол ердөө л сонголт шүү дээ. Олон нийт хэнийг хүсэж байна, тэр нь л гарч  ирнэ. Ер нь АН эрх чөлөөг эрхэмлэдэг учраас том, жижиг улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандана. Харин АН-ын нэр хүндийн хэмжээсийн тухайд яг одоо ярих жаахан тохиромжгүй юм. Яагаад гэвэл хоёр ч сонгуулийн бүрэн эрх буюу найман жилийн туршид улс төрийн хашааны гадна өнжлөө. Тэгсэн ч зүгээр байлгасангүй. Намын лидерүүдийг муудалцуулах, яс хаях нь хэвийн үзэгдэл мэт болсон шүү дээ. Хэтэрсэн. Яг үнэндээ энэ хугацаанд АН байх үгүй тухай яригдаж байсныг энд хэлэх хэрэгтэй. Өдийд АН алга болчихсон байхыг үгүйсгэхээргүй бэрхшээлтэй замыг тууллаа. Гэхдээ АН учраас буцаж өндийлөө л дөө.

– Энэ амралтын өдрүүдээр АН-ын ҮБХ-ны хурал болох юм байна. Энэ хурлаар нам ы н дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын асуудлыг хөндөх нь гэсэн мэдээллүүд бас гарч байна ?

-Ингэх нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодоход хариу нь гарч ирэх биз дээ. Бас л дээр хэлсэн шиг сонгууль дөхсөнтэй холбоотой гэж ойлгож болно. АН-ын хувьд яалт ч үгүй Монголын улс төрийн хамгийн том намуудын нэг. Сонгуульд амжилттай оролцох нь ойлгомжтой. Ингээд үзэхээр АН-ыг ямар нэг байдлаар сулруулах, олон нийтийн итгэлийг алдагдуулах улс төрийн үйл ажиллагаа гадна талаас явах нь тодорхой шүү дээ. Яахав, манай намыг олон фракцтай гэдэг. Гадна талд тэгж яригддаг. Албан ёсны бүтэц биш л дээ. Гэхдээ улс төрийн байр сууриа хэсэг бүлгээрээ илэрхийлэх үзэгдлүүд байдаг. Байх ч ёстой. Үүнийг хориглож болохгүй. АН-ын гишүүн зарим намын гишүүд шиг дуугаа хориулж, үзэл бодлоо бариулж болохгүй шүү дээ. Угтаа энэ бол ардчилал юм. АН-ын гол илэрхийлэмж нь энэ. Ялгарал гэсэн ч болно. Үүнийг л ашиглаж, дотор нь хагалах гэсэн арга хэмжээг гаднаас авч байх шиг байгаа юм. Бидний хувьд ингэж л ойлгож авч үзэж байгаа. Сонгууль ойртож байгаа учраас иймэрхүү яс хаях үзэгдэл цаашид нэмэгдэж ч магадгүй юм.Тэгээд ч АН коммунист нам биш шүү дээ. Яг фракц гээд яривал бүх намд л байдаг. МАН-д ч бий. Бүгдээрээ л мэддэг. МАН-ынх далд, манайх ил л байдаг байхгүй юу. Танай асуусан манай намын ҮБХны хурлын тухайд энэ долоо хоногт болно. Түүгээр 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ

-Энэ ҮБХ-ны хурлаар 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх юм байна. Танай намаас “Бүтэн Ардчилал” хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү санал, хэлэлцүүлгээс АН юу олж авсан бэ?

-АН ард түмний дуу хоолой, төлөөллийг өндөр нийцлэлтэй хангахын тулд хуулийн хүрээнд бодлогын баримт бичиг гаргана. Энэ бол мөрийн хөтөлбөр байдаг. Үүний хүрээнд улс орныг хамарсан хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Намынхаа анхан шатанд ажиллаж, ачаа үүрч байгаа нөхдийнхөө саналыг сонслоо. Тухайн бүс нутагт нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсээ ч мөн тэдэнтэй уулзууллаа. Мөн нийгмийн төлөөллүүдийг урьж саналыг нь авсан. Ингэхдээ эмч, багш нар, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, МҮХАҮТ гэх мэт олон талын төлөөллийг хамруулсан. Эндээс бид “Бүтэн Ардчилал-2024” үндэсний хэлэлцүүлгээрээ өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг бүтнээр нь дүгнэхийг зорьсон. Товчхондоо, нам дагасан хэсэг хүмүүс нь хожоод, жирийн ард иргэд нь хохироод үлддэг байдлыг засаж залруулахын тулд АН-ын мөрийн хөтөлбөр эдийн засаг, бизнесийн орчныг цэвэрлэхэд чиглэнэ. Гишүүд хэд хэдэн санаа, санаачилгыг дуу нэгтэйгээр хэлж байна. Тухайлбал, бизнесийн орчныг сайжруулахын тулд үргүй зардлыг танаж, төсвийг хумих шаардлагатай гэлээ. Хариуцлага, сахилга батыг сайжруулах ёстой гэсэн санал хэллээ. Боловсролын реформ хийх эрэлт хаалга тогшиж буйг онцоллоо. Дөрөвдүгээрт, авлига. Авлигыг бүрэн зогсоох хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй гэж байна. Эрчим хүчний асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн санал хэлж байна. Ер нь манай намын үзэл санааны гол цөм бол хувийн хэвшилдээ эрх чөлөөг олгож ажиллах, боломж нөхцөлийг нь дээшлүүлэх, төрийн оролцоог багасгахыг зорьж байдаг. Тэгж л ирсэн. Тийм ч учраас тэднийхээ дуу хоолойг сонсож, захиас даалгаврыг нь авч, мөрийн хөтөлбөртөө тусгадаг. Хуулийн дагуу энэ сарын 23-25-ны хооронд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлж, дүгнэлт гаргуулна. Үүний дараа СЕХ руу явуулах учиртай

-Нийгмийн бүлгүүдээс гаргаж байгаа санал, шүүмжлэлээс юу анзаарагдаж байна вэ?

– Товчхон хэлэхэд хүмүүсийн амьдрал хот, хөдөөгүй доройтсон . Үүнийг бид зөвхөн өнөөдөр мэдэж байгаа юм биш. Сүүлийн найман жилийн турш уруудсаар ийм болж байгааг харж байна. МАН найман жил засагласан ч, мөрийн хөтөлбөрийнхөө 90 хувийг биелүүлж чадаагүй. Улмаар иргэд төрд итгэхээ больчихсон. Жишээ нь, улсын төсвийг 2016 онтой харьцуулахад 3-4 дахин тэлсэн байна. Гэсэн ч өр нь нэмэгдээд байдаг. Яг бодит буюу өрхийн эдийн засагт нэмэгдсэн зүйл огт алга. Одоо жирийн малчин иргэдийн маань амьдрал улам муудах нь нэгэнт тодорхой боллоо. Өмнөх шигээ урдах ажлаа хийгээд явах боломж байхгүй боллоо. Хорино, торгоно, цагдана л гэдэг зүйл ярьдаг болсон болохоос бараг нэг километр зам шинээр тавигдсангүй. Утаа, түгжрэл нь буурсангүй. Нийгмийн асуудлуудаа огт шийдсэнгүй гэдэг бухимдал л маш их байна. Тиймээс энэ бухимдлыг шийдэлтэй гарц гаргалгаа олоход мэргэжлийн хүмүүсийн оролцоо маш чухал. Улс төрийн намд байгаа хүмүүс бүгд төгс биш. Яг чаддаг, мэддэг хүмүүсээс нь саналыг нь авч байна. Тоочоод байвал асуудал их байгаа. Бизнесийн эрх чөлөө, авлигын индексээрээ манай улс сүүлийн жилүүдэд тогтмол уруудлаа. Уулзалт хийгээд явахад гэрэл гэгээтэй зүйл маш ховор байна.

-ҮБХ-ны хурлаар 2024 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтийн асуудал хөндөгдөх үү?

-Нэр дэвшилт ярих хуулийн хугацаа болоогүй байна. УИХ-ын сонгуулийн хууль, СЕХ-ны гаргасан хуанлид бид захирагдаж ажиллах ёстой. Тэгэхээр нэр дэвшигч гэхээсээ илүү горилогчдынхоо саналыг сонсоод, ажиллаад явж байна. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Ялангуяа хөдөө орон нутагт томсгосон тойргоор явна. Тэгэхээр багийн ажиллагаа маш чухал. Найман жил сөрөг хүчний ажил хийсэн. Тийм учраас туулах зам төдий чинээгээр урт байна. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй, дуусдаггүй мөнгөтэй намтай өрсөлдөхийн тулд эв нэгдэл, хамтын ажиллагаа л хэрэгтэй. Тавдугаар сарын сүүлээр хуульд заасан хугацаа нь болж, нэр дэвшигчид тодорно. Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ. Тэгэхээр энэ удаагийн ҮБХ-ны хурлаараа мөрийн хөтөлбөрөө л эцэслэн батална. Мөрийн хөтөлбөрөө гаргахдаа бид Боловсруулалтын ажлын хэсэг, Бодлогын ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Энэ ажлын хэсгүүдийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг дүгнээд, хуульд заасан шаардлагад нийцүүлж, мөрийн хөтөлбөрөө аудитад хүлээлгэн өгнө.Чамбай мөрийн хөтөлбөр болж гарах ёстой. Намын Улс төрийн зөвлөлөөс УИХ-ын сонгуульд иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хэрэг түвэгт холбогдоогүй, нэр цэвэр гишүүдээ дэвшүүлэх бодлого барьж байгааг олон нийтэд зарласан. Жагсаалтын хувьд нийгмийн төлөөллийг ямар нэг байдлаар оруулж ирнэ. Тавдугаар сарын 14-20-ны хооронд зургаахан хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ олон нийтээс асууна. Энэ дээр техникийн шийдлийн асуудал гарч ирж байгаа. Ерөнхийдөө нэр дэвшилтийг ард түмнийхээ санаачилгыг сонсож, намын дотоод эв нэгдлийг хангах дээр анхаарч шийдвэрийг гаргана.

-МАН-ынхан “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй” гэж зарлаад байна. АН ямар байр суурьтай байгаа вэ?

– Сайн даа ч ингэж зарлаад байгаа юм биш. Ер нь Монголын улс төр, нийгмийн амьдрал, нөхцөл байдал өөрөө үүнийг шахаад байгаа юм. Ийм шахалт үүсчихсэн учраас улс төрийн намууд ёс зүйгээ барих ёстой болсон хэрэг. Нөгөө талаараа хүний эрхийн тухай асуудал бас хурцаар тавигдаж байна. Тэгэхээр аль алинд нь мэдрэмжтэй байх ёстой, ялангуяа манай намын хувьд. Мэдээж ёс зүй, нийгмийн дэмжлэгийг авах, сонгогчдын итгэлийг хүлээх талаасаа тэр шаардлагуудаа тавина. Гэхдээ “Зөвхөн гэмт хэрэгт холбогдсон” гэдгээр хэт туйлшрал үүсэхээс болгоомжлох хэрэгтэй байх. Үүнээс болоод хүнийг хэлмэгдүүлэх вий. Энэ талаас нь ч бодох л хэрэгтэй. Улс төрийн захиалгаар хүнийг гүтгэсэн тохиолдлууд байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс бид хэрсүү л байх шаардлагатай.

-Шинэ хуулиар бүсчилсэн томсгосон тойргоор сонгууль явуулах нь эрх баригчдад хэт давуу байдлыг олгож байна гэсэн шүүмжлэл яваад байгаа. “Сөрөг хүчин, жижиг намуудад халгаатай” гээд байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулийг юу гэж харж байна вэ?

-Мэдээж шинэ зүйл болгон шинэ л байдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн парламентын түүхэнд 76 гишүүн гэдэг л ойлголт байсан. Гэтэл бид анх удаа 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлнэ. Бүсчилсэн 13 тойргоос 78, намуудын жагсаалтаас 48 гишүүн сонгогдож гарч ирнэ. Үүний цаад агуулга нь бүсчилсэн хөгжлийн асуудалтай холбоотой. Эхний ээлжинд УИХ-ын сонгуулийн тухай хуультай уялдаад томсгосон тойргоор явахаар болж байгаа юм. Нэг зүйл дээр би хатуу итгэл үнэмшилтэй байдаг. “Сонгуулийн үр дүн гэдэг сонгууль явуулах аргаасаа илүүтэйгээр нийгмийн сэтгэл зүйгээ хэр мэдэрсэн бэ” гэдгээс хамаарна. Ард түмний хүсэл сонирхол, захиалга мөн байсан уу гэдэг л асуудал шүү дээ. Түүнээс биш ялах бол ямар ч систем дээр ялж болно. Ер нь том зургаар нь авч үзвэл газар нутгийн хэмжээ, хүн амын тоотой харьцуулбал бүсчилсэн, цаашдаа Монгол Улсын Засаг захиргаа, нэгжийн тухай хууль болон холбогдох хуулиуддаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэж энэ реформоо төгс хийж чадах юм бол Монгол Улсад хэрэгтэйг үгүйсгэхгүй. Харин улс төрийн хувьд тойрог томсгочихоор л АН ялагдчих юм шиг ухуулга, сурталчилгаа хийгээд байгаатай би санал нийлэхгүй. Энгийн жишээ татъя л даа. Зарим улстөрчийг харж байхад сонгогдсон аймагтаа муу нэртэй байх нь бий. Нэгэнт тийм бол хөрш зэргэлдээ аймгууддаа ч гэсэн муу нэртэй л байдаг юм байна. Энэ нь Монгол Улс битгий хэл дэлхий хавтгай болчихсонтой холбоотой шүү дээ. Ямар ч зүйлийг нуух аргагүй болсон. Тэгэхээр хуучных шиг жалга довны үзэл хоцрогдоод эхэлсэн. Харин үүнээс илүүтэй сонгохыг хүссэн хүнээ хаанаас ч олоод сонгодог болсон. Сонгохгүй гэснээ бол гэрт нь ирсэн ч сонгохгүй, ийм л болчихсон. Гэтэл ард түмнийг басамжилсан зүйлүүд яригдаж л байна. Тэгж болохгүй л дээ. Ард түмэн хэрсүү болчихсон. Сонгуулиа өгөөд сурчихсан. Тэгэхээр зарим улс төрийн хүчин, улстөрчид улс төрөө зарчимтай хийх хэрэгтэй. Тэгвэл сонгууль ч шударга болно. Дахиад хэлэхэд, манай намын эв нэгдэлд санаа зовоод байдаг хүн, хүчнүүд одоо тайван байж болно. АН-ынхан маш эвтэйгээр сонгуульдаа оролцоно.

Categories
мэдээ улс-төр

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв DNN.mn

Өчигдрийн Чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг мөн хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан илтгэж, Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцууллаа.

Монгол Улсын 21 аймгийн 216 сум зудтай, хаваржилт хүндэрсэн, 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7,3 хувь буюу 4,7 сая толгой мал зүй бусаар хорогдоод байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 27,2 мянган тонн өвс, 11,7 мянган тонн тэжээл бэлтгэснээс 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2,1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн. Мөн монголчуудын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гурилын үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өссөн бол гурилын үндсэн түүхий эд улаан буудайн үнэ 24.4 хувиар нэмэгдсэн байгаа нь чөлөөт өрсөлдөөн хязгаарлагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс төсөл санаачлагч хүнсний голнэрийн  бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуралдааны санал, дүгнэлт гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Н.Ганибал, М.Оюунчимэг, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд гурилын  үнэ өндөр байгаа болон цас зудын байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар баримтлах цогц бодлого боловсруулах шаардлагатай, “Атрын аян”-г үргэлжлүүлэх, тариаланч, үйлдвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөх учир ул суурьтай төлөвлөх, салбарыг уналтад оруулахгүйгээр зохицуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний стратеги баримтлах, хямд үнэтэй гурилаар иргэдийг хангах, төрийн зохицуулалтыг бусад хэлбэрээр олгох, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөлд тодорхой хугацаа зааж тусгах нь зүйтэй гэсэн юм.

Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат стратегийн бүтээгдэхүүнийг төрийн зохицуулалтаар хамгаалах ёстой тул дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Гишүүдийг үг хэлсний дараа хуралдаан даргалагч Г.Занданшатар, иргэдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол үнийн өсөлт, инфляци юм. Үнийн өсөлт иргэдийн амьжиргааг доройтуулж байна. Ийм учраас цар тахлаас хойш Улсын Их Хурал, Засгийн газар үнийн өсөлттэй тэмцэж ирсэн. Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль баталсан. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол гурилын үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг ийн хэлэлцлээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Аубакир: Монголчууд маань казах түмний хэл, соёлд хүндэтгэлтэй хандаж ирсэнд үргэлж талархалтай явдаг DNN.mn

Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү баярыг дэлхийн 30-аад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг бөгөөд ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баярын өдөр юм. Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг байна. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Т.Аубакиртай Наурызын баяр болон түүний хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.


-Танд юуны өмнө казах түмний их баяр Наурызын баярын мэнд хүргэе. Энэ жилийн баяр юугаараа онцлог болох вэ?

-Монголынхоо нийт ард түмэндээ болон эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж, амьдран суугаа казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэе. Энэ жилийн Наурызын баярыг Монгол Улс, Баян-Өлгий аймгийн хэмжээнд эдийн засгийн өндөр өсөлттэй угтаж байгаа сайхан жил болж байна.

-Манай улсын хэмжээнд хэчнээн казах хүн байдаг юм бэ. Тэд бүхний зан заншил, уламжлал ахуй, шашин шүтлэгийг хамгаалах, дэлгэрүүлэх тал дээр ямар ажлууд хийх нь зүйтэй гэж та үздэг вэ?

-Одоогийн байдлаар манай улсад нийтдээ 150 гаруй мянган казах иргэн байдаг гэж үздэг. Эдгээр иргэдийн маань зан заншил, соёл уламжлал, шашин шүтлэг, хэлний соёлыг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг. Ер нь бид олон жил ахан дүүс болж амьдарч ирсний хувьд монголчууд маань казах түмний хэл соёлд хүндэтгэлтэй хандаж ирсэнд бид үргэлж талархалтай явдаг. Цаашдаа мэдээж хийх ажил маш их бий. 2022 оноос хойш Боловсролын багц хуульд казах иргэдийнхээ эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг хамгаалах тал миний бие илүү анхаарал тавин ажиллаж ирлээ. Баян-Өлгий аймгийн зарим сумдад амьдардаг тува ахан дүүс маань ч өөрсдийн эх хэл дээр боловсрол эзэмших хүсэл сонирхлоо надад удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Баян-Өлгий аймгаас бусад газарт амьдарч байгаа казахууд ч энэ талын санал хүсэлтээ хэлдэг. Энэ тал дээр бид бүхэн ажиллаж байгаа. Мэдээж хичээлийн хөтөлбөр боловсруулах, цаг гаргаж өгөх, багшлах боловсон хүчнийг бэлдэх гээд олон чухал ажлууд бий.

-Энэ жил Монгол орны нийт нутгаар зудтай байлаа. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжөө хэр байв. Одоо хаваржилт ямар байна вэ?

-Манай улсын хувьд энэ жил нийт нутгаараа зудтай байлаа. Маш хүнд өвөл боллоо. Манай аймгийн хувьд сүүлийн хоёр жил дараалан гантай байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн намар голын ай сав дагасан хадлангийн гарц чамгүй сайн байсан болохоор манай нутгийнхан өөрсдийн бололцоогоор нэлээд сайн бэлтгэсэн. Малын зүй бус хорогдлын мэдээ одоогийн байдлаар бүрэн нэгтгэгдээгүй байгаа. Гэвч бусад аймагтай харьцуулахад харьцангуй бага. Харин Булган сумын өвөлжилт маш хүндэрсэн

-Улсын онцгой комиссоос хэдий хэр хэмжээний тусламж үзүүлэв. Та ч мөн нутгийн малчдадаа хэр анхаарал хандуулав?

-Миний бие хүсэлт тавьж, УОК-оос өвөлжилт хүндэрсэн сумдадаа өвс, тэжээлийг чамгүй бэлдэж авсан. Нийт 1000 гаруй тонн хорголжин тэжээлийг нөөцлөөд байна. Мөн аймаг, сумдын нөөцийг ч гайгүй бэлдсэн болохоор энэ удаагийн зудыг хохирол багатай даван туулахаар хичээж байгаа. Ганц манайх гэлтгүй баруун аймгуудын зуд 3, 4, 5 сарыг дамнаж ирдэг. Хангай, говийн бүсийн аймгуудыг бодвол хожуу дулаардаг онцлогтой. Тийм учраас мал төллөж эхэлсэн энэ цагт тэжээлийн нөөцийг юу юугүй тарааж дуусгахгүй байх бодлого барьж байгаа. Мөн нөхцөл хүндэрсэн малчдадаа гурил, цагаан будааны тусламж үзүүлсэн. Улаан загалмай, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудаас ч чамгүй тусламж үзүүлснийг орон нутгууддаа хуваарилах ажлыг хийж байна.

-Өнгөрсөн сонгуулиар баян-өлгийчүүд танд итгэл найдвар хүлээлгэсэн. Иргэдийнхээ итгэлийг хэр биелүүлж ажиллав?

-Баян-Өлгий аймгийнхаа нийт иргэдийн итгэлийг хүлээж 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ хугацаанд өөрийнхөө хэмжээнд нэлээд чармайж ажилласан. Гэхдээ иргэдийнхээ итгэлийг хэр биелүүлсэн бэ гэдэг дээр түмэн олон маань л дүнгээ тавина. Түүнээс биш би өөртөө дүн тавих нь зохимжгүй. Харин сонгогдсоноосоо хойш улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр анхаарал хандуулж ажилласны хүрээнд 2020 оноос хойш зогсолтгүй өссөн дүнтэй байгаа. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэх нийт ажлын төсөвт өртөг нь 254 тэрбум төгрөг байна. Манай аймаг нэг ч сумаа засмал замаар холбож чадаагүй. Тиймээс энэ жил аймгийн төвөөс Цэнгэл сум хүртэлх 82 километр замыг 210 тэрбум төгрөгийн өртөгтэй, замын дөрөвдүгээр багц буюу Цэнгэл сумаас Улаанхус сум чиглэлийн 23.1 километр замын 46.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг улсын төсөвт суулгасан. Цэнгэл сумын замын онцлог бол аялал жуулчлалын бүс рүүгээ чиглэж байгаа. Цаашлаад Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох ажлын хүрээнд засмал замаар холбох бодлогын дагуу хийгдсэн ажил. Мөн чуулганы хуралдаанууд дээр Баян-Өлгий аймгаас ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хүргэж ирсэн. Үүний дагуу шийдэгдсэн олон асуудал байгаа.

-Танай аймгийн эдийн засгийн гол орлогуудын нэг нь яах аргагүй аялал жуулчлал. Засгийн газраас ч аялал жуулчлалыг өргөн хүрээтэй дэмжлээ. Өнгөрсөн жилүүдэд энэ салбараас олох орлого хэр нэмэгдэв. Иргэдийн ахуй амьдралд үр өгөөжөө бодитоор өгч чадав уу?

-Аялал жуулчлалаас малчин иргэд, аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс, Алтай Таван богд, Хурган нуур чиглэлд үйлчилгээ үзүүлдэг машины жолооч гээд маш олон иргэн үр шимийг нь хүртдэг. Тийм ч болохоор уг салбарыг илүү онцлох салбар гэж миний хувьд үздэг. Өнгөрсөн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алтай Таван богд, Хотон, Хурган нуур чиглэлийн цахилгаан хангамж, авто зам, гүүрэн байгууламжийн асуудлыг 100 хувь шийдсэн.

-Тус аймгийг бодитоор хөгжүүлэхэд хилийн боомтуудыг сэргээх, хоёр хөрштэйгөө засмал замаар холбох нь чухал гэдгийг ярьж байсан. Энэ талын ажлууд хэр хийгдсэн бэ?

-Ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлтийн хүрээнд манай аймгийн Улаанбайшинтын боомтын зорчигч, барааны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бүрэн шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдсэн. Мөн БНХАУ-тай хиллэдэг Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох зорилт тавин ажиллаж байгаа. Тиймээс бид эхлээд Цэнгэл сумын замаа тавьчих юм бол цаашаа 100 гаруй километр зам тавиад жилийн дөрвөн улиралд ажиллах боломж бүрдэнэ. Үүнээс гадна ОХУ-аас БНХАУ орох хамгийн богино транзит зам нь манай аймагт байгаа. Энэ нь Улаанбайшинтаас Даян хүртэл 310 километр зам гэсэн үг. Хоёр улсад сонирхол нь байгаа учраас бид транзит үйлчилгээ үзүүлээд тодорхой хэмжээний орлого олох боломжтой. Одоо яг явж байгаа зам болохоор Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос гараад Баян-Өлгий аймгаар дайраад Улаанбайшинтаар гардаг 745 километр зам бүрэн ашиглалтад орчихсон.

-Сүүлийн үед бүсчилсэн хөгжил гэж ярьж байна. Тэгвэл баруун бүсийн хөгилд баян-өлгийчүүд ямар үүрэг, нөлөөтэй оролцох вэ?

-Бүсчилсэн хөгжлийг миний хувьд дэмжиж байгаа. Хэдий болтол Монгол Улсын парламент маань зөвхөн өөрийнхөө сонгогдсон нэг сумын сургуулийн дээврийн асуудал яриад суух юм. Парламент нь өөрөө том зүйл ярьдаг байя. Ингэхийн тулд бүсчлэх хөгжүүлээд УИХ-ын гишүүн маань бүсийг төлөөлдөг. Тэр бүсийнхээ эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг том зүйлийг шийдвэрлэдэг байхын төлөө ажиллах ёстой.

-Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэгэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нэг тойрог болгосон шүү дээ. Үүнийг хэр зөв зүйтэй гэж та харж байгаа вэ?

-Манай аймгийн хувьд энэ удаадаа дангаараа үлдсэн. Өөрөө онцлогтой аймаг. Парламентад Баян-Өлгий аймгийн төлөөллийг бүрэн суух боломжийг хангах үүднээс ингэж шийдвэрлэсэн.

-Дангаар нэг тойрог болох нь ирэх жилүүдэд бүсчилсэн хөгжлөөс гээгдэх, хоцрох эрсдэл болохгүй юу?

-Нэг аймгийг төлөөлж байгаа хүн улсын хэмжээний бодлого, аймгууд руу татах хөрөнгө оруулалт зэрэг чухал асуудлуудаас хоцрох вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд маань сайн ажиллах юм бол улсын хэмжээний бодлого, нийгмийн асуудлуудаас хоцрохгүй явах бүрэн боломжтой гэж харж байгаа. Ингэж хоцорч үлдэхгүй байх нь төлөөллөөсөө бүрэн хамаарна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ